Улс төрийн мэдээ

Н.Учрал: ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг буюу тариалангийн бүс рүү нүүлгэнэ

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр батлагдсантай холбогдуулаад эхний үйл ажиллагаанууд хэрэгжиж эхэлсэн. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төлийн хүрээнд томоохон реформуудыг хийнэ. Энэ намрын чуулганаар "Ороно"-ийн хөрөнгө оруулалтын төслийг өргөн мэдүүлнэ. Ганцмод, Гашуунсухайтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил мөн “Ороно”-ийн хөрөнгө оруулалтын гэрээ, хоёр цахилгаан станцын  ажил гэхчлэн 14 мега төслөө эрэмбэлж,  УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Засгийн газрын сайд нарт тус бүрд нь албан даалгавар өгсөн. 14 төслийн хүрээнд өнөөдрөөс эхлэн 100 хоногийн дотор төслийн ажлуудыг эхлүүлэх үүргийг авсан Засгийн газар арванхоёрдугаар сарын 2-ны өдөр олон нийтэд дээрх ажлын тайланг тавина.

Мөн хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг буюу тариалангийн бүс рүү нүүлгэх шийдвэр гарсан.

Засгийн газар "1111" дугаарт ирдэг иргэдийн гомдол саналыг үндэслэж дээрх реформыг хийнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн хууль, төрийн болон орон нутгийн өмчийн хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулна. Уг ажлын хүрээнд олон улсын хэмжээнд хэд хэдэн уулзалт хийсэн. Мөн төрийн албаны хуулийн асуудлаар БНСУ-ын төрийн албаны яамтай уулзалт хийж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Татварын цогц реформыг хийх чиглэлийн хүрээнд Сангийн сайдад албан даалгавар өгсөн. Эрчим хүчний реформ хийх ажлын хүрээнд Т.Доржханд сайдаар ахлуулсан дэд хороо ажиллаж байгаа. Хувийн эрх зүй, хөрөнгө оруулалт бизнесийн орчны шинэчлэлийг бас томоохон реформын хүрээнд авч үзэх ёстой. Энэ чиглэлийн албан даалгаврыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад өглөө.

Төсвийн зардлын реформыг хийхээр гурван яамны мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ хүрээнд төсвийн зардлын реформыг  хийх ажлыг салбарын бүх сайдад даалгалаа.

Мөн ажиллах хүч, хөдөлмөрийн зах зээл, боловсролын салбарын эрэлт нийлүүлэлтийг уях, асуудлуудыг цогцоор нь авч үзэх чиглэлээр Хөдөлмөр нийгэм, хамгааллын сайдад албан даалгавар өгсөн. Мөн амьдралын зөв дадал, хэвшлийг дадалжуулах чиглэлээр Соёл, спорт, Боловсрол, Эрүүл мэндийн сайд нарт албан даалгавар өгсөн. Энэ удаагийн Засгийн газар Хүрээлэн орчин, ногоон орчны шинэчлэлийг хийх зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын яамыг байгуулсан. Байгаль орчин уур амьсгалын сайдад хүрээлэн буй орчин ногоон орчны шилжилтийг хийх стратегийн бодлого зорилтуудаа тодорхой болгож танилцуулахыг үүрэг болгосон. Ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлаар ирэх долоо хоногт уул уурхайн салбарыг эрхэлж байгаа Аж, үйлдвэр эрдэс баялгийн сайдад албан даалгаврын дагуу ирэх долоо хоногт танилцуулга хийнэ.

Улаанбаатар хотын хүрээнд болон ерөнхий төлөвлөлтгүй явсан аймаг, сумдын газар олголтын асуудлыг цэгцлэхийн тулд Улаанбаатар хот 2040 ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Засга дарга, 20 минутын хот үндэсний хорооны дарга, хот байгууллагын сайд нарт даалгалаа.

Үүний зэрэгцээ орон сууцны шинэчлэл, дахин төлөвлөлтийн асуудалд онцгой анхаарал хандуулна. Хууль зүй, дотоод хэргийн сайд авилгийн индексийг бууруулах, 5Ш ажиллагааг үргэлжлүүлэх, хүний эрх 2, эрхзүйн шинэчлэл 2 гэсэн хөтөлбөрүүдийн ажлыг өнөөдрөөс эхлэн 100 хоногийн дотор эхлүүлэх үүргийг авсан. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, байршуулах зарим газрын байршил хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлах тухай ЗГ-ын тогтоолын төсөл батлагдлаа. Өнөөдөр нийтдээ 2800 нэгж талбай бүхий газрын олгох шийдвэр гарч байна. Харин газраа авах хүсэлтийг шууд цахимаар илэрхийлж болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-11 14:13

Бөөн зард�##� чирэгдэл.улсад ч иргэдэд ч. Ж.Энхбаяр л өДархан дахь өөрийн обьектуудаа улсад зарах%, түрээслэх гэж мэргэн санаа гаргасныг нь дэмжиж байх шив. цаг хугацаа харуулнаа

Зочин
Зочин
2024-09-11 14:13

ХААН яамыг түргэн нүүлгэх хэрэгтэй дээ хотод сургууль нь ч гэсэн юу хийнээ энд ХААН сургууль нь элсэлтгүй хоосон байна багш нар ирэхгүй басйан ч Дарханд зүгээр цолтой багш нар зөндөө байна шүү Дарханы захирагаа спорт цоцоголбор руу түргэн нүүгээд байраа суулаж өг

Зочин
Зочин
2024-09-11 14:59
Reply to  Зочин

яам тийш нүүлээ гээд тарм�##��##�т. ургац нэмэгдэх үү, зард�##� л нэмэгдэнэ удахгүй чи нүүлгэснийг нь хараагаад эхэлнэ дээ

Иргэн
Иргэн
2024-09-11 14:29

ХААИС г ч нүүлгэ

Зочин
Зочин
2024-09-11 14:58

Үнсэн хуулийн зөрчил гарна даа. Цэц нь юу хийж суудаг юм бол. Иргэн Ламжав гуайг орлох хүн гардаггүй ээ. Төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Нийслэл гэнэ.Тэр нь Улаанбаатар гээд цагаан дээр хараар бичсэн байдаг юм даа

Зочин
Зочин
2024-09-11 15:10
Reply to  Зочин

Өмнөт африкийн бүгд найрамдах улсын их хур�##� , Ерөнхийлөгч болон засгийн газар нь тус ту�####�а гурван өөр хотод байдаг. Тэгэхээр ХААЯ даоханд байхад хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Зочин
Зочин
2024-09-11 15:13

ХААЯ болон хөдөө аж ахуйн их сургууль, газар тари�##�ангийн газар болон м�##� эмнэлгийн ерөнхий газар гэх мэт яам агентлагуудыг бүгдийг нь хотоос гаргах хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-09-11 15:14

Эрдэс баялгийн яамыг хотоос гаргах хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-09-11 15:16

Асар олон тооны оюунтай төрийн өмчийн их дээд сургуулийг бүгдийг нь аймгууд руу шилжүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-09-11 15:17

Nalaih ruu yamduudaa garga

Зочин
Зочин
2024-09-11 15:46

Ж.Энхбаяр гэж луйврын олигарх ХХХААЯ-ыг хувьчилж авсан мэт аашилж бнаа !!!

Иргэн
Иргэн
2024-09-11 17:03

Бодлого нь хүрч үйлчилдэг. Яаманд чинь тари�##�анчид ажилладаг юм уу. Засгийн газраа тарааж самрах ажил хийх гээ юу. Б�##�ай ажлаа зогсоогоорой.

Зочин
Зочин
2024-09-15 23:16

Энэ яам ганц тариа харицдаг гэж одоо болтол ойлгоогүй яваа хүн үү энэ

Холбоотой мэдээ

Back to top button