Нийгэм мэдээ

Хуурай мухрын зусланд хашаанд хавчуулагдсан бор гөрөөсийг асарч байна

Нийслэлийн ногоон бүсэд амарч зугаалж яваа болон ойн дагалдах баялаг түүж байгаа иргэд зэрлэг амьтдын цөм байршил нутагт отоглон амьтдыг амьдрах орчноос дайжуулж байна.

Тодруулбал, бор гөрөөс, халиун буга зэрэг амьтад зуслангийн хашаанд хашигдан золбин, тэжээвэр нохдод хөөгдөх, хүн, автомашинаас үргэн зугтах, хашааг давж шурган гарахдаа хашаанд сүлбэгдэж, хашааны завсар тээглэж гацаж үхсэн, бэртэж гэмтсэн дуудлага ирсээр байгааг Нийслэлийн Байгаль Орчны Газраас /НБОГ/ мэдээлэв.

Тухайлбал, энэ сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухрын аманд айлын хашаанд зэрлэг амьтан байна гэсэн дуудлагаар тус хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч очиход бор гөрөөс айлын хашаанд хавчуулагдсан байсныг Амьтан асран хамгаалах төвд авчирчээ.

Үзлэгээр бор гөрөөс хашаанд хавчуулагдан холгогдсон гүн шарх идээлсэн байсан бөгөөд анхан шатны тусламжийг үзүүлж тус төвд асарч, эмчилж байна. Гөрөөсийг тодорхой хугацаанд тухайн амьтны бие сайжирсан үед суурьшлын бүсээс гаргаж, байгальд тавих аж.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Амьтныг хайрлах сэтгэл хүн бүрт байх ёстой. Баярлалаа.Сайн тэнхрүүлээд байгальд нь тавих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button