Боловсролын яамны шилэн дансыг 7 сар хөтлөөгүй Л.Энх-Амгалангийн хэнэггүйтэл П.Наранбаярт халджээ

Монгол Улсад шилэн дансны тухай хууль 2014 оноос хэрэгжиж эхэлсэн.
Энэ хууль улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилттой.
Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газар тус хуулийг дагаж мөрдөх үүрэг хүлээх бөгөөд шилэн дансаа тогтмол хөтлөх учиртай.
Тэгвэл Боловсролын яам shilendans.gov.mn сайтад хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалтын мэдээллээ 2024 оны нэг сараас хойш огт оруулаагүй байна. Мөн төсөв, гүйцэтгэлийн мэдээллээ ч бүрэн оруулаагүй харагдаж байна.
Одоогоор тус яамыг П.Наранбаяр удирдаж буй. Түүний өмнө Л.Энх-Амгалан боловсролын сайдаар ажиллаж байв. Ингээд харвал Л.Энх-Амгалангийн үед шилэн дансыг олон сар дараалан хөтлөөгүй байгаа бөгөөд түүний халааг одоогийн сайд ч авчээ. Учир нь тэрбээр долоон сард томилогдсон ч энэ хугацаанаас хойш тус яам мөн л шилэн данс хөтлөөгүй хэвээр байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шилэн дансаа үнэн хөтөлбөл зүгээр товч тодорхой. Хэтэрхий нурших олон үгээр бичих шаарлагагүй. Шилэн дансыг шалгаж үнэн худлыг мэдээллэх. ЭнхАмгалан ямар хөтлөөд сууна гэж байхгүй биз хариуцсан ажилтан гэж төрийн алба хашигч байгаа түүнтэй хариуцлага ярих. Зүгээр цадин аваад суудаг төрийн албаны ажилтнуудыг цомхотгооч. Хов ярьсан ажилгүй кофе ууж суудаг л хүмүүс яг үнэндээ
Ха ха аргагүй л дээ. Өлөн новшнууд гараад байхаар яах уу
Гоё ярьсан ирлииз хурлиизүүд нам дагасан өлөн хулгаачууд
Энх-Амгалан ч зальтай шүү гэж УИХ- чуулган дээр Чинзориг гишүүн хэлсэн шүү!!! Үнэн байх
Сайд шилэн данс хөтлөнө гэж байхуу яамны нягтлангууд гэж хүмүүс байгаа тэд нар нь ажлаа хийдэггүй хэнэггүй хүмүүс байна
Урвайсан 2 хулгайч хулгайгаагаал хийгээ биз
Наранбаяр сайд, БЗД 14-р сургуулийн захирал 2-ыг АТГ-р шалгуулмаар үйлдэл хийсэн. Учир нь 9 сард шинэ сургуулийн өргөтөл ажил удааширсан ажлаар лайв хийгээд одоо болтол таг. Батлаад мөнгийг нь өгнө гэсэн яасан? Тэр мөнгө хэний халаас руу орчих воо. БЗД 14-р сургуулийн захирал танилын бус хүрээгээрээ харялалын бус хүүхдүүдээс 2.5 сая-3 сая авдаг гэх яриа ч бий. АТГ энэ асуудлаар шалгаж өгнө үү.
Энэ шилэн данс гэдэг зүйлийг их хэрэгтэй гэж ухуулдаг. Гэхдээ бүтэц нь дэндүү утгагүй, мэдээлэл гэх юм бараг байхгүй, хөндлөнгийн хүн хараад дүгнэлт хийх боломжгүй байдаг. Ач холбогдолгүй гэж хэлж болно. Тиймд хөтлүүлэх гэж зөрүүдлээд байх хэрэг байдаг юмуу. Харин бүтцийг нь утга учиртай болгоод, хэн ч харсан хуудуутай юм олж илрүүлэх боломжтой болгочихвол заавал хөтлүүлэхийг дэмжиж байна. Засах хэрэгтэй шүү