Нийгэм мэдээ

Н.Өнөрцэцэгийн аав, ээж хоёр төрийн гурван өндөрлөгт хандана

Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг өнгөрсөн баасан /2024.07.19/ гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил, есөн сарын хорих ял оноосон. Улмаар мөн өдрөө 461-р нээлттэй хорих ангид хүргэсэн юм.

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар давж заалдана гэж мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр 14 хоногийн дотор албажих бөгөөд, албажсанаас 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Тэр хүртэл Н.Өнөрцэцэг 461-р ангид хоригдох болоод буй.

Тэгвэл Н.Өнөрцэцэгийн аав, ээж хоёр өнөөдөр /2024.07.23/ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандах хүсэлтээ уламжлахаар Төрийн ордны баруун хаалган дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болсон байна.

Ташрамд, шүүхээс өгсөн албан мэдээгээр Н.Өнөрцэцэгийг:

  • “Нэр бүхий 4 иргэн, 1 хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”
  • “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”
  • “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”
  • “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”
  • “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн гэж мэдээлсэн юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ялаа аваад тоннил

тогтох
тогтох

Гэмтэй болоод л шүүхээр шийтгүүлж байгааж дээ зүгээр хүнийг хэрэг тохоод л шоронд хийв гэж хуулийн өмнө иргэн бүр ижил биздээ Үнэрээ тийм эрхтэй юмуу олныг уриалж муухай зүйл хийгээд байна даа.

Отгоо
Отгоо
Reply to  тогтох

Яг үнэн.Зүв зүгээр хүнийг шоронд аваачаад хийчихнэ гэж юу байхав.Монголын шүүх цагдаа бас арай ч тийм сохор болоогүй байхаа.Хийсэн гэм буруутай болоод л хуулийн дагуу шүүгдэж ял шийтгэл авсан байлгүй дээ.Ер нь ч тэгээд гэр хорооллын түрээсийн хашаанаас хэдхээн жилийн дотор яаж хөдөлмөрлөхөөрөө тэрбумтан болчихдог байна аа .Энэ чинь Солонгос биш Монгол шүү дээ.Солонгост ч хэдэн жил үхтэлээ хөдөлмөрлөөд тийм их мөнгө хурааж чадахгүй.2017 онд Зариг сайт нь байгуулагдсан гэж өөрөө ярьж байсан.Тэгэхээр Монголын нөхцөлд 2017-2024 он хүртэл яг ямар хөдөлмөр эрхэлж ямар бизнес хийсэн ямар их ашиг орлого олсон гэхээрээ тэрбумтан болчихдог байна аа.Залуучууд 20-30 жил үхтэлээ зүтгээд зүтгээд арай гэж нэг байрны өр зээлээ төлж байхад энэ боломжтой зүйл үү гэдгийг бодох л хэрэгтэй.Харин ч энэ олон зүйлээр яллагдсан гэхэд маш бага шийтгэл оноосон.4-хөн жил суугаад гараад ирнэ , гарч ирэхэд нь бөөн мөнгө бөөн хөрөнгө нь хэвээрээ.Харин ч завшчихаж байгаа юм биш үү.Жирийн нэг сайт ажиллуулдаг хүн хаанаас ямар мөнгөөр тэр олон хүнийг цалинжуулж заримд нь бүр байрны урьдчилгаа өгөөд гадна дотно сургаад байдгийг гайхах юм.

Last edited 1 Он Өмнө by Отгоо
Bibi
Bibi

Harin baga ugsun bn shu

ЗочинХГЛО
ЗочинХГЛО

ИНГЭХ ТУСАМ НЬ УЛАМ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ГЭР БҮЛЭЭРЭЭ ШАНТААЖЧИНГУУД БОЛОЛТОЙ

Болор
Болор

Хуулийн энэ олон зүйл заалтыг илтэд зөрччихөөд...нийгэм талцуулаад гэмгүй байх гээд зүтгээд байдаг нь юу вэ

иргэн
иргэн

ӨНӨРЦЭЦЭГИЙН ААВ ЭЭЖ ХОЁР ХӨӨРХИЙ ҮРИЙХЭЭ ТӨЛӨӨ ЯВНА ТЭР ЗӨВ ХАРИН ӨНӨРӨӨ БУРУУТАЙ ЮУ БУРУУГҮЙ ГЭДГИЙГ ШҮҮХ НЬ ШИЙДЭЭД ЯЛ ӨГСӨН БАЙХ.ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД ШИЙДВЭР ГАРГААД ИРГЭН ӨНӨРӨӨГ СУЛЛА ГЭВЭЛ УТГАГҮЙ БОЛНО ОДОО МОНГОЛЧУУДАА ӨНӨРӨӨГӨӨР АМЬСГАЛАХАА БОЛЬ ӨВӨЛДӨӨ БЭЛТГЭЖ АТГА ЧИМХ ӨВС ТООСОО БЭЛДЭЭЧ НАЙР НААДМАА БОЛЬ АЙЛ ХЭСЧ АРХИ УУЖ АЙЛЫН АНИА НАРЫГ БАВЖ ЯВСААРААН БАЙГААД ӨВӨЛТЭЙ ЗОЛГООД ЖИНХЭНЭ ҮХЛЭЭ ӨВС ТЭЖЭЭЛ ӨГЧИХ ТЭХ ҮҮ? ГЭВЭЛ ЭНЭ ЖИЛ ЁСТОЙ МАЙ ШҮҮ

Ккккк
Ккккк
Reply to  иргэн

Хуулийн дээр төрийн 3 өндөрлөг байдаг юм уу...Уг нь мөнх хөх тэнгэр байдаг гэдэгт биш билүү. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэж үнэг юм даа. Би малчны хүүхэд яахаараа Зайсанд амьдарч болдоггүй юм бэ гээд л байсан, болдоггүй л юм байна дөө

Отгоо
Отгоо
Reply to  иргэн

Ял өгчихөөд эргээд Өнөрцэцэгийг суллана гэвэл бусад бүх ялтануудыг адилхан суллах хэрэгтэй

ЗочинХГЛО
ЗочинХГЛО

ДАВАРДАГ БАЙШТЭЭ ОДОО БҮХ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУД ШАНТААЖЧИНГУУД ТӨРИЙН ӨНДӨРЛӨГӨӨР ЯВАХ УУ

zochin
zochin

За тэгээд даоаагийнх нь Сүнээ, Дух Цэцэг, Нара гээд хүний нэр хүндэд халддаг новшнууд их бий дээ

Зочин
Зочин
Reply to  zochin

Хол очиж хуц. Хулгайчдаас айгаад дуугүй явах уу ? Өнөрцэцэг шиг дайчин шударга 10 хүн гараад ирвэл жинхэнэ шударга ёсыг тогтооно шүү. Шантаажлуулсан гээд байгаа хулгайчууд олон байгаа учраас шүүхийг атгасан байна.

Зочин
Зочин

хүүхдээ зөв хүмүүжүүлэхгүй яасын?? бузар зүйл хийж байхад нь нүдэн балай чихэн дүлий байсан биш үү

Зочин
Зочин

Ялтан бүгдийн армгэртын хүлээж аваарай үнэрээгийн ар гэртэй уулзуул

Зочин
Зочин

Эдний гэр бүл юу вэ даам гарсан улс тэр ээж эгч нар нь яг өнөрөөгийн ижил самраачид юун өршөөл, уучлал эрүүгийн хариуцлагад татах,энэ бүхний ард хэн юу болоод байгааг анхаарах нь зөв дөө. Жирийн иргэд дуугай л явдаг.

Зочин
Зочин

Хандаад яахав дээ шүүхийн шийдвэрийг тэд яач ч чадахгүй дав заалдаж байгаа бол түүнийгээ л анхаарах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button