НИЙГЭМНийгэм мэдээ

"Андууд" орчимд гарсан галыг бүрэн унтраалаа

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраасан байна. Алба хаагчдыг очиход 200 метр.квадрат террас болон 800 метр.квадрат үйлчилгээний талбай бүхий рестораны 72 метр.квадрат гал тогооны хэсэгт гал түймэр гарч дэлгэрсэн байсныг шуурхай ажиллаж, гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгаалсан юм.

Гал түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 10,14 дүгээр ангийн 30 орчим алба хаагч, гал унтраах зориулалтын 7 автомашинтайгаар ажиллажээ. Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагын ажилтнууд тогтоохоор ажиллаж байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button