Нийгэм мэдээ

Гүйлтийн цанын Америк тивийн АШТ-ээс Б.Ганболд хүрэл медаль хүртлээ

Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн Цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор оролцсон Батмөнхийн Ганболд хүрэл медаль хүртлээ.

Түүний уралдсан пара гүйлтийн цанын 5 км-ын сонгомол буюу lw2-9 ангилалд гурван орны долоон тамирчин өрсөлдөхөд Б.Ганболд 17:57.7 минутын хугацаанд замаа дуусгаж медалийн тавцанд гарсан байна.

Тэрбээр маргааш тус тэмцээний 10 км-ын зайд уралдах бол дараа нь Норвегийн аварга шалгаруулах тэмцээнд болон Финланд улсад ирэх сарын 17-23-нд болох Дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцох юм.

Б.Ганболд нь “Сочи-2014”, "Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцсон, Азийн цомын хүрэл медальтай тамирчин билээ.

Эх сурвалж: Биеийн Тамир Спортын Улсын Хороо

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button