Г.Баярхүү: Мөрөөдлөө биелүүлж Ази тивд аваргалсан анхны монгол хүн болж чадлаа
Саяхан л бид холимог тулаан, мэргэжлийн боксыг гүйлгэхээс биш үздэггүй. Гаднын тамирчдыг дэмжихээс биш рингд Монгол хүн олж хардаггүй байсан ч сүүлийн үед энд тэндхийн мэргэжлийн боксын А зэрэглэлийн тэмцээнүүдэд монгол залуус оролцож бахдам амжилт үзүүлснээр бид үзэх тулаан, дэмжих тамирчидтай болоод буй.
Тэдний нэг бол мэргэжлийг боксыг сонгож шигшээ баг, харьяа клубээсээ гараад БНСУ-ыг зорьж, богино хугацаанд томоохон амжилт үзүүлээд байгаа Мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аварга, Олон Улсын хэмжээний мастер, Самсунг /Samsung/ клубийн тамирчин Ганбаатарын Баярхүү билээ.
Түүний хувьд өнгөрсөн тавдугаар сард Мексик улсын мэргэжлийн боксчин Перез Мариотай өрсөлдөж мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа авсан. Тэрбээр эл ялалтынхаа дараа Монгол Улсаас Мэргэжлийн боксын шилдэг WBO холбоонд тулалдах анхны тулаанч болсон юм. Ингэснээр манай боксчны дараагийн тулаан бүсний төлөөх өрсөлдөөн болж магадгүй болоод байсан.
Тэгвэл мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүү есдүгээр сарын 28-нд /2024.09.28/ WBO холбооны аваргын төлөө тулалдаж, ялалт байгуулснаар "WBO" холбооны азийн аваргын бүсний эзэн болоод байна. Иймд бид мэргэжлийн боксын 11 дахь ялалтаа авсан. WBO холбооны дэлхийн чансааны 15-т бичигдэж буй Г.Баярхүүтэй холбогдож, түүний баярын сэтгэгдлийг хуваалцсан юм.
-Юуны түрүүнд танд баяр хүргэе. "WBO" холбоонд аваргалсан анхны монгол хүн боллоо шүү дээ. Бидэнд сэтгэгдлээ хуваалцаач?
-Үнэхээр гоё байна. Энэ хүрэх гэж маш их зүйлийг золиосолж, маш их тэсвэр тэвчээр гаргаж, бэлтгэл хийсэн. Энэ бүхний ард гарч хүссэн зүйлээ авсандаа маш их баяртай байна. Би багаасаа яг энэ WBO холбооны бүстэй болохыг мөрөөддөг байсан. Энэ холбооны аваргын бүсэн дээр шонхор шувууг дүрслэн оруулсан байдаг. Тэрэнд нь ч болсон уу яг л монгол хүнд байх ёстой. Монгол хүн хүртэх ёстой бүс шиг харагддаг байсан. Багаасаа мөрөөдсөн бүсээ авч, Ази тивд аваргалсандаа маш их баяртай байгаа.
-"WBO" холбоонд өмнө нь амжилт гаргаагүй ч тулалдаж байсан монгол тамирчин байдаг уу?
-Байхгүй. Би анх удаа монголоос оролцож байгаа хүн нь. Бас анхны монгол аварга болж байна.
-Мэргэжлийн боксын "WBO" холбооны азийн аваргын бүсний тулаанд оролцоход ямар шалгууртай байдаг вэ. Яаж холбогдож, тулалдахаар сонгогдов?
-Миний солонгос дахь багш, менежерүүд WBO холбооны ерөнхийлөгчидтэй ажлын уулзалт хийж, хоёр талаас зөвшилцөн ажил хэрэг болгон энэ тулааныг зохион байгуулсан.
-Энэ тулаанд ялснаар дэлхийн ранкны эхний 15 дотор эрэмбэлэгдэж эхэллээ. Дэлхийн аваргын төлөөх тулаанд оролцохын тулд ранкны хэдэд багтах ёстой вэ?
-Дэлхийн ранкны эхний 10-т жагсаж байж Дэлхийн аваргад хүч үзэх эрхтэй болно. Эхний 10-т орохын тулд дараа дараагийн шат ахисан том тулаануудад амжилт гаргах ёстой.
-WBO холбооны тэмцээний тов хэзээ зарлагдав. Бэлтгэх цаг гарсан уу?
-Би хоёр сарын өмнөөс бэлтгэлээ хийж эхэлсэн. Монголд нэг сар, Солонгост нэг сар бэлтгэлээ базаасан.
-Хэдэн раунд тоглож, ялалт байгуулсан бэ?
-Филипинн улсын 16 ялалт, нэг ялагдалтай нэлээд хүчтэй тамирчинтай тоглосон. Тулаан таван раунд үргэлжилж, тавдугаар раундад хүнд цохилт өгч хугацаанаас нь өмнө тэмцээнээ өндөрлүүлсэн.
-Амаргүй өрсөлдөгч байсан. Түүний эсрэг ямар техниктэй тулалдав?
-Тэмцээний өрсөлдөгчөө нэлээд их судалсан. Тэр надаас арай жижиг бас махлаг биетэй. Тулж тулалддаг арга барилтай тамирчин байсан. Багштайгаа ярилцаж байгаад сул тал дээр ажиллахаар болж, бэлдсэн цохилтуудаа хийсэн. Цохилтууд маань ч амжилттай болж, ялалт байгуулсан.
-Дараагийн тулааны тов гарсан уу. Хэзээ вэ?
-Гарсан. Дараагийн тулаан ирэх арваннэгдүгээр сард болно. Тиймээс долоо хоног амраад дараагийн тулааны бэлтгэлдээ орно. Бэлтгэлээ Солонгост хийж, тэмцээнээ дуусгаад монголд очно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол дайчин.. Мөрөөдөлөө биелүүлж буй аавын хүү. Амжилт з�##�уу минь... Азтай одтой, амьдрах ерөөл дэвшүүлэе..
Баяр хүргие. Аргагүйл Чингис хааны үр сад байна. Чингисийн Баатар шүү дүү минь.
Монгол улсын мэргэжлийн боксчид хэзээ Дэлхийг дэлдийлгэх топ холбооны аваргын төлөө тул�##�даж Дэлхий даяараа үзэж суух болоо!!! Хэн ч мэдэхгүй холбооны аваргын төлөө ямар ч үзэгчгүй за�##�анд л тул�##�даж харагдах юм!¡!!