Нийгэм мэдээ
Өсвөрийн жүдочид ДАШТ-ээс дөрвөн медальтай ирлээ
Перу улсын нийслэл Лима хотод болсон жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-д манай 20 тамирчин амжилттай оролцоод ирлээ. Тэд дөрвөн тивийн 48 орны 403 тамирчин өрсөлдсөн тэмцээнээс манай тамирчид дөрвөн медаль авч багийн дүнгээр тавдугаарт орлоо.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь мөнгө, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Б.Бат-Энэрэл мөнгө, эрэгтэйчүүдийн -50 кг-ын жинд Б.Чинхүслэн хүрэл, эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Т.Ариунзаяа алтан медаль авсан юм.
Т.Ариунзаяа энэ жил Алматыд болсон Азийн цомын тэмцээн, “Fuengirola” Европын цомын тэмцээнд түрүүлж, “Follonica” Европын цомын тэмцээнээс мөнгөн медаль авчээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.