БНХАУ-ын тусламжаар баригдаж байсан "Ногоон нуур" хотхонд гарсан галыг 16.20 цагт унтраалаа

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдаж буй "Ногоон нуур" орон сууцны төсөлд гарсан галыг 16.20 цагт бүрэн унтраалаа гэж НОБГ-аас мэдээллээ.
Сүхбаатар дүүргийн 9-р хороонд баригдаж буй барилгын гаражийн дээврийн хэсэгт гал гарлаа гэсэн дуудлага 15.59 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн нэг ба хоёрдугаар тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галын тархалтыг 16.09 цагт зогсоожээ. Харин 16.20 цагт бүрэн унтраалаа.
“Ногоон нуур” төслийг 2022 онд эхлүүлсэн. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, барилгын ажилчдын нэг нь тамхины ишээ унтраалгүй хаяснаас гал гарсан аж.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
шуудШУУД: БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн барилгад гал гарлаа. Галыг 16.20 цагт бүрэн унтраасан гэж мэдээлэв Шууд дамжуулалтыг О.Соёлмаа, О.Улсболд.
Posted by Eguur News on Monday, September 23, 2024
Манай редакц газар дээрээс нь сурвалжилж байна.
Сурвалжилсан О.Соёлмаа, О.Улсболд.




















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дарга нар аль хэдийн хуваагаад авчихсан. Шатвал дарга нар л хохирно. Энгийн иргэд хохирохгүй