"Парис-2024": Өнөөдөр манай тамирчид буудлага, жүдо, бокс, дугуйн төрөлд өрсөлдөнө

"Парис-2024" зуны олимп өчигдөр нээлээ. Тамирчид Сена мөрнөөр хөвж, нээлтэд оролцсон бөгөөд Эйфелийн цамхаг, Парис хотын түүхэд суурилсан нээлтийн үйл ажиллагааны найруулга, хэв маяг олны анхаарлыг татлаа.
Албан ёсоор ийн эхэлсэн олимпын наадамд өнөөдөр манай улсын тамирчид дөрвөн төрлөөр өрсөлдөх хуваарьтай байна.
Өдөр 15.00 цагаас О.Есүгэн, Н.Баяраа нар урт бууны холимог багийн урьдчилсан шатанд өрсөлдөнө.
Харин 16.00 цагаас Э.Ариунболд 60 кг, Б.Баасанхүү 48 кг жинд жүдро бөхийн хэсгийн барилдаанд хүч үзнэ.
Тэгвэл 16.30 цагаас Э.Даваахүү хийн гар буугийн 10 метрийн төрөлд, урьдчилсан шатанд оролцоно.
Орой 22.32 цагт С.Жамбалжамцын өрсөлдөх дугуйн цуваа замдаа гарах бол шөнө 02.16 цагт С.Эннхжаргал эмэгтэйчүүдийн 54 кг жинд, боксын төрөлд өрсөлдөх юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.