НИЙГЭМНийгэм мэдээ
"Моринд хазуулсны улмаас хоёр иргэний гар, тохой, гуя гэмтсэн"

Цахим орчинд “Дорнод Аймаг Халхгол сум” гэх нээлттэй группт “Сургууль эхлэх энэ үед сумын төвд ийм адуу байна шүү гэх утгатай мэдээлэл байршуулсан. Улмаар тус бичлэг цахим сүлжээнд тархаж, иргэд шүүмжлэлтэй хандаж буй.
Иймд бид дээрх явдлын талаар ЦЕГ-аас тодруулахад, "Бичлэгт гарсан мэдээллийг бүртгэн шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тус сумын иргэн В-ийн эзэмшлийн хул зүсмийн морь 2024 оны наймдугаар сарын 29-ний өдөр 18 цагийн орчим сумын төвийн Музейн хашаанд бэлчээрлэж байх үедээ догширч 2 иргэний гарын булчин, тохой, зүүн гуя орчмоор хазаж гэмтэл учруулсан. Моринд хазуулсан иргэд эмнэлгийн тусламж авсан байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
М�##� бас эзэндээ гомддог юм шүү.