БИЧЛЭГ: Д.Тогтохсүрэн эмэгтэйчүүдийн квот өсгөх саналыг унагахын тулд гишүүдийн карт сугалжээ
Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр улс төрийн намууд нийт нэр дэвшигчдийнхээ 20 хүртэлх хувьд эмэгтэйчүүд дэвшүүлэх заалтыг 30 хувь болгон өсгөх саналыг гаргасан юм. Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудлаар зарим холбоод чуулганы танхимын өмнө уриалга өргөж, эрэгтэй гишүүдийг тэдний саналыг дэмжихийг уриалсан билээ.
Гэвч яг санал хураах мөчид эрэгтэй гишүүд чуулганы танхимд нэмэгдэн ирж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн эзгүй байгаа гишүүдийн картыг сугалах үйлдэл хийжээ. Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудалд нэг аймгаас эрэгтэйчүүдийн багаараа сонгогдсон гишүүд эсрэг кноп дарж, бусдыг уриалж оролцсон аж.
Тодруулбал, Өвөрхангай аймгаас сонгогдсон Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, С.Чинзориг, Архангай аймгаас сонгогдсон Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нар шууд байдлаар эсэргүүцжээ. Учир нь, эмэгтэй квот нэмэгдсэн тохиолдолд тэдний зарим нэг нь мандат авч чадахгүйд хүрэх эрсдэлтэй юм.
Эзгүй гишүүдийн картыг сугалж, чуулганы танхимаар гүйсэн Д.Тогтохсүрэн гишүүнийг эмэгтэй гишүүд “Эрх баригч намын бүлгийн дарга нь эмэгтэйчүүдийн квот нэмэгдүүлэхийн эсрэг ингээд гүйж байх гэж” хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ууртай эможи дармаар байна аа
Энэ их муу хүн юмаа. Хараад ажаад байхнээ. Ахиж сонгогдож болохгүй хүмүүсийн нэг.
энэ Тогтохсүрэн сонин хүн юмаа дандаа хор найруулж явдаг Төрийн албаны хуулин дээр ч гэсэн өөрийн санаагаа гүйцэлдүүлж оруулсан төрийн албан хаагчдын хэтэрхий доош нь хийсэн заалтууд оруулсан нөхөр ш дээ одоо эмэгтэйчүүдийг хавчиж эхэллээ, М.Энхболдыг огцруулахад ч гэсэн увайгүй загнаж харагдсан түгжил нөхөр шүү
Оюунхорол, Сарангэрэл, Ундармаа шиг тэнэгүүдийн тоог нэмээд яахав дээ. Байгаа хэдэн балайгийнх нь балаг дийлдэхгүй байхад. Дээр нь амарзаяа, Билэгт гээд бүтэхгүй ээ, бүтэхгүй
БҮЛГИЙН ДАРГА НЬ.ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙГААГ ХАРАХААР ЭНЭ МАН-Д ИТГЭЖ ЯВАХ ХЭРЭГ БАЙНА УУ .ӨВӨРХАНГАЙЧУУД ЭНЭ ТОГТОХСҮРЭН ГЭЖ ХҮНД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ БОЛОХГҮЙ ХҮН ГЭДЭГИЙГ БҮДҮҮЛЭГ АВИРААС ХАРЖ ОЙЛГОЖ АВЛАА.
Зочин,,Ер нь Гишүүн болчхоор эмэгтэй хүн гэж ганц нэгхээн л байхаас,,биш Одоогийнх шиг,,,олноороо оронцог болоод,,ийм хачин юмс,,боловсрол соёл мэдлэг чадвар,,хийсэн бүтээсэн зүйлгүй,,одоо байгааг нь харалдаа-- ЖДҮ,,хулгай луйвар арай ч дэнднээдэээ,,Мянга дэвшүүлээд,,дэмжихгүй л байхад л болноодоо,,Төрийн ажилд ,Эцгийн эрхэт ёс ч гэж байх учиртай