НИЙГЭМНийгэм мэдээ
Цэргийн алба хаагчдын цалинг ирэх оноос 25 хувиар нэмнэ
Засгийн газрын Баасан гарагийн /2024.08.30/ ээлжит хуралдаанаар 2004 оноос хэрэгжиж эхэлсэн “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 20 жилийн дараа шинэчлэн батлуулжээ.
Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн алба хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг шинэчлэн тогтоосноор тэдний амьдралын баталгаа сайжран, албандаа зүтгэх зүтгэл нэмэгдэж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ гэж үзсэн байна. Ингэснээр 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгохоор шийдвэрлэжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гарчиг, мэдээ 2 нь зөрж байна даа. Ц�##�инг нэмж байгаа юм уу, нэмэгдлийг нь нэмж байгаа юм уу
Ц�##�ин тэгж 25% нэмдэг бол сайн л байна онцгой нөхцөлд ажиллаж байгаа болохоор 10% байсан дээр 15% л нэмж 25% болсон сүртэй юм биш