Нийгэм мэдээ

Улаанбаатар хот метротой болохоор өрөмдлөгийн ажил эхэлжээ

Нийслэлд их багтаамжийн нийтийн тээвэр метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дагуу инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийх 40 цэгийг тавдугаар сард тэмдэгжүүлсэн. Улмаар төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажлыг эхлүүлжээ.

Тодруулбал, тогтоосон байршлын дагуух цооногуудад 30 метрийн гүнтэй өрөм тавьж, анхан шатны мэдээлэл цуглуулах бөгөөд одоогоор Энхтайваны өргөн чөлөөний дагуу гурван байршилд геологийн судалгааны өрөмдлөгийг эхлүүлжээ.

Ингэхдээ Чулуун Овооны тойрог, Сүхбаатарын талбайн урд “Блью скай” орчим, Таван шар орчим инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийж байна. Өрөмдлөгийг 30, 50, 70 метрийн гүн хийх учир замын хөдөлгөөнд саад учрах, гудамж талбайд чанга дуу гарах зэрэг нөлөөлөл үүсэж болзошгүйг анхааруулаа.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Газар доогуур байгаа олон тооны цэвэр, бохир усны хоолой, холбоо, цахилгааны шугамнууддаа хүрчихгүй л байгаасай. Хэрэв тэдгээрээ эвдэж, гэмтээчихвэл бөөн ажил, зардал болно. Одоо өвөл болох дөхөу байгааг хэлэх үү. Эрхбиш олон мэргэжлийн инженер, мэргэжилтнүүд нарийн тооцоо, судалгаатай байгаа байлгүй дээ.

Jariga.mn
Jariga.mn

Манай танай нам эвсэл холбоо энэ тэр гэж улс төржилгүй хамтын хүчээр зам тээврийн салбараа хөгжүүл

Холбоотой мэдээ

Back to top button