Нийгэм мэдээ

Амралтын газрууд нүхэн жорлонг устгасан нэрээр бетонон кольцотойг дахин барьжээ

Өнгөрсөн жилүүдэд БОАЖЯ-аас нүхэн жорлонгоос татгалзах ажлыг өрнүүлж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН-д шаардлага болгож уг ажлыг хэрэгжүүлсэн.

Гэвч эко гэр амралт ажиллуулдаг газрууд соруулдаг бие засах газар гэдэг нэрээр бетонон кольцо байршуулсан модон жорлонгуудыг дахин барьжээ. Тийм ч учраас энэ талаарх иргэдийн гомдол мэдээлэл тасрахгүй байгаа аж.

Тодруулбал, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Архангай аймгийн Өгийн нуур, Хэнтий аймгийн Аварга тосон нуур, Увс аймгийн Хяргас нуур орчимд амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч 49 аж ахуйн нэгж, 152 эко гэрийг хяналт шалгалтад хамруулжээ.

Тэгэхэд жорлонгуудын бохир дүүрсэн үед соруулах машин хүрэлцээгүй, аялагчдын ачаалалттай үед ашиглах боломжгүй болдог. Мөн зөвшөөрөлгүй олон гэр, шовгор барьж байгуулснаас нуурын эрэг орчмын даац хэтэрч хөрсний болон нуурын бохирдол үүсгэх нөхцөлийн нэг болж байна.

Иймээс хяналт шалгалт хийсэн аймгийн Байгаль орчны газраас тухайн нуурын орчим үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд хугацаатай албан шаардлага хүргүүлж, торгох шийтгэл оногдуулжээ. Мөн стандартын шаардлага хангаагүй нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан 45 нүхэн жорлонг буулгуулж, 80 орчим тонн хог хаягдлыг цэвэрлүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна.

Б.ХАШ-ИЛД

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

МАНАЙХААН ОДОО БҮГДЭЭРЭЭ ЯАХ ВЭ? ХӨДӨӨ ЯВАХДАА ГЛИЗМ ТАВИУЛААД ХӨДӨӨ ОЧООД ЮУ Ч ИДЭХГҮЙГЭЭР ЖААХААН ШИНГЭН ЮМААР ГОЛОО ЗОГООГООД ЯВЬЯ ДАА ЯАСАН Ч ХЭЦҮҮ УЛСАД АМЬДРААД БАЙГАА ЮМ БААЖ ШЭЭЖ Ч БОЛОХОО БАЙЛАА.ЦЭДЭНДАМБЫН ОЮУНГЭРЭЛИЙГ МОНГОЛ УЛСЫН НҮХЭН ЖОРЛОНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЧИХООЧ ТЭР ЧАДНА ШҮҮ.

Зочин
Зочин

тэгээд ямар жорлонд баах юм бэ? жорлонгүй бол бүгд талаар нэг бааж заваарна биз?

Зочин
Зочин

Хяргас нуурыг тойруулаад нуль баас нойлын цаас, дамски байна лээ!

Зочин
Зочин

Хөдөө өөр ямар жорлон барих вэ. Хот газар шиг байнгын их хэрэглээ байхгүй. Зун? хэдхэн сарт л хүн ихсэх газар эко эсвэл соруулдаг жорлон л барина. Соруулснаа хаана асгах вэ ? зориулалтын газар гэхээр машин нь хол явж зардал нь их өндөр гарна даа. Зориулалтын зайлуулагчтай жорлон хийхээр зардал нь гүйцэгдэхгүй. Цэвэрлэдэг систем хийнэ гэж мөрөөдсөний гарз. Өөр ижил нөхцөлд байдаг газар яасан байна бусад орны туршлагаас харвал. гэхдээ нехцел нь ижил ч тэд чинь хүн ам их, бас өөр. санхүүжилт боломжтой газар мөнгөөр зодоод хийнэ.

Иргэн
Иргэн

Нүд хуурсан ажил зарим нь ёроолгүй колцио тавичихаад эко гээд байгаа шүү!!! Хөдөө ч одоохондоо болоогүй байнаа!!!

Зочин
Зочин

Бохир задлах технологийг нь бий болгоод өгвөл хэн ч хэрэгжүүлнэ ш дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Судалвал бий.Өөрсдөө тийм юм ойлгох чадваргүй. Хийдэг хүмүүст нь мөнгө өгөхийг хүсэхгүй байна. Бэтонон болохоор дзадрахгүй бүр дотроо заваарна. Гол нь өөр юм холихгүй цаас юу байдаг холиогүй зүйлийг байгаледаа амархан задраад эрүүл шороо болдог.

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү

Монголд өчнөөн олон эрдэмтэн мэргэд бдаг. Тэд нараас монголын энэ асуудалтай 00 ын бохирыг задалдаг бодис зохиогоод үйлдвэрлэчих ухаантан алга уу чааваас..

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

Ардчилал нэртэй нийгмээр яваад 30 хан жил болж байгааг мартаж болохгүй шүү . Хэдэн зуун жил болж байж нийгэмшиж байгааг бас мартаж болохгүй дандаа алгасана гэж бас байхгүйг ойлгох хэрэгтэй

иргэн
иргэн

ЗА ЮУН СҮРТЭЙ ЮМ МАНАЙ ХОТЫХОН ЖОРЛОНТОЙГОО ЦУГ АМЬДРААД УДЖИНА ХОТЫН ХӨРС БОХИРДСОН АЙМШИГ БОЛСОН ТА НАР ХАРИН САЙХАН ХӨДӨӨ АМЬДАРЧ БАЙЖ БИТГИЙ СҮРЖИГНЭ ЗА.МАНАЙ БАЯНХОШУУГААР БОЛ НИЛ ФЦРАНЦ ДҮХИ ХАНХАЛНАА ГОЁШТ ТЭР ҮНЭРТ ДАССАН БАЙГАА ШҮҮ.МАНАЙ БАРУУН ХАШААНЫ ЖОМБОГО НАРАА ДҮҮРСЭН ЖОРЛОНДОО БИЕЭ ЗАСАЖ БАЙГААД ХАЛЬТИРЧ УНААД ХАМАГ ЮМАА БОХИРДУУЛЧИХААД ЯАГАА Ч ҮГҮЙ Л ЖОМБОГОО ХИЙГЭЭД ЯВЖИНА.

Холбоотой мэдээ

Back to top button