Гадаад мэдээДЭЛХИЙ

Израилын арми Хезболлагийн удирдагчийг хөнөөлөө

Израилын зэвсэгт хүчин Ливан дахь Хезболла бүлгийн удирдагч Хассан Насраллаг хөнөөсөн байна. Хоёр талын хооронд үүсээд буй мөргөлдөөн их хурцатсан байгаа үед ийм зүйл болов. Израилын арми бямба гарагт /2024.09.28/ мэдэгдэл хийхдээ Бейрутийн өмнөд бүсэд байдаг Хезболлагийн штабт баасан гарагт /2024.09.27/ цохилт өгч Насраллаг хөнөөсөн гэсэн юм. Хезболла бүлэг мөн түүнийг амь үрэгдсэн гэдгийг бататган мэдэгдэл гаргажээ.

Насраллагийн үхэл нь Ираны тусламжтай үйл ажиллагаа явуулдаг Хезболлагийн хувьд томоохон цохилт юм. Тэрбээр тус бүлгийг байгуулахад оролцсон нөлөө бүхий албан тушаалтнуудын нэг байжээ. Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху түүнийг хөнөөсөн нь ирэх жилүүдэд бүс нутгийн хүчний тэнцвэрийг өөрчлөхөд зайлшгүй шаардлагатай зүйл гэсэн юм. Тэрбээр мөн “Насралла зүгээр нэг террорист биш байсан. Тэр бол хамгийн аюултай террористуудын нэг байсан” хэмээсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Насраллагийн үхэл нь олон мянган Америк, Израил, Ливан хохирогчдод өгч буй шударга ёсны арга хэмжээ гэсэн юм. Тэрбээр АНУ нь Израилын өөрийгөө хамгаалах эрхийг бүрэн дэмжиж байгаа ч гал зогсоох цаг болсон хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганбат
Ганбат
9 сар 29, 2024 23:15

гитлер дутуу хийжээ.

Холбоотой мэдээ

Back to top button