Г.Тэмүүлэн, Б.Жавхлан нар аймагтаа зам тавьж, Б.Дэлгэрсайханы нутаг замгүй үлдэв
Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Монгол Улсыг зургаан бүсэд хувааж, бүс бүрийн онцлог, нөөцөд нь тохирсон хөгжлийн замын зураглалыг гаргасан.
Уг зургаан бүсэд аймгуудыг дараах байдлаар хувааж, бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлоод буй.
“Аж үйлдвэрийн төрөлжсөн ногоон эрчим хүчний дэд бүс” буюу Говийн бүсэд
- Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг
“Хөдөө аж ахуйн төрөлжсөн аж үйлдвэрийн дэд бүс” буюу Төвийн бүсэд
- Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг
“Эрчим хүчний төрөлжсөн байгалийн аялал жуулчлалын дэд бүс” буюу Баруун бүсэд
- Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймаг
“Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” буюу Зүүн бүсэд
- Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг
“Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” буюу Хойд бүсэд
- Булган, Орхон, Хөвсгөл аймаг
“Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” буюу Хангайн бүсэд
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг
Улмаар дээрх зургаан бүсүүдийн эдийн засгийн эргэлтийг дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон “Бүсчилсэн хөгжлийн таван тойрог” авто замын их бүтээн байгуулалтын өрнүүлэхээр болсон.
Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2028 он хүртэл уг таван тойрогт Улаанбаатараас Тайланд хүрэх хэмжээний авто зам буюу нийт 4440 км авто замыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Ашиглалтад оруулах авто замыг задалбал,
- 2025 онд 967.9 км зам
- 2026 онд 958.8 км зам
- 2027 онд 2,162.3 км зам
- 2028 онд 351.0 км замыг тус тус барьж ашиглалтад оруулах аж.
Үүнээс 2025 оны төсөвт 3 их наяд 442.3 тэмбум төгрөгөөр нийт 2,120.9 км авто замын барихаар болж, ирэх онд 671.5 тэрбум төгрөгийн төсөв тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
-Төвийн бүсийн аймгуудад олон зам барих бол зарим аймагт огт зам барихгүй-
Ирэх онд бүсчилсэн таван тойргийн дөрөвт шинээр авто зам барьж, шинэчлэх бол нэг тойрогт авто зам барихгүй байхаар харагдаж байна.
Тухайлбал, Бүсчилсэн тойрогт нэг тойрог болгон хуваарилсан Хөвсгөл, Орхон, Булган, Архангай аймагт хамгийн их буюу есөн шинэ авто зам барих бол Ховдод нэг авто зам, Баянхонгорт ямар ч авто зам барихгүй байхаар төлөвлөжээ.
Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Дархан, Сэлэнгэ, Төв аймагт:
- Хөвсгөл аймгийн Бор бургастай даваанд авто зам
- Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас Эрдэнэбулган сум хүртэл авто зам
- Архангай, Завхан аймгийн заагт байрлах Солонготын даваанд авто зам
- Архангай аймгийн Ихтамир сумаас Батцэнгэл сум хүртэл авто зам
- Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас Гурванбулаг сум хүртэл авто зам
- Улаанбаатараас Булган хүрэх хатуу хучилттай автозамаас Төв аймгийн Баянцогт сум хүртэл авто зам
- Төв аймгийн Цээл сумаас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум хүртэл авто зам
- Төв аймгийн Батсүмбэр сумаас Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон хүртэл авто зам
- Орхон, Дархан-Уул аймгийн холбосон хатуу хучилттай авто замаас Сэлэнгэ аймгийн Амарбаясгалант хүртэлх авто зам
- Дархан-Уул, Сэлэнгэ аймгаар дамжин Алтанбулаг боомт хүрэх авто зам
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хотын Налайх дүүрэгт:
- Хэнтий аймгаас Ульхан боомт хүрэх авто замыг Дадал сумтай холбох авто зам
- Улаанбаатар хотын Налайх дүүргээс тэрэлж хүртэх авто замын шинэчлэл
- Сүхбаатар аймгийн Асгат сумыг Бичигт боомттой холбох авто зам
- Дорнод аймагт 27 км авто замын шинэчлэл хийх, мөн Дорнод аймгаас Халхгол сум хүртэл цаашлаад Сүмбэр-Рашаан боомт хүрэх авто зам
Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймагт:
- Дундговь аймгийг Говь-Угтаал сумтай холбож, цаашлаад Говьсүмбэр аймаг хүрэх авто зам
- Дундговь аймгаас Өмнөговь аймаг хүртэлх авто замд их засвар
- Өмнөговь аймгаас Баяндалай сум хүрэх авто зам
- Өмнөговь аймгаас Гурвантэс сум хүрэх авто зам
Завхан, Баян-Өлгий аймагт:
- Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус, Цэнгэл сумдыг холбосон авто зам
- Завхан аймгийн Тэс, Буянхайрхан, Түдэвтэй сумыг холбосон авто замын бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлнэ.
Ташрамд, Өнгөрсөн дөрвөн жил Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт өөрийн төрсөн нутаг Ховд аймгийнхаа бүх сумдыг авто замаар холбосон. Гэтэл энэ онд шинээр томилогдсон Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан өөрийн төрсөн нутаг Дорноговь аймагтаа ирэх онд шинээр авто зам барихгүй байх нь. Харин ирэх онд Төв, Дархан, Сэлэнгэ аймгуудад хамгийн их авто зам барих, шинэчлэх ажлыг хийх юм байна. УИХ-ын 5-р тойрог буюу дээрх аймгуудаас Сангийн сайд Б.Жавхлан, Боомтын сайд Б.Тулга, Ч.Ундрам нар УИХ-д сонгогдсон. Мөн хамгийн их зам барихаар төсөвлөгдсөн Архангай аймгаас нутгийн хүү Г.Тэмүүлэн УИХ-д сонгогдсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Архангайд хамгийн их зам тэгээд Баянхонгор Өвөрхангайд нэгч зам тавигдаагүйг бодход зам хийх шаардлагагүй гэж ойлгов энэ нь цэнхэртсэн тойргийн ял уу гэж асуумаар байна. Баруун зүгийн зам ямар билээ эсвэл м�##� аж ахуйн бүс гээд хаяж байна уу энэ бүтэхгүй ээ шударга ажиллах байх гэсэн итгэл �##�драад л байна шүү.
Хангайн бүсээс Баянхонгорын 4 хүн гишүүнээр тодорсон. Дээр нь эрхэм Женко байна. Тэдэнд нутгаа гэх сэтгэл байхгүй, санд�##� ширээ, �##�бан туша�##� нь хэрэгтэй, попорч тодрох сэдэв олдвол сэвж тодрох дуртай, луйвар, хулгай болоод түгжилдэх бол ухасхийгээд л өмнө гүйх хүмүүсийг сонгож дээ. Зам байтугайд анхаарахгүй дээ.
Дарханаар тойрохгүй Булган, Эрдэнэт орчих зам бий гэж найдья. 100 км татна, Хөвсг�##�тэй ойроор холбогдоно. Аймгуудаа холбочихвол дараа нь аймгийн төвүүдээ сумуудтай нь ээлж дараагаар холбох юм бгаа биз.
Нэг 20 давхар байрны хэмжээний айлтай сумдууд руу зам тавиад хотод гэр хороололд зам тавихгүй. Монгол эрчүүдээ та нар одоо насанд хүрцгээеээ. Алийн болгон ж�##�га дов өөрийн ашиг сонирхолдоо хөтлөгдөх юм бэ?
Төв аймгийн Жарг�##�ант сумаас Сэлэнгэ аймгийн Орхон сум хүртэл зам тавина гэсэн Батлутийн зам худ юм байна шүү
Нутаг орноо өөд нь татсан л байна
Сайн л байна шүү дээ
Дэлгэх анханд хийе гэсэн сэтгэл байв�##� хувиасаа ч хийчих боломжтой хув�##�з шүү дээ
Шуна лаас өөр түүнд юу ч байхгүй
Нөгөө хичнээн жил ярьсан аял�##� жуулчл�##� ын босоо тэнхлэгийн замаа басл орхиж байгаам уу ядаж Архангай Хөвсгөл Тэрхийн цагаан нуур Хөвсгөл д�##�ай хоёроо замаар холбооч
Нөгөө батлутын хөөрцөглөөд байсан зам яасан юум болоо
Harhorinoos hoishoo ugii nuur myanganii zam hurehed 50han km zam barichihgui temuulen banid aa
Нам ж�##�га довны хэрүүл Хот дотор шавчаад хэрэлдэж суухын оронд хэн сэтгэл зүрхтэй хүн л ажил хийдэг Дэлгэрсайханг хэн сонгоод байгаа юм УИХ хэдэн удаа сонгогдоод байгаа билэ юу хийсэн юм энэ хүнд юм хийх боломж өчнөөн байсан харин сэтгэл дутаж байгаа байхдаа Хот дотор шавж зам тавиад яадаг юм харин 4 уулаа давж уудам т�##� нутагтай эзэн нь байя дэд бүтэцийн сайжруулаад тэлэх хэрэгтэй тулга тойрсон хэрүүл хийж сошилд аархаад яахав
Архангайд 1л зам байна шдээ
Болсон болоогүй олон замаа түр хойш нь тавиад Улаанбаатарын замын хөдөлгөөний түгжрэлийг арилгах ажил бүх хүчээрээ хийвэл болно доо. Ганц хоёрхон жилд л шийднэ. За мөн зогсоол барих. Улаанбаатар хот бол зогсоолгүй хот
БҮСЧИЛСЭН ГОВИУД ХУРДАНЫ ГАЛТ ТЭРЭГ ТАВИУЛНАА.ЯПОН НАЙЗААРАА.ТӨМӨР ЗАМ АРАЙ Л ХОЦРОГДООД БАЙНА
Удахгүй айлын хооронд