Чуулган | Б.Жавхлан: Төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны үнийн бодлого гаргана
2024.10.18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны мэдээллийг нэг дороос хүргэж байна.
НЭМЭЛТ: 15:40 цаг
Хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн: Н.Наранбаатар:
-Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахын тулд иргэдийг орон нутаг руу явуулна гээд байгаа. Энэ хүрээнд 20-40 хувийн цалингийн нэмэгдэл олгоно гэдэг нь болж байгаа юм. Гэвч хөдөө орон нутагт орон сууц байхгүй. Орон сууцны асуудлыг яаж шийдвэрлэх юм. Ипотекийн зээлтэй уялдуулаад төрийн алба хаагчдын болон иргэдийн арилжааны орон сууцны хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэхээр хэдий хэмжээний төсөв төсөвлөөд байгаа вэ.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:
-Хөдөө орон нутаг руу чиглэсэн орон сууцны бодлого ирэх жил нэлээд хүчтэй тэлж, үргэлжилнэ. Тэлнэ гэдэг нь орон сууц барих биш харин суурь боломж дэд бүтцийг нь эрэмбэлж шийдвэрлэнэ. Төр хувийн хэвшлийн түншлэлээр юуг нь шийдвэрлэж болохыг судалж хамтран ажиллана. Мөн төрийн алба хаагчдад чиглэсэн үнийн бодлого гаргаж, Засгийн газар, орон нутагтай хамтран хэрэгжүүлж болохуйц төслүүдийг дэмжихээр Барилга хот байгуулалтын сайд дээр томоохон бодлогын төсвийн зардлууд тавигдсан.
НЭМЭЛТ: 14:30
-Д.Амарбаясгалан: Цахилгаан, дулаан нэмэх асуудлыг зөвшилцлөөр эцэслэн шийднэ-
Хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гишүүн 2025 оны төсвийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Монгол Улсын 2025 оны төсөв батлах тухай 1.7-ын 1.1 дээр эрчим хүчний өртгийг өсгөх, цахилгааны тарифыг 64 хуваарь, дулааны үнийг 28 хуваарь өсгөнө гэсэн байгаа. Энэ ганц Б.Чойжилсүрэн сайдын асуудал биш. Бүх гишүүд энэ асуудалд анхаарлаа хандуулаач. Иргэд энэ дулаан, цахилгааны өсөлтийг даах юм уу. Ард иргэд, аж үйлдвэрлэгчид энэ өсөлтөд элгээрээ хэвтэх магадлалтай. Энэ эрсдэлийг судалсан юм уу. Би энийг эсэргүүцээгүй. Гол нь иргэд өсөлтийг даах юм уу. Шат дараалалтай явж болоогүй юу. Эрчим хүчний будилаантай тендерийн асуудлаа шийдэхгүйгээр мөнгөний дарамтыг ААН, ард иргэдийн нуруун дээр тавьж болж байгаа юм уу. Цахилгааны үнэ өссөнөөр талхнаас эхлээд бүх барааны үнэ өснө. Энэ талын судалгааг хийсэн үү?
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-С.Ганбаатар гишүүнтэй санал нийлж байгаа. Бид цахилгаан, дулааны үнэ нэмэхтэй холбоотой асуудлаар хувийн хэвшил болон иргэдтэй зөвлөлдөх ёстой. Мөн бага багаар нэмэх ёстой гэдэгтэй санал нийлнэ. Үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс гадна бид бас төсөв хэлэлцэх ёстой. Төсөв дээр татаасны асуудал. Үнэ нэмэгдүүлж буй асуудлууд орсон байгаа. Яг өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбар 47 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа. Алдагдлыг менежментийг нь сайжруулах замаар болон компаниудыг нь нийлүүлэх замаар шийдвэрлэх боломж бий гэж харж байгаа. Өнөөдөр Монгол Улсаас бусад бүх орон гол түүхий эдтэйгээ цахилгаан үйлдвэрлэгч нь нэг компанийн бүтцээр ажилладаг. Манайх шиг тус тусдаа бүтцээр ажиллуулдаг улс ховор. Тиймээс алдагдал, хулгай байдаг байх. Төсөв хэлэлцэж байгаа энэ үед Б.Чойжилсүрэн сайдаас тайлбар болон нарийн мэдээллүүдийг нь авах ёстой.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Харамсалтай нь эрчим хүчний үнэ тариф сүүлийн 30 жилийн хугацаанд үе үеийн дарга нар нь нэмэгдүүлэхгүй явсаар байгаад таны хэлээд байгаа хүндрэлүүд үүссэн. 1.8 их наяд төгрөгийн урт хугацаатай зээл байгаа нь үнэн. Яг өнөөдрийн байдлаар 539.6 тэмбум төгрөгийн богино хугацааны өр төлбөртэй байгаа нь бас үнэн. 285 төгрөгөөр үйлдвэрлээд, дамжуулаад, түгээж, хангах зардал гарч байгаа гэсэн үг. Бид иргэдэд 140 төгрөгөөр борлуулж байгаа нь бас үнэн. Улаанбаатар хотын дулаан хангамжийн тухайд айл өрхүүдийн 1 мкв-ыг бид 506 төгрөгөөр борлуулж байгаа. Яг өөрийнх нь өртөг 1300 орчим төгрөгтэй байна. Янз бүрийн шалтгаанууд бий. Зовлон яриад байвал, яриад л байна.
Цахилгаан эрчим хүчээ тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхгүй бол одоо байгаа дулаанд холбогдсон айлууд нь холбогдоод, гэр хороололд байгаа айлуудыг гэр хороололдоо бай. Нэмэлт дулаан, цахилгаан эрчим хүчинд холбохгүй. Бусад салбаруудыг дэмжихгүй боомилно гэх шийдвэрийн өмнө ирчихээд байна. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын дулаан, улсын хэмжээнд эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэх талаар Эрчим хүчний үндэсний хороонд танилцуулга хийнэ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Энэ асуудал дээр ажлын хэсэг, салбарын сайд зөв ойлголт, мэдээлэл өгөх ёстой. Асуудлын ярихдаа зөвхөн өнөөдрөөр яриад байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдал нь юу юм. Энийг бид өнөөдөр яаж шийдвэрлэх юм. Ирээдүйд үнэ өртөг тариф эргэж буурах боломж зах зээлийн зарчмаар яаж үүсэх юм гэдгийг харж, алсын хараатай ярих нь зөв. Зөвхөн өнөөдөр үнэ нэмэгдэх гэж байгаа. Нэмэгдээд бүх юм зогсох гэж байгаа юм шиг ойлголтыг иргэдэд өгч болохгүй. Цахилгаан, дулаан хангамжийн дутагдлыг нөхөх эхний алхам нь энэ. Ирээдүйд дулаан, цахилгаан нөхөгдсөний дараа ямар болохыг бодитой тайлбарлаж ярих нь зүйтээ. Гэхдээ эдгээр асуудал шийдэгдэхдээ парламентын түвшинд, улс төрийн намын бүлгүүд хоорондын зөвшилцлийн үндсэн дээр эцэслэн шийдвэрлэгдэнэ гэдгийг хэлэх нь зүй байх.
НЭМЭЛТ: 13:00 цаг
-Ч.Лодойсамбуу: Татгалзсан санал өгч болох юм уу. Төхөөрөмжид буруу өгч унагаад байх юм-
Хуралдаанаар "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулж байна. Төслийн гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулж, гишүүд асуулт асууж байна.
Хуралдаанаар "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулж байна. Төслийн гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулж, гишүүд асуулт асууж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Их хурлын дарга аа. УИХ-ыг хариуцлагатай байлгамаар байна. Хариуцлагыг нь сахиулж удирдмаар байна. Өчигдөр санал хураалт юу болж байгаа юм. Гишүүд өөрсийнхөөрөө санал өгч болох юм уу, болохгүй юм уу. Өчигдөр үндсэн санал асуулга нь нэг удаа унаад, горимын санал төхөөрөмжөөр шалтаглаж дахин хоёр удаа унагаад “за маргааш санал хураая” гээд тарж байна. Та алх цохио биз дээ. Алх цохичхоод араас нь шийдвэрээ үгүйсгэж маргааш үргэлжлүүлье гэх юм. Бодлогыг сөрж сайд нь буруу санал оруулж ирж байгаа бол Засгийн газар дотроо ярилц. УИХ шийдвэрээ гаргая. Одоо тэгээд ер нь татгалзсан санал өгч болох юм уу, болохгүй юм уу. Юм л бол төхөөрөмжид буруу өгөөд байх юм. Асуудал байгаа бол тэрийгээ засдаг болгоё. Хөгжлийн төлөвлөгөөтэй холбоотой зарчимгүй зүйлс орж ирсэн бол тэрийг унагах эрхийг нь парламентад үлдлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Санал хураалтад УИХ-ын гишүүн өөрийн итгэл үнэмшлээр асуудалд хандана. Санал хураалтад гишүүдийг хариуцлагатай оролц гэж байнга хэлж байгаа. Санал хураалтын дун гарсны дараа "төхөөрөмж ажилласангүй, саналаа өгч амжсангүй, горимын санал гаргаж байна, дахин санал хураалт явуулаач" гэх нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал. Үүний дагуу асуудалд хандаж, санал хураалтыг зохион байгуулж байгаа. Саналыг УИХ-ын бүтцийн байгууллага болон бүх шатанд хэлэлцэж, шийдвэрлээд УИХ-д оруулж ирдэг.
Сүүлийн үед байнгын хороонд өгсөн саналынхаа эсрэг байнгын хорооны гишүүн дахин өөр байр суурь илэрхийлж байгаа асуудал гарч байгаа. Энэ нь цэвэр улс төрийн намын бүлгийн дотоод асуудал. Бүлэг хоорондын харилцааны асуудал. Энэ үйл ажиллагаагаа УИХ-ын үйл ажиллагаатай хутган ойлгох ямар ч шаардлагагүй. Өнөөдөр УИХ-ын үйл ажиллагааг УИХ-ын гишүүд бид өөрсдөө муухай харагдуулж байна.
НЭМЭЛТ: 12:30 цаг
-Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа-
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Хуулийн төслийг 69 гишүүн буюу 70.4 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдлаа.
НЭМЭЛТ: 10:50 цаг
-Хуралдаан 12:00 цаг хүртэл завсарлалаа-
УИХ-ын чуулганы баасан гарагийн /2024.10.18/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж дууслаа.
Үргэлжлүүлэн "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж чуулганы хуралдаан 12:00 цаг хүртэл түр завсарлалаа.
НЭМЭЛТ: 10:20 цаг
-Ирц: 126 гишүүнээс 66 нь ирж, хуралдаан эхэллээ-
УИХ-ын чуулганы баасан гарагийн /2024.10.18/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ирц танилцууллаа. Хуралдаан 52.4 хувийн ирцтэй. Нийт 66 гишүүн ирсэн байна.
Өнөөдрийн хуралдаанаар дараах дөрвөн асуудал хэлэлцэнэ.
- “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл. /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
- Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батална. /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан/
- “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл. /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд. /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
ЭХЛЭЛ: 10.00 цаг
-Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэнэ-
Өнөөдрийн /2024.10.18/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- “Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2024.09.27-ны өдөр ирүүлсэн/
- “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
цагдаа мөнгөнд л үйлчилдэг шүү
Новш гэж 50 хувиар хур�##�даад байх юмуу. Их хурлын дарга нь гэж топ өлөн луйварчин байхад
МОНГОЛ УЛСАД ТӨР ЗАСАГ ХУУЛЬ ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛТАЙ УЛС Л ЮМ БОЛ ҮҮНИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ
Өртгөө бууруулаач. Идэж уудгаа багасгах арга хэмжээ аваач. Хавьд нэмээгүй гэж худлаа шүү. Нэмсэн. Дээр нь суурь хураамж, ус х�##�аасны төлбөр гээд тарифыг нэмээгүйч эсэн бусын төлбөр хураамж нэмэх замаар өчнөөн л нэмсэн шүү.
Өнөөдөр нэмлээ гээд �##�дагд�##� буурахгүй шүү дээ. Идэж уух нь л нэмэгдэнэ. Удахгүй дахиад л нэмнэ.
Хууль зөрчсөн ялгаварлан гадуурх�##� ард иргэд нь насаараа өртэй байх. Банк санхүүгийнхээ мөнгө угаах их боломж нээж өгч бна. Өрийн урхийг дээд зэргээр хэрэгжүүлж бна .Ард иргэд нь хуримтлуулсан мөнгөөрөө байр авна гэсэн хүсэл ойлголтыг үгүй болгож бна. Зөвхөн иргэдийн ирээдүй хулгайлах их бодлого явагдаж бна
Өлөн хулгайч.шантаажчинаа �######�уулахгүйгээр улс орныхоо асуудлыг хэзээ ч шийдвэрлэх боломж байхгүй
126 аас 66 нь хур�##�д суулаа гэнэ үү тэгвэл ажилдаа ирдэг 66 гишүүнтэй л байялдаа? ажилд ирдэггүй хүн ц�##�инжуулдаг газар хаа ч байхгүй биздээ?
АХМАДУУДЫГ. ипотекийн Зээлд харуулах хэрэгтэй. Бна , гэхдээ нас барв�##� байраа. Хураагаад авах хэлбэрээр. Гэрээ хийж өгдөг байж болно шүү дээ ахмад хүн ч гэсэн орон байртай амьдармаар бна!!!
ХӨӨЕ ЮМ ОЙЛГОХ ЧАДВАРГҮЙ МУУСАЙН БУЗРУУДАА, ТӨР НЭРТЭЙ ИРГЭДИЙН КАРМАГ ХООСОЛСОН ХОРЛОСОН ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛТОЛ НЬ ЗОВООСОН ТОРГОСОН ШИЙТГЭСЭН, ИЙШ ТИЙШ НЬ ТАРААСАН, ТҮГЖРҮҮЛСЭН, ЯВГАН НҮЦГЭН ЯВУУЛСАН, ЗҮГЭЭР БАЙСАН АРД ИРГЭДЭЭР ХАНАТЛАА ТОГЛОЖ НААДАЖ БАХАА ХАНГАЖ БАЙГАА!!! МӨНГӨ УЛААН ЧИХ ДҮЛИЙ НАЙР НААДАМ АРХИДАЛТ ҮЗЭН ЯДАЛТАНДАА МАНСУУРСАН АМ АНГАЙВАЛ Л ТОРГУУЛЬ ЯРЬДАГ АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭ ТУССАН ЭНЭРЭХ СЭТГЭЛ ЁС ЗҮЙГЭЭ УЛАНДАА ГИШГЭСЭН БУЗАР МУУ АРГААР ХУУРЧ ГАРЧ ИРДЭГ ЯРВАЙЖ ДАРВАЙСАН ТӨРИЙН АЛБАНЫ БУЗРУУДАА!!! ТӨРИЙН АЛБА НЭРТЭЙ АВЛИГАЧ ЛУЙВАРЧДАА!!! ГАЗРЫН АЛБАА, ХОТЫН ЗАХИРГАА, БҮХ АЙМАГ СУМДЫН ТӨР ЗАХИРГААНЫ ОРООЛОН ТИЙРЭНГҮҮДЭЭ!!! ЧИНГИС ХААН АМЬД!!! ТЭР ТА НАРЫГ ТАСТЧИН ХАЯХ БОЛНО!!!! ХАМГИЙН БАЯН ХУЛГАЙЧ НАР БОЛ ТА НАР!!!! ҮЕИЙН ҮЕД ТА НАР АРД ИРГЭДЭЭР ТОГЛОЖ ӨӨРСДИЙГӨӨ Л БОРДОЖ ИРСЭН!!!! БУЗАР МУУ АРГААР ГАРЧ ИРЭЭД СУРЧИХСАН ХУДАЛЧ ХАР МАШИНЫ ЛУЙВАРЧИД ТА НАРААР ОДОО ТОГЛУУЛАХГҮЙ ШҮҮ!!! ЁСТОЙ БАГАХАН ДАРВАЛЗААРАЙ!!!! ТА НАРААС БОЛЖ ОРОН ГЭРГҮЙ ЯДАРЧ ЗҮДЭРСЭН 200 ГАРУЙ МЯНГАН ИРГЭД ТҮРЭЭСИЙН ӨНДӨР ДАРАМТАНД ТУЙЛДАЖ БАЙНА БУЗРУУДАА!!! ТЭДНИЙГ ЭХЛЭЭД ТӨРИЙН ОРОН СУУЦАНД УРДЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙ ОРУУЛ!!! БУЗРУУДАА!!
БУЗАР МУУ АВЛИГАЧ ТӨРИЙН АЛБАНЫ БУЗРУУДАА!!!! ГАЗРЫН АЛБА БОЛОН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА НЭРТЭЙ БУЗРУУДАА!!! ХОХИНО БОЛНО!!!! ШҮҮ!!!! ТА НАР БҮГД ТЭР ХЯТАДУУДТАЙГАА ХАМТ СҮЙРНЭ!!!!! БУЗРУУДАА!!! ХУДАЛ ХУУРМАГААР ДҮҮРСЭН ШИЙДВЭ БУЗАР МУУ ХҮМҮҮСЭЭ!!! ЗӨВИЙГ БУРУУ, БУРУУГ НЬ ЗӨВД ТООЦСОН ТА НАРЫН НҮДЭЭ ОЛООГҮЙ БУРУУ ШИЙДВЭРҮҮД!!! АРД ИРГЭДЭД ХҮРЧ ҮЙЛЧИЛЖ ЧАДАРГҮЙ БАЙГАА ТА НАРЫН ХУДАЛ АМЛАЛТЫН ҮР ДАГАВАР ЮУ БОЛОХЫГ МЭДЭХ ҮҮ??? МУУ БУЗРУУДАА!!!! ТА НАРЫН МОНГОЛЧУУДААР ТОГЛОСОН ТОГЛООМ ШОГЛООМЫН ҮР ДАГАВАР ЮУ БОЛОХЫГ МЭДЭХ ҮҮ!!! ЧИНГИС ХААН АМЬ!!! ТЭР ТА НАРЫГ6ТАСТЧИН ХАЯХ БОЛНО!!! ХАРЖ Л БАЙГААРАЙ!!
АРД ИРГЭДЭД ХҮРЧ ҮЙЛЧИЛЖ ЧАДДАГҮЙ ТА НАРЫН ХУДАЛ АМЛАЛТ, НҮДЭЭ ОЛООГҮЙ ТА НАРЫН БУРУУ ШИЙДВЭРҮҮДИЙН ҮР ДАГАВАР ЮУ БОЛОХЫГ МЭДЭХ ҮҮ ТА НАР ЖИНХЭНЭ БОДИТ БАЙДЛЫГ ОГТ МЭДЭХГҮЙ БАЙНА!!!! ГАЗАР ДЭЭР БУУ!!! БУЗРУУДАА!!! ХҮМҮҮСТЭЙ ЯРИЛЦ!!! ЯАЖ АМЬДАРЧ БАЙГААГ НЬ ХАР!!!! АСУУ??? ЯРВАЙЖ ДАРВАЙСАН ЮУ ХИЙХЭЭ, ЮУ ХИЙЖ БАЙГААГААЧ МЭДДЭГГҮЙ ХУУРЧ ГАРЧ ИРЧИХЭЭД ЧИМЭЭГҮЙ НУУЦААР ДАЙСАГНАСАН НЭГ Л ИХ ЗАНТАЙ ЯРВАЙЖ ДАРВАЙСАН ӨӨРИЙГӨӨ ӨРГӨМЖИЛСӨН ХУВЬ ХУВИА ХИЧЭЭСЭН БУЗРУУД!!! ХОХИНО БОЛНО ШҮҮ БУЗАР МУУ АРГААР ГАРЧ ИРЭЭД СУРЧИХСАН ХУДАЛЧ ХАР МАШИНЫ ЛУЙВАРЧИДАА!!! ТА НАРЫГ БАЙХ ЁСТОЙ ГАЗАР РУУ ЧИНЬ ИЛГЭЭЧИХЭЖ ЧАДНА ШҮҮ!!!
126 гишүүн байдаг гээд дөнгөж 66 нь хур�##�д сууж байгаа бол тийм их болгосон нь буруу байна.Бусад хоолны савнууд юу бодож суугаа юм. Ичээч.
Цахилгааны үнийг тэнцүү нэмээч.Их хурлын гишүүд, нөгөө ерөнхийлөгч асан, одоогийн дээдсүүд бүгдээс нь адил татвараа аваач. Бас гэр хорооллын шөнийн тоолуурыг тэглэж, орон сууцны оршин суугчдаас илүү ихийг авдаг яасан хачин луйварчид вэ? Нэмбэл бүгдээрээ адилхан төлье, нэмэхгүй бол адилхан л төлцгөөе.Ковидын үед тэглэсний гайгаар одоо �##�дагд�##�д орж байна шүү дээ.
76 хэвээрээ байхад болох л байсан байж шүү дээ. Ажил тайлагчдын ажлаас х�##�