УЛС ТӨР

БАРИМТ: У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр “Эрдэнэт”-д Ц.Нямдоржийн хүү шиг ШАХАА хийжээ

-У.ДАВХАРБАЯР 353 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН БАРАА НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭГ 2014 ОНД ХИЙЖЭЭ-

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “ахынхаа чихийг халууцуулдаг” хэдэн дүү нар бий. Сайдын дүү У.Давхарбаяр ЖДҮХС-ийн зээл, төрийн тендертэй хүртэл нэр холбогдож дуулиан тарьж байсан нэгэн. Энэ тухай доор сануулна. Харин тэрбээр Эрдэнэт үйлдвэрт Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр шиг л “шахаа” хийсэн баримт нь дэлгэгдээд байна. Түүний эл баримтыг нийтлэлч Оргилмаа өчигдөр /2019.12.18/ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд дэлгэлээ.

353 мянга 250 ам.доллар нь тухайн үеийн хэдэн төгрөг вэ. Тухайн үед /2014 онд/ ам.доллартэй тэнцэх ханш 1900 төгрөг байсан гээд бодвол ойролцоогоор 671 сая төгрөг болж буй юм.

Энэ тухай мэдээллийг бид одоо хүргэж байна. Тодруулбал, Ерөнхий сайдын дүү У.Давхарбаяр нь 2014 онд ахыгаа Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхад Эрдэнэт үйлдвэрт “шахаа” хийжээ. Бүр тодруулбал, 2014 онд “Тэнгэр суудал” компанийг төлөөлж захирал У.Давхарбаяр нөгөө талаас “Эрдэнэт үйлдвэр”-ийг төлөөлж Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн нар “Эрдэнэт үйлдвэрт бараа нийлүүлэх” гэрээ байгуулжээ. Гэрээний нийт дүн НӨАТ оруулаад 353 мянга 250 ам.доллар байх бөгөөд зургаан ширхэг эрчим хүчний чиглэлийн багаж, тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. /35 кВ хүчдэлийн хязгаарлагч, хийн унтраалга, шалгагч төхөөрөмж, хяналтын модуль/ зэрэг багажууд багтсан байна.

Энэхүү гэрээнээс харахад. Нэгдүгээрт, 2014 он хэмээн дурдсан боловч сар өдрөө дурдаагүй байгаа юм. Хоёрдугаарт, “Тэнгэр суудал”, болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн тамга тэмдэг бүхий гарын үсэг зурагджээ. Харин нотариатын тамга тэмдэг нь байгаа боловч гарын үсэггүй, буюу албажуулаагүй нотариатаар гэрээ хийсэн ажээ.

-У.ДАВХАРБАЯР ЖДҮХС-ААС 1.3 ТЭРБУМ ЗЭЭЛ АВЧ, “УБЦТС” ТӨХК-Д 78,8 САЯ ТӨГРӨГИЙН БАРАА НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕР АВЧ БАЙСАН-

ЭРГЭН САНУУЛАХАД, У.Давхарбаяр нь “Жаргалант мах импекс” компанийн нэрээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан хэрэгтэй нэр холбогддог билээ. Энэ тухай мэдээллийг анх Н.Номтойбаяр гишүүн өгч байснаар 2018 оны эхээр хэвлэлийнхний хараанд орж мэдээлэгдэх болсон. Тус компанийн эзнээр Чогсом овогтой Батмагнай гэж хүн бүртгэгдсэн байх бөгөөд энэ хүнтэй У.Давхарбаяр нь хэд хэдэн байгууллага хамтран байгуулсан нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй мэдээллээс харагддаг.

Мөн 2017 оны тавдугаар сарын 19-ний өдөр “УБЦТС” ТӨХК-иас “Вакуум таслуур бүхий реклоузер”-ыг нийлүүлэх тендер зарлагдсан. Харин 2017 оны аравдугаар сарын 13-ны өдөр “Тэнгэр суудал” ХХК-ийн Ерөнхий захирал У.Давхарбаяр тус тендерт оролцож “Вакуум таслуур бүхий реклоузер”-ыг 78,8 сая төгрөгөөр нийлүүлэх хүсэлтэй байгаагаа албан бичгээр мэдэгдээд л тус тендерт шалгарч чадсан баримт дэлгэгдэж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 19, 2019 14:01

Яая?! Ёстрй цөм хийжээ?!

За за
За за
12 сар 19, 2019 14:16

Хохь чинь

Гантулга
Гантулга
12 сар 19, 2019 14:25

Ерөнхий сайдын хийж ажлыг үгүйсгэх гэж т�##� бүрээс нь дайрж байна даа. Ажлаа сайн хийгээрэй. Ард түмэн ойлгоно

Монгол
Монгол
12 сар 21, 2019 02:27

Зөв

Зочин
Зочин
12 сар 19, 2019 14:32

Гайхахгүй байна. Үнэн төрх нь зах зухаасаа цухуйж байх шив дээ.

Зочин
Зочин
12 сар 19, 2019 15:08

MANAN MAFI Manai Hurelsuhiig gutgej bna

Зочин
Зочин
12 сар 19, 2019 15:09

Манан гар хөлүүд ГҮТГЭЖ байна, Шахаа хийх Хүн биш , МАНАН сайт

Иргэн
Иргэн
12 сар 21, 2019 10:24
Reply to  Зочин

ИЙМ ХЭРЭГҮҮДЭЭ НУУХ ГЭЖ ОНЦ БАЙДАЛ ТОГТООСИЙМ БАЙНА Л ДАА.

Монгол
Монгол
12 сар 21, 2019 02:27
Reply to  Зочин

Тиймй

Зочин
Зочин
12 сар 19, 2019 20:36

20, 30 жил намаар явсанаас өөр чадах юмгүй хүн яаж тэрбумын хадг�##�амжтай болсон бхуу ойлгомжтой л доо, өчигдөр бас танай сайт дээр бсн цэрэнпунцаг �####�гийн доор хараая гэж бодсон чинь �##�га болжээ? ха�##�тын гэрээ юу?

Лл
Лл
12 сар 19, 2019 21:02

Естой зүүгээр хатгав�##� өөдөөс нь жад шиджээ бумеранг болжээ

Зочин
Зочин
12 сар 19, 2019 22:22

Ёооо яасан ч их юм мэддэг хүний араас мөрдөхдөө мэргэшсэн хүмүүс байдаг юм бэ дандаа л хулгай дээрэм хийсэн гээд байхын монголд эрүүл,цэвэр,ажил хийх хүн үлдэх нь үү? хөөе. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй тахир татуу хүмүүсээр ажил хийлгэх сонирхолтой болсын бишүү арай арай

Зочин
Зочин
12 сар 19, 2019 22:28

Мөн ч сайхан хүү шүү энэ Б�##�т баригдана даа хайран сайхан хүү гэдэг шиг л юм болно доо хөөрхий .Өнөөдөр Миеэг л т�##� т�##�аас нь муулж бна 2 жилийн дараа Хүүк яг адил болно доо.

Huhchir
Huhchir
12 сар 20, 2019 01:11

Huuk Ene on tsagiin tulhuur tooj ni ard tumend bio.Huukiig diiDegree ugugdsun hun.

Зочин
Зочин
12 сар 20, 2019 06:55

xaxa tegne shde manan mafaar oroldvol ugaasaa tegne Enkhbayar ahiin araas orno todorhoi

zochin
zochin
12 сар 20, 2019 09:03

jargalant harvist invest gj kompani ni hudlaa buguud jargalant mah gj nereer shahaa hiijee
zasgiin saidin naiz L.batsurengiih shu
shalguul

бирпа
бирпа
12 сар 20, 2019 10:01

ХУРЭЛСУХ УГААСАА Л ХАР МУУР. МУУР ОНГОО ХУВИРГАХГУЙ ЭЭ ГЭДГИЙГ ЗАХ ЗУХААС НЬ ОЙЛГО

татах хүч
татах хүч
12 сар 20, 2019 11:36

дэлхийн татах хүч , шун�##� �##�га болоогүй цагт иим зүйл бнөө бна авилг�##� эрх мэдлээ ашиглах байнөө бн

Зочин
Зочин
12 сар 21, 2019 02:44

Хулгайг гол зохион байгуулж удирдлагаар найдвартай байдлаар хангаж байгаа нь мэдээж хувхай Хүрэлсүх байгаа ш дээ!!! Ийм л�##�рыг эг маггүй дөргүй бух шиг өмөөрдөг м�##�нуудыг бүгдийн толгойг хага цохиул таарна. Хогийн хулгайчийг өмөөрдөг арчаагүй бузрууд!!!!

Хүрлээ
Хүрлээ
12 сар 24, 2019 22:50

Идэх ёстой юмаа идэх ч болно

Нараа
Нараа
5 сар 17, 2020 20:21

Хар тамхины наймаа ч гэсэн Хүүк-тэй холбоотой гэсэн МАН- хаанаас сонгуулийн мөнгөө босгоод бна Ш�##�гаач

Зочин
Зочин
5 сар 18, 2020 00:25

2014 onii 671,0 saya aimaar ih mungu bna

Холбоотой мэдээ

Back to top button