УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Авилгын хэрэг үйлдсэн Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилээр хасаж, 5.4 саяар торгов

Б.Ганхуяг Төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга буюу төсвийн шууд захирагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Ерөө сумын нутаг дэвсгэрт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааны зардал 70 сая төгрөгийг 2022 оны долоодугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дансанд хүлээн авсан байдаг. 

Гэтэл тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төсвөөс 30 сая төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг НИК ХХК-ийн данс руу шатахууны талон авахаар шилжүүлж, урамшуулалд нь 900,000 төгрөгийн шатахууны талоныг нэмж нийт 30.9 сая төгрөгийн шатахууны талон авсан, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шатахууны талоныг бэлэн мөнгө болгон, 

  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах Цагдаагийн газрын албаны байрны өрөө тасалгааны завсарт 16.5 сая төгрөг,
  •  хурлын заалны сандалд 13.2 сая төгрөг, 
  • Цагдаагийн газрын үүдний хүлээлгийн сандал, ширээнд 1.1 сая төгрөгөөр тус тус худалдан авсан байдаг. 

Улмаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж төсөвт нийт 30 сая төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байдаг.

Түүний энэ гэмт үйлдлийг гэрчүүд нотолж Б.Ганхуяг өөрөө шүүхэд өгсөн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрч “Байгууллагад шаардлагатай засвар хийгдэхгүй байсан тул тухайн мөнгөнөөс зарцуулсан” тухайгаа мэдүүлсэн байна. 

Иймд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдэж буй хэмээн хөнгөрүүлэх нөхцөлд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Харин завшсан гэх 30 сая төгрөгийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас гаргуулахаар болсон байна. 

Үүнээс гадна тэрбээр алтны бизнест нэр холбогдож байсан удаатай. Холбоотой мэдээллийг дараах линк дээр дарж үзнэ үү. 

О.УНДРАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЦАГДАА ГЭХЭЭРЭЭ Л ХҮН БИШ ЮМ УУ? ЭНЭ ЧИНЬ УЯРДАГ УЙЛДАГ ЗҮРХТЭЙ ДУР ТАЧААЛ НЬ ХӨДӨЛДӨГ БАЙЖ ТААРАА .ХӨӨРХИЙ МӨНГӨЖИЙ ГЭСЭН СЭТГЭЛГЭЭ НЬ ЗӨВ БОЛОВЧ ДААН Ч ЦАГДАА ЗАНГААРАА АЛТ БОЛОН БУСАД МӨНГӨНД ШУНАЛАА ДИЙЛЭХГҮЙ ГАРАА ДҮРЖЭЭ.СЭЛЭНГИЙН ЦАГДААГУУД ЯАЧИХ НЬ ЭНЭ ВЭ? БҮЛЭГЛЭН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИНЫГ ХҮЧИНДЭНЭ АЛТ РУУ ХОШУУРНА ЭНЭ НӨХӨР ТЭГЭЭД ИДЭЖ БАЙХАД САЙХАН БАЙЛАА БАРИГДАЖ БАЙХАД МУУХАЙ БАЙЛАА ГЭДЭГ ЗАРЧМААР ЯВЖ БАЙНА БҮХ ЦОЛЫГ НЬ ХУРААГААД СЭЛЭНГЭ ОРДОГ ХААЛГАН ДЭЭР МӨНГӨ ХУРААДАГ ГАР БОЛГОЧИХОО АЯГҮЙ БОЛ ТЭР МӨНГӨӨ ЗАЛГИЧИХ БАЙХӨ

Иргэн
Иргэн

Байгууллагатаа л юм байна. Мөнгө завшаад бхдаа яахав. Эх орон, газар нутгаа харийнхан, ялангуяа өмнөд хөршид бэлэглэж бгаа эрлийзүүдийг яах вэ?

Зочин хүн
Зочин хүн

Шийтгэл нь багдаад байгаа болохоор авилгал буурахгүй байна

Зочин
Зочин

Улс хохироод л, хулгайчууд завшаад байдаг. Ямар хууль гэхээрээ ийм байна аа? Одоо удахгүй буцаж а-лыан тушаа-лдаа ороод улам ихийг хулгайлна. Юу ч өөрчлөгдөхгүй. Хулгайч улам л хэрсүүжиж, улам л овтой цавчдаг болно. Хулгайг өөгшүүлэх хууль юм шив дээ. Ядахдаа хулгайчуудыг төрийн а-лбанд дахиад хэзээ ч томилохгүй болгож болохгүй юмуу?

Зочин
Зочин

Цагдаад нь л зарцуулсан юм биш үү төсөв хүрдэг биш том хулгайчдаа шоронд суулга мартсан бол сануулая Сайханбилэг , Мөнхбат, Хотгор шанага , Түүний эгч ЭМД ын Бямбасүрэн гээд тоолж барамгүй

Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн

БАЙГУУЛЛАГАТАА Л ЗАРЦУУЛСАН БАЙНА Ш ДЭЭ. АРГА НЬ БУРУУ Ч БАЙГУУЛЛАГЫНХАА ТӨЛӨӨ СЭТГЭЛТЭЙ ДАРГА БНА. АВИЛГЫН ХЭРЭГ ҮЙЛДСЭН ДАРГА ГЭЖ ХАРАХГҮЙ Л БНА ШҮҮ. ХАРСААР БАЙТАЛ ТӨРӨӨС ТӨРӨӨД БАЙГАА ТЭРБУМТНУУДДАА АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГААРАА АЖЛАА СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙЖ БАЙГАА АЛБАН ХААГЧДААР Л ОРОЛДОХ ЮМ ДАА

Зочин
Зочин

Монголын цагдаа бол хүн бишшүү дээ ! Монголын цаг даагийн тогтолцоо,ёс суртахуун нь ямар ч аавын хүүг араатан болгон хувиргадаг юмаа. Тэд ёс суртахууны тусгай өвөрмөц кодекстой, түүний нь нийгэмд "цагдаа зан" гэж нэрлэн, жигшин зэвүүцдэг юм.
Цагдаа нь ийм булай байхад нийгэм нь яаж цэвэр тунгалаг байхав дээ ?!

Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин

Ман авлагч хулгайчуудыг хаа толгойг илж
Аривжуулсаарр

Зочин зочин
Зочин зочин

Хулгай хийх эрхийг нь жилээр хаслаа л гэх юм энэ мөн аймаар том шийтгэл болж яаж Хулгай хийхгүй бүтэн жил болноо үстэй толгой арзайчихлөа

Зочин
Зочин

Өөртөө юу ч авахгүй ажлын байраа тохижуулах гэж элдэв арга хэрэглэдэг нь сэтгэл сайтай ажилдаа үнэнч дарга нарын хийдэг л ажил. Харин зүгээр л торгоод өнгөрөхгүй заавал албан тушаал хаах эрхийг хүчингүй болгодог нь цаанаа өө сэв эрж байсан хүний явуулаг байна даа

Зочин
Зочин

Сэлэнгийн цагдаагийн даргаар нэг хүн шахах нь дээ
Энийг хулгай гэвэл Их хурлын даргаасаа эхлээд бүгд Цааз авах ялтай биззззз

Зочин
Зочин

Их том хэрэг илрүүлжээ. Сандал ширээ засварт л зарцуулж баячууд хүүхдүүд нэг орой зугаацдаг мөнгө шдээ .зайлуулах шалтгаан хайж дээ

эээээ арайчдээ
эээээ арайчдээ

500 к 5 жил өгдөг байж ингэж ялгаж болохгүй ээ

Зочин
Зочин

МАН-авилгач хулгайчуудынхаа толгойг илж торгосон болоод өнгөрөөж байна.

Зочин
Зочин

Бараг араас нь засвар хийсэндэээ ,сайн шалгаад үзвэл!Цагдаа нарч бас л гоё хийнэ шдээ

Хуланхонгор
Хуланхонгор

Байгууллагаа өөд нь татах гэж байгаад баларчээ чаваас...

Зочин
Зочин

Шүүх арай юмаа эх орны төлөө амаараа юм хэлсэн хүнийг олон жилээр хориод жинхэнэ авилга авч улс оронд хохирогчдыг ийм багаар шийтгэх гэждээ

Зочин
Зочин

Ёс зүйтэй цагдаа нар байдаг шүү, ёс зүйн сургалт орох хэрэгтэй.

Зочин
Зочин

Бузар

Зочин
Зочин

Байгууллагынхаа төлөө юм хийсэн хүнийг шийтгэдэг арай тэнэг шүүх төр үү айн???

Холбоотой мэдээ

Back to top button