"Хутгатай дээрэм хийсэн ОХУ-ын иргэнийг УМБГ шалгаж байна"
Өнгөрсөн долдугаар сарын 27-нд Улаанбаатар хотын "Grand Villa хотхоны дэлгүүрээр үйлчлүүлсэн ОХУ-ын иргэн хутга гаргаж танхайрсан байж болзошгүй хяналтын камерын бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Улмаар уг хэргийг ЦЕГ-аас шалгаж эхэлсэн.
Тодруулбал, Цахим орчинд тархаад байсан Цахим орчинд “Энэ орос архи аваад ёс төдий багахан мөнгө өгөөд худалдагч охин шаардлага тавихад нь хутга гаргаж үзүүлж айлгаж байна хууль үйлчлэхгүй гээд эд нар бүр даварч дууслаа шүү” гэх мэдээллийн дагуу Хутга гаргаж, бусдыг айлган сүрдүүлсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн хайж эхэлсэн. Улмаар өнгөрсөн наймдугаар сарын 1-ны өдөр 16:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Peace mall” худалдааны төвөөс Монгол Улсад оршин суух ОХУ-ын иргэн Ф.П.В /51 настай/-г цагдаагийн алба хаагчид олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн юм.
Тэгвэл уг хэрэгтэй холбоотойгоор Хутгатай дээрэм хийсэн ОХУ-ын иргэн Ф.П-д цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн саатуулахаас татгалзсан байна гэх мэдээлэл цацагдсан. Иймд бид энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “ОХУ-ын иргэний хэргийг шалгасан хэвээр байгаа. Одоогоор Улсын мөрдөн байцаах газар хэргийг мөрдөн шалгаж байна. Хэрэгт холбогдуулсан ямар нэг шийдвэр гараагүй” гэлээ.
Мөн дээрх хэрэгт олон нийт дургүйцлээ илэрхийлээд буй. Учир нь бичлэгт ОХУ-ын иргэн худалдагчийн амь насанд заналхийлж, дээрэм хийсэн байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байсан. Энэ мэтчилэн тус улсын иргэдийн монголд танхайрч буй үйлдэл ганцаар тогтохоо больсон нь олны анхаарлыг татаад байгаа юм.
Нөгөө талаас ОХУ-ын иргэд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Харин сүүлийн жилүүдэд Орос, Украины дайнтай холбоотойгоор монгол суурьших, түр оршин суух ОХУ-ын иргэд илт нэмэгдсэн. Үүнийг дагаад тус улсын иргэд хэрэг зөрчилд холбогдох тохиолдолд ч нэмэгдэж байна. Тухайлбал, 2023 оны 12 дугаар сард ОХУ-ын иргэн Т гэгч нь Дархан-Уул аймагт байрлах нэр бүхий сүлжээ дэлгүүр болоод Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн кофе шопоор үйлчлүүлж байхдаа манай улсын иргэдтэй зүй бус харилцсан тул 10 хоног баривчлагдсан. Мөн 2022 оны 9 дүгээр сард ОХУ-ын иргэн Д гэгч манай улсын иргэн Г-ийн толгойн тус газарт /дагз/ алхаар цохиж, амь насыг нь бүрэлгэсэн хэрэг ч гарч байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ах нартаа �##�уулах сайхан
ЗА БИТГИЙ СҮРЧИГНЭЭД БАЙ ЭНЭ МУУ ӨВГӨН ТОСГОНЫ НЭГ МУУ АРХИЧИН ГАР Л БАЙНАДАГ НЭГ ЦОХИХОД НЭРЭЭ МАРТАНА.АРХИЧИН ХҮНИЙ ГАРГАДАГ ҮЙЛДЭЛ ОРОСДОО БОЛ ЗҮГЭЭР Л НЭГ БӨГЛҮҮ ТОСГОНЫ ЖИЖИГХЭЭН БАНДИТ БИ ТААРСАН БОЛ САРВАЙТАЛ ЦОХИЖ УНАГААГААД ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД ӨГӨХ БАЙСАН ТЭР ОХИН ИХ АЙЖЭЭ.ЗҮГЭЭР МИНИЙ ДҮҮ ХАРИН ЧИНИЙ АЙХ ЁСТОЙ ХҮМҮҮС БОЛ ТӨРИЙН НЭР БАРЬСАН ШАНТААЖЧИН ЛУЙВАРЧИНГУУД ГЭДГИЙГ САЙН МЭДЭЖ АВМОЙ
Орос ах нар монголчууд биднээс ганц нэгийг цааш нь харуулж болно ш дээ, яадын ! Орос-Монголын найрам д�##�д харшлах нь гайгүй ш дээ, харин энэ оросуудын хэргийг хэрэгсэхгүй болгоо л явуулчаачдээ, ах нарыг оролдоод яахын бэ, тийм биз дээ, үндэсний аюулгүй байдлаа, тусгаар тогтнолоо бодооч дээ !!!