Нийгэм мэдээ

"8-17 хүртэлх насны сурронтой 100 гаруй хүүхдийг эцэг, эхэд нь хүлээлгэж өгсөн"

Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, авто тээврийн үндэсний төв, ЗТЯ-ны замын хөдөлгөөн аюулгүй байдлыг хангах ажлын алба хамтран хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр Нийслэл хотод хоёр дугуйтай цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр үйл ажиллагаа эрхэлдэг гурван байгууллагыг дуудаж уулзсан.

Уулзалтаар АТҮТ сурроныг хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл буюу А ангиллын мотоциклын төрөлд хамааруулж тусад нь суррон гэдэг төрөл нээж, улсын бүртгэлийн дугаар, үзлэг оношилгоонд хамруулах саналыг хэлэлцүүлж, нэгдсэн шийдэлд хүрсэн.

Учир нь сурроны техник үзүүлэлт нь мопитоос давсан. 80-100 км цагийн хурдаар хурдлах чадвартай. Цахилгаан хөдөлгүүрийн хувьд мопит 4 квт байдаг бол сурроных 5 руу орсон. Тиймээс энэ төрлийн тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн А ангиллын үнэмлэхтэй хүн барьж замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэжээ.

Энэ ажлын хүрээнд АТҮТ-өөс нэг сарын хугацаанд тухайн тээврийн хэрэгслийг бүртгэх ажлыг зохион байгуулж байгаа. Харин Цагдаагийн байгууллагаас нэг сарын нөлөөллийн аяныг зарласан.Иймд бид тус аяны хүрээнд явуулах үйл ажиллагааны талаар  Тээврийн Цагдаагийн Албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа.

-Сурроныг тусад нь төрөл болгож насанд хүрсэн үнэмлэхтэй хүн унахаар болсон. тэгвэл энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхгүй байгаа сурронтой хүүхдүүдэд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Бид аяны хүрээнд сургуулиуд дээр байгаа сурроны бүртгэлийг гаргаж, сурронтой сурагчдын эцэг эхтэй уулзаж байна. Мөн гудамж, талбайд сурронтай хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийг зогсоож эцэг, эх асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч байна. Зарим эцэг, эхчүүд сурроныг зүгээр нэг дугуй гэж хараад байна. Гэтэл суррон 100 км/цаг хүртэл хурдалдаг учир хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцохдоо машинтай мөргөлдөх, осолдох тохиолдол нэмэгдээд байгаа.

-Нөлөөллийн аяны хугацаанд зөрчил гаргаж байгаа сурронтой хүүхдүүдийн тоо болсон насны талаар мэдээлэл өгөөч?

-Өнөөдрийн байдлаар нөлөөллийн арга хэмжээгээр 100 гаруй хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, бүртгээд байна. Хүүхдүүдийн хувьд бүгд насанд хүрээгүй зарим нь бүр 8,9 настай байна.

-Он гарснаас хойш хүүхэд болон сурронтой холбоотой хэдэн осол бүртгэгдсэн бэ?

-Энэ оны эхний найман сарын байдлаар сурронтой 108 осол бүртгэгдсэн. Тиймээс гэм хорыг нь таниулах нөлөөллийн арга хэмжээг Цагдаагийн байгууллага сарын хугацаанд зохион байгуулж байна.

-Сурроныг бүртгэлжүүлэх ажлын хувьд?

-Сарын хугацаанд Авто тээврийн үндэсний төвөөс сурроныг бүртгэх сервер дээр шинэчлэл хийж, сурроныг бүртгэлжүүлэх ажлыг хийнэ. АТҮТ бэлэн болсон үед Цагдаагийн байгууллага сурроныг А ангилалд оруулж журамлаж эхэлнэ гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2024-09-19 13:19

Нээрээ гадуур цөөрсөн бна лээ. Скутер гэж ядаргаа бнаа бас

Зочин
Зочин
2024-09-19 14:15

8 настай хүүхэддээ суррон унуулж явуулчихаад яаж сэтгэл тайван сууж чаддаг вэ эцэг эхчүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button