НИЙГЭМ

Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замын ажил 2 жил гацаж, гүйцэтгэгч хятад компани сураггүй болов

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.4 километр, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 километрт хатуу хучилттай авто зам барих ажил анх 2022 оны дөрөвдүгээр сард эхэлсэн байдаг.

Тодруулбал, Азийн Хөгжлийн Банкны худалдан авах ажиллагааны олон улсын журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд “Бээжин Юни-Констракшн групп” ХХК тус төслийн хүрээнд нийт 37.9 километр авто зам барьж эхлүүлсэн. Гэсэн ч ажлаа дөнгөж эхлүүлээд удаагүй байхдаа зогсоож одоог хэрнэ дуусгаагүй хэвээр байна.

Мөн энэ хүрээнд Хатгал тосгонд долоо, Ханх суманд нэг буюу нийт найман байршилд 49 автобус, 645 автомашин зогсох хүчин чадал бүхий авто зогсоолын ажлуудыг 2024 он хүртэл хийх ажил ч тусгагдсан байв.

Тухайн үед буюу хоёр жилийн өмнө Байгаль орчин аялал жуулчлалын яам,

"Жуулчны улирал эхэлсэнтэй холбогдуулан Хөвсгөл нуурыг зорих дотоод, гадаадын жуулчдын урсгал нэмэгдэх тул жуулчдын хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх зорилгоор авто зам барих ажлын нарийвчилсан график төлөвлөгөөний дагуу түр замыг ашиглалтад оруулах байдлаар замын хөдөлгөөний зорчих хэсгээр автомашин, тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлж байна.

Энэ онд Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 километр болон Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд шинээр тавих хоёр километр авто замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн 2023 онд авто замыг бүрэн ашиглалтад оруулж зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй байгаа. Тус авто замын барилгын ажилд хээрийн лаборатори нэг, геодезын баг гурав, инженер техникийн ажилтан 20, нийт 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй, 50 гаруй машин механизмтайгаар төлөвлөгөөт хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд ажлын явц тавдугаар сарын 28-ны байдлаар 10 хувийн гүйцэтгэлтэй байна" хэмээн мэдээлж байсан.

Тухайн ажлыг гүйцэтгүүлэхээр Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зарласан тендерт шалгарсан хятад компанийн мэдээлийг шүүж үзвэл 2013 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Liu Wei гэх хятад иргэн эзэмшдэг юм байна. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд ашгийн төлөө буюу гадаад худалдаа, барилга угсралтын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-08 12:38

Хятадуудад тeндeр өгдөгөө бүх с�##�барт болил доо. Хөгжилтэй сайн орныхоор хийлгэж үнэ хөлсийг нь дийлэхгүй бол ядахдаа Монголоороо хийлгэ. Буух эзэн буцах хаягтай

Зочин
Зочин
2024-10-08 13:37

Тендер ш�##�гаруулсан комиссыг хуулийн хариуцлага тооцож арга хэмжээ АТГ-аар ш�##�гуул.Хятадууд мөнгийг нь аваад �##�га болсон байгаа

Зөнч
Зөнч
2024-10-08 14:31

Ш�##�гаруулсан хүмүүсийг АТГ> Нэг худаг > 461 маршрутаар явуул!

Ариунаа
Ариунаа
2024-10-08 15:19

Ямар үндэслэлээр энэ хятад компани тэр ажлыг ававаа.Өгсөн авсан �##�ь �##�инаас нь хариуцлага нэхэж улсыг хохиролгүй болгоё.Монголын төрийг джндүү дорд үзэж байгаа бусуу.

Зочин
Зочин
2024-10-09 09:15

Тээндэр юм чинь Даваасүрэн гээс асуу

Холбоотой мэдээ

Back to top button