Газар орны нэрийг өөрчилсөн Баян-Өлгий аймгийн удирдлагуудыг торгох ялаар шийтгэлээ
Газар орны нэрийг хууль бусаар өөрчилсөн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд болох 14 хүнд холбогдох хэргийн шүүх хурал боллоо.
Шүүхээс нэр бүхий дөрвөн шүүгдэгчид холбогдох үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, бусад шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хууль бусаар газар орны нэр өөрчлөх...” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэж заасныг журамлан тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн зорилго, Шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчим баримтлан торгуулийн ял шийтгэлийг ялгамжтай байдлаар оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн байна.
Гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
- Шүүгдэгч Д.Бауыржанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
- Шүүгдэгч А.Гылымханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
- Шүүгдэгч А.Камелиятад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
- Шүүгдэгч А.Серикболатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
- Шүүгдэгч С.Хонаевд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
- Шүүгдэгч К.Болатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
- Шүүгдэгч К.Бекжанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
- Шүүгдэгч С.Арманд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
- Шүүгдэгч О.Нурланд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
- Шүүгдэгч К.Хуанышд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэсэн болно.
Түүнчлэн шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ял оногдуулж болно гэж зааснаар шүүгдэгч Д.Бауыржан, А.Гылымхан, А.Камелият нарт нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ял дээр нэмж оногдуулжээ. Харин Шүүгдэгч Д.Есболат, Д.Ербол, Т.Аршагул, Ө.Хуралай нарт холбогдуулан Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сануулахад, тус хэрэгт нийслэлийн прокурорын газраас 2024 оны 4 дүгээр сард яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ㅋz##ltsgaa
Аавын минь төрсөн нутаг Увс аймгийн Ховд сумын нутаг... гэтэл хэзээ ч юм бүү мэд Баянөлгий аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэр хилийн цэсэнд орчихсон л байх юм... Сая очиж эргээд ирэв... Баянөлгий аймаг �##�гуурхан газар нутагаа ямар нэгэн арга замаар тэлсээр байгаа бололтой.. мөн казах нэр өгчихсөн ч байх шиг.....Дураараа дургиж буй хүмүүст Монгол улсын хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах нь зүйтэй байх...
Юу болоод байна, энэ төр ямар хүчгүй юм бэ? дураарай дургиж бараг л казак улс гэх нь холгүй болсон энэ ястнуудыг яах ёстой юм? Үнэ худ�##� мэдэгдэхгүй, Казахстанд очоод биднийг гадуурхаж байна гэж ярьдаг гэсэн эдэн шиг дураарай эрх тааваараа ястан хаана байна?
Хуцдаг
Арай юу сонин бна даа энэ шүүгч