Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Маргаашаас 4 хоног дуу цахилгаантай бороо орно
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын
- 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- 24-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 23-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
Иймд:
- Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, сэрэмжлэх
- Хол, ойрын замд гарахдаа бэлтгэл бэлэн байдал, аюулгүй байдлаа хангах,
- Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, анхааруулсан газарт хоноглож, отоглохгүй байх,
- Баталгаат зам гарцаар зорчиж, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа болзошгүй эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО ГЭХЭЭР Л МАНАЙ СЭЛБЭ ХОТХОНЫ ОРШИН СУУГЧИД ШУУД ДОРОО ШЭЭЧИХДЭГ БОЛСЫШТ.ХӨГШИД НЬ ДАРАЛТНЫХАА ЭМИЙГ УУГААД ЗАЛУУЧУУД НЬ АРХИДААД ЗОДОЛДООД ЭХЛЭХ ЮМ ХУРДАН ӨВӨЛ БОЛООСОЙ ӨВӨЛ БАС ХЭЦҮҮ ЧАНАЖ ИДСЭН МАХНЫХАА ЯСЫГ ЦОНХООРОО ШУУД ШИДНЭ.ЭНЭ ХӨДӨӨНИЙХӨН ГЭЭЛ УУРЛААД БАЙДАГ МАНАЙ БУЯН ЖАГАА АХ ХАРИН Ч НЭГ ГОЛЫГ НЬ ОЛЖ ХУЦДАГ АГАА ЮМ БАЙНА.
Eee yag unen shuu
????????????
УБ-т яах юм бэ?
Ямар гоё юм бэ! Үер усны аюурт үргэлж усан д�##�ай байх болтугай! Ногоо цагаа сайн ургаж, м�##� сайн өвсөө идэж мах, сүү, цагаан идээ ноос ихэсч, газар сайхан цэвэрлэгдэж, шумуус сайхан олноороо ихэсч сайхан барууны орон болох болтугай! Шороо Тоос багасч. Ум мани бадми хум????