Хань Жөн гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэтгэхийг хүсжээ
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн өнгөрсөн бямба гарагт /2024.09.07/ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо гурван өдрийн айлчлал хийж, УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрай Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нартай тус тусад нь уулзсан талаар БНХАУ-ын Синьхуа агентлаг мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа Хань Жөн:
Хятад, Монгол хоёр улс төрийн итгэлцлээ цаашид бататгаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, ард түмний харилцан ойлголцлыг ахиулах болно. Түүнчлэн эрчим хүч, холболт, дэд бүтцийн бүтээн байгуулалтад хамтран ажиллахын зэрэгцээ хоёр орны олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт зөвшилцөж, зохицуулалт хийхийг уриалжээ. Мөн Хятад улс Монгол Улсыг 2023-2025 оныг "Монголд айлчлах жил" болгон зарласныг сайшааж, Монголын залуучууд, оюутан залуус, хэвлэл мэдээллийнхэнтэй солилцоогоо бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Ярианы төгсгөлд Хятадын дэд дарга Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэтгэхийг хүсжээ.
Хариуд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 30 жил, Иж бүрэн найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 10 жилийн ой зэрэг хэд хэдэн чухал ой тохиож байгааг онцолж. Стратегийн түншлэлийн хувьд Монгол Улс Хятад улстай харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтдаа хөгжих зарчмыг баримтлан, шинэ цаг үед хоёр орны харилцааг ахиулахад бэлэн байна гэжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахдаа Хань Жөн:
Хятад, Монгол хоёр бол сайн хөрш, сайн найз, түнш юм. Хятад улс хөрш зэргэлдээх дипломат харилцаандаа Монгол Улстай харилцах харилцаагаа үргэлж чухалчлан үздэгийг тэрээр тэмдэглэв. Хоёр тал бие биенийхээ язгуур ашиг сонирхол болон тулгамдаж буй томоохон асуудлаар бие биенээ тууштай дэмжиж ирсэн. Хоёр тал хамтын ирээдүйтэй Хятад, Монголын хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг чиглүүлэгч болгон ашиглаж, хоёр орны харилцааг илүү өндөр түвшинд ахиулна гэдэгт найдаж байна.
Хариуд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
Монгол Улс БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, хоёр орны ард түмэнд ашигтай хамтын ирээдүйтэй Монгол-Хятадын хамтын нийгэмлэгийг байгуулахад Хятад улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
БНХАУ-ын дэд дарга Д.Амарбаясгалантай уулзахдаа:
Монгол Улс БНХАУ-тай найрсаг, хамтын ажиллагааны харилцааг гадаад бодлогодоо тэргүүлэх ач холбогдол өгч байгаад талархаж буйгаа илэрхийлсэн байна. Мөн хоёр орны хууль тогтоох байгууллага болон улс төрийн намуудын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг Хятадын тал дэмжиж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурал Хятад, Монголын харилцааны тогтвортой, урт хугацааны хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсээр байх болно гэдэгт найдаж байна гэжээ.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
БНХАУ-тай харилцан ашигтай харилцаагаа хадгалах, бэхжүүлэх нь Монгол Улсын стратегийн сонголт, зөвшилцөл гэдгийг нотлов. Монгол Улсын Их Хурал болон бүх улс төрийн намууд Хятад улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, харилцан суралцаж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.