Нийгэм мэдээ

Хамба З.Санждоржийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо

Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарыг "Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан" гэх хэрэгт яллагдагчаар татан, саатуулсан талаар хууль, хяналтын байгууллагаас мэдээлсэн байдаг.

Уг хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурал хойшилсоор өнөөдөр буюу 11 дүгээр сарын 28-ны өдөр товлогдсон билээ.

Гэвч дахин хойшиллоо. Учир нь шүүгдэгч З.Санждорж эрүүл мэндийн байдлаас шалтгаалж шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул, 12 дугаар сарын 19-ний 10 цагаас дахин товлолоо.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Б.ХАШ-ИЛД

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шоронд хийхээс өмнө сүнс нь явчих байх даа. Их жүжнээ наадах чинь.

Иргэн
Иргэн

ЭНЭ ЛАМТАН ҮХСЭН АЦНЫХ НЬ ГАТНУУЛ БАЙДЫН ИЙМ ЭРГҮҮ МАНГАР ЛАМААР ТАГНУУЛДАГ УЛС Ч ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ.ИНЭЭДТЭЙ ГАРУУД ЮМАА ЭНЭ ЛАМ ГАНДАНД ХӨӨРХИЙ МИНЬ ЗҮГЭЭР Л НЭГ АЛИАЛАГЧ БАЙСАНДАА ХЭНИЙХ НЬ ЗАМД ХӨНДӨЛДӨЖ НОМЛОСОН ПМ БОЛДОО

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Lam nariig sn shalgah heregtei shashnii unetei hosgui edleluudiig hil davuulan zardag hulgaigaar mergeshsen humuusdee

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Гудамжид явж байдаг төрийн нууц гэж худлаа даа.

Иргэн
Иргэн

Энэ лам ч яавч тагнуул хийх хэмжээний ухаантай хүн биш харагддаг!!! Зайлуул Гандантай ганц нэг маргалддаг харагддаг!!!

Холбоотой мэдээ

Back to top button