НИЙГЭМНийгэм мэдээ

ЭМДЗ XIV тогтоол: 18-аас дээш насныхны шүдийг даатгалаар үзэж, эмчлэхгүй

18-аас дээш насны хүмүүс улсын эмнэлэгт шүдээ үзүүлж, эмчлүүлсэн тохиолдолд төлбөр төлдөг боллоо гэх мэдээллийг ЭМДЕГ-аас тодруулахад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий зөвлөлийн 14 дүгээр тогтоолтой холбон тайлбарлалаа.

Тус тогтоолд өнгөрсөн аравдугаар сарын 3-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж баталжээ.

Ингэхдээ,

  • "0-6 насны хүүхдийн тав хүртэлх шүд, 7-18 насны хүүхдийг зургаа хүртэл шүд, жирэмсний хяналтад буй эмэгтэйн өвчилсөн бүх шүдний эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх бөгөөд бусад тохиолдолд болон насанд хүрэгчид шүдний эмчилгээний төлбөрийг холбогдох журмын дагуу өөрөө хариуцан төлнө"
  • "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тусламж үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх удирдамжийн 1.4.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас жилд 0-6 насны хүүхдийн нийт 5 хүртэлх, 7-18 насны хүүхдийн 6 хүртэлх шүдний цогц тусламж үйлчилгээг санхүүжүүлэх бөгөөд жирэмсний хяналтад буй эмэгтэйд үзүүлсэн шүд амны хөндийн тусламж, үйлчилгээний хувьд эмчилсэн шүдний тоо хэмжээг хязгаарлахгүй санхүүжүүлнэ. Нэг шүдийг давтан эмчилсэн тохиолдлыг давхардуулан санхүүжүүлэхгүй" гэх заалтуудыг нэмэлтээр оруулсан байна.

Ингэснээр өмнө нь хэн ч байсан гурав хүртэлх шүдийг даатгалаар эмчлүүлж болдог зохицуулалт цаашид үйлчлэхгүй болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 11, 2024 12:06

Тэгвэл мөнгөөр үзэх үү ? хувийн эмнэлэг рүү очилгүй улсын эмнэлгийн эмчид төлбөртэй үзүүлж болох уу. Хүмүүс ихэнхдээ шүдэн дээр автоматаар хувийн эмнэлэг рүү очдог. очихоор эмч байр нь янз бүр заримдаа з�##�уу эмч ганцаараа харанхуй өрөөнд нэг муу гэрэлтэй сууж байгаа харагддаг. заримдаа ч гайгүй байдаг ч хувийн эмнэлэгт ариутг�##� хэр сайн хийдэг дээр эргэлздэг. Яагаад гэвэл эмч нь өөрөө цаг олгоод мөнгө гартаа бариад байдаг. Онцгүй харагддаг.

Зочин
Зочин
11 сар 11, 2024 12:10

Бүр арчихын оронд төдөн жилд нэг удаа эсвэл үздэх шүдний тоог буулгах эсвэл тэр хүн хэр давт�##�ттай үзүүлдгээс болж шийдэх хэрэгтэй. хүүхдүүд хамаг шүд нь цоорхой байдаг тул тийшээ анхаарлаа хандуулах гээд байна даа. нэг хүүхэд л 4 шүд янзлуулдаг гэхээр даатг�##� тэнд гайгүй мөнгө олохоос гадна хүүхдүүд шүдгүй болж хоцорч байна. 4 шүд гэдэг 50-60 настай хүнд байдаг эд. тэр 4 шүд нь гол шүднүүд нь байгаа. Эмч ломбоо сайн хийгээгүйгээс болж амархан бүр мууддаг. Хүнд ер нь хэрэггүй шүд байхгүй.

Зочин
Зочин
11 сар 11, 2024 12:11
Reply to  Зочин

сорри, даатг�##� шууд мөнгө олохгүй. Гэхдээ шууд бус утгаар хэлсэн шүү.

Зочин
Зочин
11 сар 11, 2024 13:58

Тэгвэл ЭМД төлөх шаардлагагүй юм байна доо

Зочин
Зочин
11 сар 11, 2024 15:13
Reply to  Зочин

Шүдээ хайрла. Үрсээ нялхаас нь дэг жаягт сурга

Зочин
Зочин
11 сар 11, 2024 14:06

Хувийн эмнэлэгт үйлчлэх үү .Хэзээнээс үйлчлэх юм бол

Зочин
Зочин
11 сар 13, 2024 02:44
Reply to  Зочин

Үйлчлээд эхэлчихсэн, сая даваа гаригаас.

Зочин
Зочин
11 сар 11, 2024 16:17

Eo tegvel daatgal tolood yah yum

Татвар төлөгч
Татвар төлөгч
11 сар 11, 2024 17:35

Хуулиас давсан тогтоол шийдвэр чинь дэндэж байна даа

Зочин
Зочин
11 сар 11, 2024 18:37

Манай багануурын эмнэлэгийн шүдний тасаг бол бүтэхгүй ээ

Зочин
Зочин
11 сар 11, 2024 21:26

Хувийн хэвшилд хэрэгжих үү

Зоч
Зоч
11 сар 12, 2024 04:16

Төрийн үйлчилгээ улам л доголдож байна даа. Дээр гарсан хятадын эрлийзүүд Монголыг элгээр нь хэвтүүлэх нь дээ. Тэгэж ч ярихгүй бхаа

Зочин
Зочин
11 сар 12, 2024 06:59

Эрүүл мэндийн даатг�##�ын хэрэг байхгүй юм байна

Зочин
Зочин
11 сар 12, 2024 09:27

ХБИ ч тэгээд бүүр хамаарахгүй юм бна л даа

Зочин
Зочин
11 сар 12, 2024 09:27

Дэндүү юм аа

Иргэн
Иргэн
11 сар 12, 2024 11:38

Хүүхэд бай бүх хүн тодорхой хэмжээнд төлбөртэй байж хүн эрүүл мэнддээ анхаар�##� тавьдаг болноо!!! Ингэж хөнгөлнө тэгж хөнгөлөлт үзүүлнэ гэдгээ одоо болих хэрэгтэй!!! Архичин хүртэл шартхаараа үнэгүй хэвтээд эмчлүүлдэг ийм дампуу системийг Монгол улсад л хэрэгжүүл бн!!! Одоо эрүүл мэндийн бүх үйлчилгээ тодорхой хэмжээнд төлбөртэй байж хөгжих боломжтой!!!

Иргэн
Иргэн
11 сар 12, 2024 11:41

Үнэ өртөгтэй болвол энэ их оочерлогсод багасна шүү!!! Ямар ч шаарддаггүй нөхдүүд их эмнэлгүүдээр тэндэг юм билээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button