СПОРТ

Булган аймаг Ц.Баттулгад хоёр өрөө байр бэлэглэлээ

Булган аймгийн Засаг даргын тамгийн газар “Парис-2024” зуны Параолимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн ОУ-ын хэмжээний мастер Ц.Баттулгад хүндэтгэл үзүүлж хоёр өрөө байраар шагнажээ.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь, 30 дугаар зүйлийн 35.1.18 дахь, Биеийн тамир спортын тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.3 дэх, ХБ хүний эрхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн.   

“Парис-2024” зуны параолимпийн наадамд бөөрөнцөг шидэлтийн төрлөөр амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Булган сумын харьяат Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн шүдний их эмч Цэгмидийн Баттулгад Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нарын аймгийн удирдлагууд болон ЗДТГ, ИТХ-ын хамт олон хүндэтгэл үзүүлж, өнөөдөр Аймгийн ИТХ-ын тогтоолоор Тив Дэлхийд спортоор өндөр амжилт гаргасаныг үнэлэн “Хоёр өрөө” байр олгохоор болжээ.

Мөн багш дасгалжуулагч ОУ-ын хэмжээний мастер Д.Махашира, В.Батболд нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнах тухай тогтоолыг өчигдөр /2024.09.12/ АИТХ-аар гаргалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2024-09-19 13:51

Хөөрхий дөө энэ Эрдэнэбат гэдэг хөгшин олон жил дарга хийж байгаа Булган аймаг хөгжидгүй Энэ Эрдэнэбат хөгшин дарга хөлжөөд байдаг ккк ичэх энэ тэр байхгүй аа

Back to top button