Нийгэм мэдээ
Чөлөөт бөхийн “U20” насны Азийн аваргаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Тайланд Улсын Срирача хотод зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн “U20” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн арван жинд шилдгүүд тодорлоо. Манай улсаас дараах тамирчид медаль хүртлээ.
Үүнд:
- 57 кг-д: М.Номин-Эрдэнэ хүрэл медаль- Хилчин спорт хороо “Хангай” клуб
- 72 кг-д: О.Цэлмүүн хүрэл медаль Спортын төв сургууль “Хангай” клуб.
- 76 кг-д: Т.Түвшинжаргал мөнгөн медаль “Хантайшир” дэвжээ тус тус хүртжээ.
Бусад тамирчдын тухайд дараах амжилтыг үзүүлсэн байна.
- 59 кг-д: Л.Эрдэнэболор V байр “Тэх мөнх” клуб.
- 62 кг-д: Б.Хулан V байр
- 65 кг-;: М.Нархажид V байр “Алдар” спорт хороо.
Тус тэмцээнд оролцож буй “U20” насны эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Спортын дунд сургуулийн багш, ОУХМ Д.Гомбодорж ажиллаж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.