ЖДҮГ-ын 500 саяар 13 газраар "лайв" дамжуулж, 80 саяар 112 мэдээллийг "фэйсбүүкт" тараажээ
Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даалгавраар нэр бүхий 10 хэвлэлтэй шууд гэрээ байгуулах нэрээр 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан нь ил болоод буй.
Ингэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг Жижиг дунд үйлдвэрийн газар уг мөнгийг “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг сурталчлах ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудад олгосон байгаа юм.
ЗГХЭГ-ын шийдвэрээр Жижиг дунд үйлдвэрийн газартай гэрээ байгуулсан 10 газар:
-Х.Мандахбаярын хамаарал бүхий дөрвөн компанид, нийт 680 сая төгрөг олгожээ-
Үүнээс 680 сая төгрөгийг МАН-ын Бага хурлын гишүүн, Эрхэт Монгол медиа группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаярын хамаарал бүхий компанид олгосон байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тухайлбал хамгийн өндөр дүнтэй буюу 500 сая төгрөгийн гэрээг байгуулсан "Нейшнл сошл медиа" болон тус бүр 50 сая төгрөгийн гэрээ байгуулсан "Зиндаа ньюс", "Өглөөний сонин”. 80 сая төгрөгийн гэрээ байгуулсан “Эрхэт гоёот медиа групп” зэрэг дөрвөн компани Х.Мандахбаярынх.
Харин гэрээ байгуулсан бусад газруудын эзэмшигчийг нээлттэй мэдээллийн сангаас хайхад дараах үр дүн гарлаа.
- “Тусгай сурвалжилга ТББ” 2017 онд байгуулагдсан. Тус байгууллагыг Даваасүрэн Майцэцэг эзэмшиж байна. Уг байгууллага хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
- “Хангайн сонор ХХК” 2012 онд байгуулагдсан. Тус байгууллагыг Энхтайван Болортуяа эзэмшдэг. Уг байгууллага хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
- “Такт ХХК” 2009 онд байгуулагдсан. Тус байгууллагыг Ганбаатар Мөнхжаргал эзэмшдэг. Уг байгууллага голлон барилга, гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн урлаг соёлыг чиглэлээр ажилладаг байна.
- “Экофокус ХХК” 2013 онд байгуулагдсан. Тус байгууллагыг Дэшигрэнцэн Оюунэрдэнэ эзэмшдэг. Уг байгууллага реклам, сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
- “БДТ контент ХХК” 2018 онд байгуулагдсан. Тус байгууллагыг Ламжав Буянаа эзэмшдэг. Уг байгууллага компьютерын худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
- “Зоргол партнер ХХК” 2018 онд байгуулагдсан. Тус байгууллагыг Шаравнямбуу Оюунбаатар эзэмшдэг. Уг байгууллага реклам сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
- “Нэйшнл сошл медиа ХХК” 2016 онд байгуулагдсан, 2020 оныг хүртэл Х.Мандахбаяр ганцаараа удирдах албан тушаалтнаар бүртгэгдсэн. Одоо М.Одгэрэл эзэмшдэг. М.Одгэрэл нь Х.Мандахбаярын "Эрхэт Монгол холдинг" компаниараа дамжуулж эзэмшдэг "Тв 8" телевизэд удирдах албан тушаал хашиж байсан. Уг байгууллага хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
- “Өглөөний сонин паблишинг ХХК” 2023 онд байгуулагдсан. Тус байгууллагын анхны эзэмшигч нь Х.Мандахбаяр. Харин өдгөө Чанцал Үлолдох эзэмшиж байна. Гэхдээ Эрхэт Монгол Медиа Холдинг, Х.Мандахбаяр нар эцсийн өмчлөгч нь. Уг байгууллага хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
- “Зиндаа ньюс ХХК” 2023 онд байгуулагдсан. Тус байгууллагын анхны эзэмшигч нь Х.Мандахбаяр. Харин өдгөө Баасанжав Бадамгарав эзэмшиж бана. Гэхдээ Эрхэт Монгол Медиа Холдинг, Х.Мандахбаяр нар эцсийн өмчлөгч нь. Уг байгууллага хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
- “Эрхэт гоёот медиа групп ХХК” 2011 онд байгуулагдсан. Тус байгууллагыг Наянчулуун Гантуяа эзэмшдэг. Гэхдээ тус компани Х.Мандахбаярын Уг байгууллага хэвлэлийн эх бэлтгэх болон бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Энд дурдагдсан зарим байгууллага мэргэжлийн хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол зарим нь үйл ажиллагаа нь тодорхойгүй. Эсвэл хэвлэл мэдээллээс өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж бичжээ.
-Д.Амарбаясгалан, ЖДҮ-ийн 680 сая төгрөгийг найз Х.Мандахбаяртаа "сурталчилгаа" нэрээр бэлэглэжээ-
Тэгвэл дээрх гэрээ байгуулсан газрууд хэдэн төгрөгөөр юу хийсэн талаарх ажлын тайланг хүргэе.
Шинэ хоршоо хөдөлгөөний бодлого шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт болон цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг яаралтай олон нийтэд хүргэх, мэдээлэх зорилготойгоор веб сайтуудаар түгээх, сурталчлах ажил”-ыг гүйцэтгүүлэхээр Жижиг дунд үйлдвэрийн газар,
-“Тусгай сурвалжилга ТББ”-тай 59 тоот нийт 200 сая төгрөгийн гэрээ байгуулж, ажлын урьдчилгаанд 70 хувь болох 140 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Харин ажил гүйцэтгэл тайланг авсны дараа үлдэгдэл төлбөр болох 30 хувь буюу 60 сая төгрөгийг шилжүүлжээ. “Тусгай сурвалжилга ТББ” нь 200 сая төгрөгөөр 11 эрдэмтдийн зөвлөмж, Малчдаас авсан ярилцлага, Шинэ хоршоо хөдөлгөөн 21 зочны ярилцлага, 21 аймгаас ирсэн малчдын ярилцлага, нэг reel, 28 ширхэг телевизийн мэдээний эх бэлтгэл, дүрс авч зарим мэдээ мэдээллүүдээ 39 сайт, 13 телевизээр түгээжээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
-“Хангайн сонор ХХК”-тай 63 тоот нийт 92 сая төгрөгийн гэрээ байгуулж, ажлын урьдчилгаанд 70 хувь болох 64 сая 400 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Харин ажил гүйцэтгэлийн тайланг авсны дараа үлдэгдэл 30 хувь буюу 27 сая 600 мянган төгрөгийг шилжүүлжээ. “Хангайн сонор” ХХК нь 92 сая төгрөгөөр нийт 33 подкаст 14 телевизээр дамжуулан явуулжээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
-“Нэйшнл сошл медиа ХХК”-тай 57 тоот нийт 500 сая төгрөгийн гэрээ байгуулж, ажлын урьдчилгаанд 70 хувь болох 350 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Харин ажил гүйцэтгэлийн тайланг авсны дараа үлдэгдэл 30 хувь буюу 150 сая төгрөгийг шилжүүлжээ. “Нэйшнл сошл медиа ХХК” нь 500 сая төгрөгөөр “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг орон нутгийн зургаан бүсэд 2024 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс 2024 оны тавдугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулсан үйл ажиллагааны мэдээллийг гурван телевиз, арван хэвлэл мэдээллийн байгууллагын цахим хуудсаар дамжуулжээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
-“Такт ХХК”-тай нийт 400 сая төгрөгийн гэрээ байгуулж, ажлын урьдчилгаанд 70 хувь болох 280 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Харин ажил гүйцэтгэлийн тайланг авсны дараа үлдэгдэл 30 хувь буюу 120 сая төгрөгийг шилжүүлжээ. “Такт ХХК” нь 400 сая төгрөгөөр “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий мэдээ, мэдээллийг 13 телевизээр өдөрт гурваас доошгүй удаа хүргэх, гурван цуврал сурталчилгааг 12 хонгийн турш нэвтрүүлж, нийт 800-аас доошгүй удаа цацагдах ажлыг “Маск продакшн”-ий жүжигчидтэй хамтран гурван цуврал реклам хийсэн байна. Мөн эдгээр цуврал рекламыг 13 телевизээр нийт 912 удаа цацжээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
-“Өглөөний сонин паблишинг ХХК”-тай нийт 50 сая төгрөгийн гэрээ байгуулж, ажлын урьдчилгаанд 70 хувь болох 35 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Харин ажил гүйцэтгэлийн тайланг асаны дараа үлдэгдэл 30 хувь буюу 15 сая төгрөгийг шилжүүлжээ. “Өглөөний сонин паблишинг” ХХК нь 50 сая төгрөгөөр 16 ширхэг нийтлэл гаргаж, сонин тус бүрийг 2 мянга 300 ширхэг хэвлэжээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
-“Зиндаа ньюс ХХК”-тай 58 тоот нийт 50 сая төгрөгийн гэрээ байгуулж, ажлын урьдчилгаанд 70 хувь болох 35 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Харин ажил гүйцэтгэлийн тайланг авсны дараа үлдэгдэл 30 хувь буюу 15 сая төгрөгийг шилжүүлжээ. “Зиндаа ньюс ХХК” нь “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий талаарх мэдээ, мэдээллийг цахим сайтуудаар түгээх ажлын хүрээнд гурван газар зэрэг 41 сайтад мэдээ мэдээллийг түгээжээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
-“Эрхэт гоёот медиа групп ХХК”-тай 56 тоот нийт 80 сая төгрөгийн гэрээ байгуулж, ажлын урьдчилгаанд 70 хувь болох 56 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Харин ажил гүйцэтгэлийн тайланг авсны дараа үлдэгдэл 30 хувь буюу 24 сая төгрөгийг шилжүүлжээ. “Эрхэт гоёот медиа групп ХХК” нь 80 сая төгрөгөөр “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий талаарх мэдээ, мэдээллийг цахим сайтуудаар түгээх ажлын хүрээнд 112 видео, зурган мэдээг фейсбүүк пейжүүдэд тараажээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
-“Экофокус ХХК”-тай 61 тоот нийт 100 сая төгрөгийн гэрээ байгуулж, ажлын урьдчилгаанд 70 хувь болох 77 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Харин ажил гүйцэтгэлийн тайланг авсаны дараа үлдэгдэл 30 хувь буюу 33 сая төгрөгийг шилжүүлжээ. “Экофокус ХХК” нь 100 сая төгрөгөөр 32 сайтаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий мэдээ мэдээллийг дамжуулжээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
-“БДТ контент ХХК”-тай 55 тоот нийт 200 сая төгрөгийн гэрээ байгуулж, ажлын урьдчилгаанд 70 хувь болох 140 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Харин ажил гүйцэтгэлийн тайланг авсны дараа үлдэгдэл 30 хувь буюу 60 сая төгрөгийг шилжүүлжээ. “БДТ контент ХХК” нь 200 сая төгрөгөөр “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг олон нийтэд хүргэхэд зориулсан цуврал видео, сурталчилгаа бүтээх зорилгоор “Маск продакшны” жүжигчидтэй хамтран гурван цуврал реклам бүтээжээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Харин дээрх 10 байгууллагад багтаж буй 100 сая төгрөгийн гэрээ байгуулсан гэх “Зоргол партнер ХХК-ийн мэдээлэл шилэн дансанд алга.
Эндээс харахад, Зарим хэвлэлүүд дүндээ тохирсон гэмээр тайланг хүргүүлсэн бол Х.Мандахбаярын хамаарал бүхий компаниуд 500 сая төгрөгөөр зөвхөн шууд дамжуулалт хийж түгээх, 80 сая төгрөгөөр “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий сошиал хуудсыг хөгжүүлэх, мэдээллийг тараах, 50 сая төгрөгөөр 16 яриа, нийтлэл хэвлэх гэхчлэн төсөвлөсөн хөрөнгөнөөс хэдэн зуу дахин бага зардлаар бүтэх ажлуудыг хийжээ.
Иймээс Д.Амарбаясгалангийн энэ үйлдлийг татвар төлөгчдийн мөнгийг сурталчилгаа нэрээр найз Х.Мандахбаяртаа бэлэглэсэн нэг хэлбэр гэж харж болохоор байна.
Сануулахад, Д.Амарбаясгалан, МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, “Эрхэт монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр нар 20 жил нөхөрлөж яваа андууд бөгөөд Х.Мандахбаяр Д.Амарбаясгалангаар хамгаалуулж, МАН-ынхантай дотносон оффшорын мөнгө угааж, МАН-ыг санхүүжүүлдэг байж магадгүй гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд мэр сэр гарч байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өглөөний сонин, Зиндаа энэ тэр эзэн нь солигдчихов уу л гэж харагдсан даа. Өөр хүнд шилжээгүй юм уу
амарбаясг�##�ан ийм л луйварчин даа. МАНгаруудыг �######�уулб�##� таарна
Зиндаагийн Мандахбаяр яаж ийгээд л мөнгөтэй холбогдчмх юмаа. Өсөхийн өлөн нь огт арилахгүй нөхөр юмаа
мандахбаярын компаниудад өгөөд мөнгөө Амарбаясг�##�ан авч байгаашдэ, энэ соёл гэж хүүхэн учраа олж бичээ, юм бичих гэж оролцож байгаа болтой Мандахбаяр бол зүгээр үзэгдэл, гол хулгайч чинь Амарбаясг�##�ан байна.
Ичээрэй
�######�
Ждү, зээл суртчилна гэж юу байхавдээ. Их хурлын дарга төлөх юм байгаа биз
Монголд хууль шүүхийн байгууллага гэж байдаг юм бол энэ хулгайчуудыг барьж хориод хохирлыг нь төлүүлээч.
Амарбаясг�##�ан огцорох ханг�##�ттай үндэслэл байна. Монголд ч тэгээд гүрийгээд шир царайлаад суугаад байнаа
Амарбаясг�##�ан гэж юм юманд гараа дүрсэн цайрсан луйварчин их хурлын дарга гээд сууж байдаг. Энэ улс өөдлөхгүй
Нэг их хүйтэн харцтай хүйтэн царайлсан луйварчин.Одноо Бархүү, Заяа эхнэр нь хэн ч билээ нийлж баахан хүнийг мэхэлсэн.бурхан харна шүү
Мандахбаяр гэж цуутай луйварчин шүү дээд
Амарбаясг�##�ан чи одоо эр хүн шиг УИХ даргын суудлаа өгөөд бас гишүүнээсээ татг�##�заад Монголын төрөөс �######�ах хэрэгтэй хэзээ нэгэн цагт төрийн өндөр сэнтийгээс Төмөр сара�##�жны цаана суух өдөр ирнэ дээ
Амарбаясг�##�ан гэж цуутай луйварчин байна төрийн өмчит кампони бүрээс хоршоо дэмжих нэрээр 50-200 сая төгрөг �##�бан бичгээр авсан байна ийм луйварчдыг илчилж ш�##�гаж нөхөн төлүүлэх ёстой
Ene hulgaich naraas hezee salah um boloo
Би сэтгүүлчдийн багшийн хувьд Мандахбаярыг сэтгүүлчдийн ордон болон орон сууц барина гэхээр нь итгээд МСНЭ-ийн хурлыг удирдаж түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдоход нь хурлыг хайрцаглаж гаргаж өгч байсан. Одоо маш их гэмшиж байна даа хөөрхий...
Таны гэмшил яахав үүнээс чинь болоод одоо олон мянган айл орох оронгүй оочих аягагүй энэ луйварчинд хамаг мөнгөө �##�дчихаад сууж байна
Ерөнхийлөгчийн найз нв юм чинь мандахбаяр хогийн луйварчин
Луйварчин мандахбаяраа чи олон айлын амьдр�##�аар тоглож, олон айлыг орон гэргүй болгож бга �########�. Байрандаа ормоор бна
Луйварчин Мандахбаяр Амарбаясг�##�ан нар
Энэ мөнгийг луйвардаад бизээ АТГ аа
Ш�##�гарчээ.....
АМАРБАЯСГАЛАН ЖДҮ гээр ГАРШСАН ХУЛГАЙЧ , ХАР НҮҮРСНИЙ УЛААН ХУЛГАЙЧ - цогцоороо ТОМ ХУЛГАЙЧ юм даа , одоо яахав манай найдвартай шударга ерөнхийлөгч ХҮРЭЛСҮХ ээ , ерөнхий сайд ОЮУНЭРДЭНЭ ээ - ТА хоёр минь л АВАРЛЫН ТЭНГЭР , өөр хэн ч ЧАДАХГҮЙ ...
Ха ха мөн авруулах тэнгэрээ олвоо.Бүгд х�##�аас нэгтэй нэг тэрэгний дугуйнууд
ESTOI TUMEN HESEG OGTCHIN ALSAN CH NUGEL DUNDARAHGUI BUZARIIN 2 PIZDUUU NAR
Бүлцэн нүдэлсэн Амарбаясг�##�ан ийм л хогийн цагаан цахтай хулгайч шүү дээ! Тэр мөнгө шилжүүлсэн компаниуд нь худ�##�ч, луйварчин Мандахбаярын хамаар�##� эзэмшлийнх!
ЖДҮС цаашид байх хэрэгтэй юм уу? Сүүлийн 10 орчим жил мөнгө дамжуулан луйвардах хэрэгсэл болсоор ирлээ. Хатуу хэлбэл мөнгө угаах хэрэгсэл болж байна. Үүнийг зогсоож банкаар дамжуулж ЖДҮ-г дэмжих бодлого явуулна уу гэж УИХ-ын дарга Амарбаясг�##�ангаас хүсч байна. Янз бүрийн нэртэй сангууд татварын мөнгийг үргүй зарсаар ирлээ. МАН -ын дарга ерөнхий сайдтайгаа зөвлөлдөж аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд мөнгөө зөв зарцуулна уу?
Яаж ийж байгаад л луйвардаад идчихдэг, ичих нүүргүй ширлэсэн хулгайчууд ажлаа өгцгөө!
Хоршоо гдг нь төрд бүрдсэн татварын мөнгийг хувааж идэх л арга гдг нь тодорхой бсаан
Мандахбаяр гэж нэг муу луйварчин юм болгоноос хулгай хийж явах юмдаа яагаад энэ нөхөрт өртэй болчихдог бнаа монгол улс.
Энэ хоршоо чинь ардын намын сонгуулийн пиар ажиллагаа шүүдээ. Амарбаясаа гуай өөрөө гардаж оролцож татварын мөнгийг тархи угаахад зарцуулсан нь ил байна. Одоо шууд шүүх....
Муу юм болгонд гаршиж хуруу дүрж явдаг Мандахбаяр гэдэг луйварчинд хууль хян�##�тынхан х�##�даж чадахгүй байсан нь Амарбаясг�##�антай холбоотой бололтой
Цайчихсан хулгайчид юм аа
Буцааж төлөх төл хулгайч луйварчин ёстой новш юм аа