Шинэ стандарт: Цэцэрлэгийн хүүхдүүд ₮28 мянгын спорт хувцсаар жигдэрнэ
Энэ хичээлийн жилээс эхлэн цэцэрлэгийн хүүхдүүд спорт хувцсаар жигдрэхээр болсон байна. Тухайн хувцасны материал, эдэлгээ, эрүүл ахуйн шинж чанарын үзүүлэлт, үйлдвэрлэлийн шаардлагыг стандартын хүрээнд хийж эхэлсэн аж.
Улмаар MNS 7046:2024 Цэцэрлэгийн хүүхдийн спорт хувцасны техникийн шаардлагыг Стандарт, хэмжил зүйн газраас баталж худалдаанд гарсан байна. Бид тус хувцасны талаар тодруулахаар Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал О.Сансархүүтэй ярилцсан юм.
-Сайн байна уу. Цэцэрлэгийн хүүхдийн спорт хувцсанд стандарттай болсон гэсэн. Энэ талаар бидэнд дэлгэрэнгүй тайлбарлавал?
-Сайн. Цэцэрлэгийн хүүхдүүдэд биеийн тамирын хичээл орж тусгайлан биеийн тамирын хувцас өмсдөг. Тухайн хувцсанд ямар нэгэн стандарт байгаагүй тул Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, Стандарт, хэмжил зүйн газар, Боловсролын ерөнхий газар, Хувцас судлалын төв гээд холбогдох байгууллагууд хамтран боловсруулан гаргасан.
-Ямар өнгө, материалтай байх вэ?
-Хувцасны тухайд богино ханцуйтай, номин ногоон өнгөтэй цамц, хар хөх өнгийн богино өмд, байх юм байна. Мөн хувцсаа хийх уутыг шийдэж өгсөн.
Мэдээж цэцэрлэгийн насныхан өмсөх тул аль болох тухтай биеийн хөдөлгөөнд тохирсон, чөлөөтэй хөдлөх боломжийг хангасан, өмсөж, тайлахад хялбар байхаар хийсэн. Үүнээс гадна агаар сайн нэвтрүүлдэг, эрүүл ахуйн шаардлага хангасан байх нь чухал.
-Хувцасны гол онцлог?
-Үүнээс гадна Монгол хүүхдийн биеийн онцлог, хөдөлгөөний онцлогт тохируулж бүтээснээрээ онцлогтой. Мөн сургалтын орчинд тохиромжтой байхаар шийдсэн.
100 хувь монголдоо үйлдвэрлэж байгаа. Олон үйлдвэрүүд хамтран эсгүүр, оёдол, савлагаа, шошго хадах зэрэгт 32үйлдвэр хамтран ажиллаж байна.
-Сая та сургалтын орчинд тохируулж бүтээсэн гэлээ. Үүнийг тайлбарлавал?
-Сургалтын орчинд тохирсон гэдэг нь хүүхдүүдийн анхаарал төвлөрөлтөд саад учруулахааргүй, тод биш өнгийг сонгосон. Хэрэв тод өнгөтэй бол багш болон хүүхдүүдийн нүдний хараанд сөргөөр нөлөөлнө.
-Цэцэрлэгийн насныхан бүгд нэг өнгөтэй байх уу. Мөн худалдаалж эхэлсэн үү. Хаанаас авах боломжтой вэ?
-Хувцас үйлдвэрлэгдээд худалдаанд гарч эхэлсэн. Томоохон худалдааны газруудаар худалдаалагдаж буй. Мөн хүргэлтээр авах боломжтой байгаа.
Бид эрэгтэй, эмэгтэй, анги бүлэг харгалзахгүй бүгд нэг өнгийн байхаар үйлдвэрлэсэн. Ингэснээр хүүхдүүд цэцэрлэгээ солих, анги бүлгээ солих үед дахин шинийг авах хэрэгцээ үүсэхгүй гэсэн үг. Мөн эцэг эхчүүдийн мөнгө санхүүг хэмнэж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болно.
-Үнийн хувьд?
-Богино ханцуйтай цамц, богино өмд, уут гурвуул 28 мянган төгрөгийн үнэтэй. Бид тус хувцсыг нэг хүүхэд ойролцоогоор хоёр жил өмсөх боломжтой хэмээн дүгнээд буй.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
za bolidoo nugalaaa garna daaa demii zuil hiiihiiin
neeh saihan dulaahan baidiim shig uwul naad huuhduud chin daarna shdee, tsetserleguud hariltsan adilgui erunhiiduu l huiten baidag shdee
Сургуулийн биеийн тамирын хичээлд жигдэрч болох ч цэцэрлэгийн хүүхдүүдэд бол дэмий биз дээ.
Хөгийн , хогийн юм санаачлахаа болимоор. Энэ төрийн байгууллагуудад өөр хийх юм байдаггүй бололтой. Хүүхэд хөгжүүлэх т�##�аар л юм бодооч.