НИЙГЭМУЛС ТӨР

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Европын холбооны шагнал хүртлээ

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос энэ жил “Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал”, “Ажлын байр-Дарамтгүй орчин” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж,  холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар болоод байгаа билээ. Хүний эрхийг хангах, хамгаалах үйлсэд оруулж буй тэдний хувь нэмрийг ажлуудыг Европын холбооноос үнэлж “Human Rights Award” шагналаар шагналаа.

“Human Rights Award” нь дэлхийн улс орнуудад аливаа шударга бус явдлын эсрэг, хүний эрх, эрх чөлөөг бодитойгоор эдлүүлэхийн төлөө тэмцэж буй хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааг дэмжиж олгодог нэр хүндтэй шагнал юм.  

https://www.facebook.com/OyundariMP/videos/455630365360814/?__tn__=%2CdkC-R&eid=ARBWa5iPExwT4oeFxTRafkuz6j8fqvsNe7tQ62t7AVQxVrqpXSnEufbIbS_5ccvshfkpN-_jkZ0YvGL_&hc_ref=ARTRzAcuhqEGa-12ACbK5BcbFurtXC4aZrfyA0v4i35lMGuwwk_5QYuMgWX8rf08a5U&fref=nf

Эл шагналыг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь гардаж авахдаа “Бид хүний эрхийг хамгаалах тэр тусмаа эрүүдэн шүүлтийн бүхий л хэлбэрийг таслан зогсоох, ажлын байр дахь бүх төрлийн бэлгийн дарамтыг арилгахад анхаарч, олон хэлэлцүүлэг өрнүүлснээр холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах нөхцөл бүрдсэн. Цаашид байгаль орчны эсрэг шударга бус байдалд онцгойлон анхаарна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button