Нийгэм мэдээ

С.Батсайхан: Дарь-Эх, Ганц худаг орчмын үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо, Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд өнгөрсөн зун эвдэрсэн 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийн засвар, нөхөн сэргээлтийн ажил дууссан. Үерийн хамгаалалтын далангийн бетон цутгалтын ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ. Энэ талаар ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас мэдээлэл өглөө.

-Өнгөрсөн зуны борооноор эвдэрсэн 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн сэргээн засварлаж дууссан-

Ингэхдээ “Ганц худгийн ам орчимд нийт 80 мянган метр куб газар шорооны ажлыг арваннэгдүгээр сард багтаан хийж дуусгана. Үргэлжлүүлэн гурван шаталсан ус хуримтлуулах сан, 150 метр үерийн хамгаалалтын даланг хавтанжуулах, боомтын барилгыг сэргээн засварлах ажлуудыг хийхээр төлөвлөсөн.

Энэ хүрээнд эхний ээлжид өнгөрсөн зуны борооноор эвдэрсэн 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн сэргээн засварлаж дууссан. Мөн 11 тусгай зориулалтын машин механизм, 20 гаруй инженер, техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ус хуримтлуулах сангийн байршлын талбайг гаргаж авах газар шорооны ажлыг арваннэгдүгээр сард багтаан хийхээр эрчимтэй ажиллаж байна. Инженерийн хийцлэлтэй барилгуудыг барих ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ” хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button