Нийгэм мэдээ
Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ
Испани улсын Понтеведра хотноо энэ сарын 2-ны өдөр эхэлсэн чөлөөт бөхийн U20 насны ДАШТ өчигдөр /2024.09.08/ өндөрлөлөө.
Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн эрэгтэй тав, эмэгтэй зургаан тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 125кг жинд Б.Намбардагва хүрэл медаль хүртлээ. Тэрбээр тэмцээний хамгийн хүнд жинд барилдсан бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөжээ. Улмаар дараагийн тойрогт Японы тамирчныг, шигшээд Хятадын тамирчныг ялж, хагас шигшээд ялагджээ. Хүрэл медалийн төлөө Казакстаны бөхийг ялж, ДАШТ-ий медальтан болов.
Мөн эмэгтэйчүүдийн 55кг жинд оролцсон Б.Халиун мөнгөн медаль хүртсэн бол 76 кг жинд өрсөлдсөн Т.Түвшинжаргал тавдугаар байранд шалгарчээ. Энэ тэмцээнд нийт 700 орчим тамирчин өрсөлдсөн байна.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.