Унших бичгийн хичээлийг сэргээж, сурагчид даалгавраа дасгал ажлын дэвтэрт хийнэ
Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, дасгал ажлын дэвтрийг боловсруулах багийн ажлын явцтай танилцлаа.
Хүүхдийн унших, уншаад ойлгох, ойлгосноо хэрэглэх чадварыг дээшлүүлэхийн тулд Унших бичгийн хичээлийг сэргээхээр болсон байна. Мөн компьютерын ухаан гэх шинэ хичээлийг оруулж, хүүхдийн онцлогт тохирсон сурах бичгийг боловсруулжээ.
Шинэчлэн боловсруулсан сурах бичиг, гарын авлага, дасгал ажлын дэвтрийн тохирцыг судлан, 2025-2026 оны буюу ирэх хичээлийн жилээс хэрэглэж эхлэх юм байна. Сурах бичгүүдийг улирал улирлаар гаргах учраас сурагчдын цүнх хөнгөрч, дасгал ажлын дэвтрийг хэрэглэснээр гэрийн даалгаврын ачаалал багасна гэж тооцоолжээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.