СПОРТ

Паралимпын тамирчин, дасгалжуулагчдыг мөнгөн шагналаар урамшуулжээ

 “Парис 2024" Зуны Паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг тамирчид амжилттай өрсөлдөж байна. Мөн тус наадмын Тамирчдын тосгонд Монголын Үндэсний  Паралимпын хорооноос баг тамирчдад хүндэтгэл үзүүлжээ.

Тус хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү  Паралимпын наадамд амжилттай оролцож анхны эмэгтэй аварга болсон ОУХМ У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, ОУХМ Ц.Баттулга, Пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Д.Махашири нарыг мөнгөн шагналаар шагнасан байна. Мөн Монгол Улсын баг тамирчдынхаа салхийг хагалсан Усанд сэлэлтийн чөлөөт  50 метрийн зайд уралдсан  Х.Номуун, дасгалжуулагч З.Сувд нарыг онцолж мөнгөн шагналаар урамшуулжээ.

Энэ үеэр Монгол Улсын багийн ахлагч, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Азийн Паралимпын хорооны тэмцээн, наадам, спортын хөгжлийн хорооны дарга Н.Оюунбат медаль хүртсэн тамирчдад Паралимпын наадмын медальтны энгэрийн тэмдэг болон медалийн гэр, Паралимпын наадмын зурагт хуудсыг гардуулан өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button