ДЭЛХИЙ

Оросын тагнуулын байр луу гал нээсэн этгээд нь мэргэжлийн мэргэн бууч байжээ

Үл мэдэгдэх зэвсэгт этгээд Москвад байрлах холбооны аюулгүй байдлын алба хүлээн авах уруу өчигдөр орой гал нээсэн хэрэг гарчээ.

Халдлагын үеэр нэг хүн суманд өртөн амиа алдаж, таван хүн шархдан эмнэлэгт хүргэгджээ. Хэвлэлийнхний мэдээлснээр гэмт этгээд  Лубянка барилгын хүлээн авах уруу гал нээсэн байна. Уг барилгад холбооны аюулгүй байдлын алба байрладаг бөгөөд социализмын үед тус барилгад Улсын аюулгүй байдлын хороо (КГБ) байрладаг байжээ. Барилга нь  москва хотын төвд улаан талбайгаас холгүй байрладаг юм байна .

Нас барсан этгээдийг замын цагдаа байсан гэж зарим гэрчүүд мэдээлжээ.

Энэхүү видеонд гэмт этгээд барилгын цонх уруу гал нээж байгаа нь,  мөн доод буланд гудамжинд нэг хүн хөдөлгөөнгүй хэвтэж байгаа нь харагдаж байна. Гэмт этгээд гал нээж хүний аминд хүрснийхээ дараа зэргэлдээ барилга уруу орж нуугдсан бөгөөд тусгай багийнхан түүнийг буудан хөнөөсөн байна.

https://twitter.com/KevinRothrock/status/1207696553760219137?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1207696553760219137&ref_url=https%3A%2F%2Fwww.bbc.com%2Fnews%2Fworld-europe-50858949

Буудлага нь ОХУ-ын Ерөнхийлөгч Путины хэвлэлийн бага хурлын дараахан болсон байна. Тус улсын хэвлэлүүд зэвсэгт этгээдийг Евгений Манюров гэдэг бөгөөд 39 настай эрэгтэй , Москва хотын уугуул гэж мэдээлжээ. Евгений Манюров нь ОХУ-ын Хуульзүйн академийг төгссөн бөгөөд хуульзүйн зөвлөгөө өгдөг нэгэн байжээ. Гэмт этгээд нь DOSAAF буудлагын клубын гишүүн байсан аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ган
ган

орчуулга найруулган дээр анхаарахгүй бол ч хэцүү байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button