Ажлын туршлагагүй ч монголынхоо томоохон компанид орж чадсан шинэхэн төгсөгчид
Сургуулиа төгсөөд хаана ажиллах вэ гэдэг оюутан залуусын хувьд нэн чухал. Хаанаас ажлын гараагаа эхлэхээс хамаарч амьдралын олон хаалга, шинэ боломжууд нээгддэг. Энэ утгаараа оюутан залуус монголын томоохон компаниудад ажиллах зорилттой байдаг ч тус компаниуд ажлын туршлага, өндөр боловсрол шаарддаг учир гадаадад мэргэжил дээшлүүлээгүй эсвэл ажлын туршлагагүй байгаа шинэ төгсөгчдийн хувьд тус зорилт мөрөөдөл төдий болж үлддэг.
Харин монголын уул уурхайн томоохон компани Энержи Ресурс сургуулиа төгссөн залуусыг туршлага шаардалгүй ажилд авч, чадварлаг боловсон хүчнийг өөрсдөө бий болгохоор зорьж байгаа аж. Иймд бид залуустаа мэдээлэл туршлага болгох үүднээс тус компанийн шинэ залуу төгсөгчдийг онцлон хүргэж буй.

Энэ хүрээнд бид энэ удаа Энержи Ресурс ХХК-ийн Ухаа худаг уурхайн хүний нөөцийн ажилтан Ц.Өсөхбаяр, Б.Гарамханд нарыг онцоллоо.

Намайг Болдбаатарын Гарамханд гэдэг. Би энэ онд Санхүү эдийн засгийн их сургуулийг Бизнесийн удирдлагаар төгссөн. Одоо Энержи Ресурс ХХК-ийн Сургалт хөгжлийн чиг үүрэг хариуцсан хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг. Ажилд ороод гурван сар болж байна.
Шинэ төгсөгчийн хувьд хамгийн чухал бөгөөд том асуудал нь ямар компанид ажилд орох байдаг. Тиймээс бодсоны эцэст тэргүүлэх салбар гэдэг утгаар нь уул уурхайн салбарыг сонгосон. Уул уурхайн салбарын онцлог нь ээлжээр ажиллах байдаг учраас ажлаас бусад үед нь өөрийгөө хөгжүүлэх давуу талтай юм байна гэж бодоод энэ салбарт орж ирсэн. Уул уурхайн салбар дундаа ямар компанид ажилд орох талаар судалж байгаад шинэ төгсөгчийн хувьд том компанид ажилд орж, илүү их зүйлийг сурахыг хүссэн учир томоохонд тооцогдох компаниудад мэдээллээ явуулж эхэлсэн.

Тэгээд Энержи Ресурс ХХК-ийн мэдээллийг өөрөө хайж үзэж байгаад монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр юм байна. Ер нь том компани юм байна гэдгийг олж мэдсэн. Бас ажилтнуудын мэдээллийг харахад залуу хүмүүс их ажилладаг нь харагдсан. Тиймээс сонгон шалгаруулалтад анкетаа явуулсан. Шалгаруулалтын нөхцөл дээр нь 2-3 жилийн туршлагатай гэж байсан. Гэхдээ ямартай ч явуулаад үзье гэж бодоод анкетаа явуулж байсан.
Анкетын шатны хариу гурав хонгийн дотор ирсэн. Над руу залгаад “та анкетын шатанд тэнцсэн байна. Ярилцлагын шатанд урьж байна” гэсэн. Тэгээд ярилцлагагдаа орох үеэр манай компани шинэ төгсөгч авдаг. Бидний сайн ажилтныг өөрсдөө бэлдэж сургаж авахыг чухалчилдаг. Тиймээс туршлагагүй гэж санаа зоволтгүй шүү” гэж урам өгч байсан. Тэр нь дараа дараагийн шатанд сайн оролцоход надад түлхэц болсон гэж боддог.
Миний хувьд бас нэг санаа зовж байсан зүйл нь ажлын байран дээр очиход хүмүүс нь ямар байх бол шинэ төгсөгч гээд яаж хандах бол гэсэн айдас байсан. Харин яг ажиллахаар ирэхэд албаныхан сайхан хүлээж авч, ажлаа нэг бүрчлэн зааж зөвлөсөн. Тиймээс гурван сарын хугацаанд ажлынхандаа ч дасаж, ажлаа ч ойлгож үйл ажиллагаандаа уусаад явж байна.

Энержи Ресурс ХХК-ийн хувьд бүх зүйл нь эмх цэгцтэй, цаг хугацаатай. Бас хөдөлмөрийн аюулгүй байдлыг баримталж, дагаж мөрдөх ёстой зүйлсээ биелүүлж, процесс бүр нь ном журмынхаа дагуу явдаг учир төөрөгдөх, ажил алдах зүйлгүй маш амар байдаг.

Намайг Цагаанбаатарын Өсөхбаяр гэдэг. Би Энержи Ресурс ХХК-ийн Ухаа худаг уурхайд хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг. Ажилд ороод 28 хонож байна.
Энержи Ресурс ХХК-аас “ажилд авах шийдвэр гарлаа” гэх хариу ирэхэд гэрийнхэн маань маш их баярласан. Бас 14 хоног ажиллаад 14 хоног амрах нөхцөл нь манайханд таалагдсан. Би 2024 онд Санхүү эдийн засгийн их сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Төгссөнийхөө дараа дөрвөн үе шатыг дамжиж Энержи Ресурс компанид ажилд орсон. Өмнө нь мэргэжлийнхээ дагуу ажиллаж үзээгүй болохоор ажиллаж эхлэхдээ бага зэрэг айдастай байсан. Гэхдээ энэ хамт олонтой ажиллаж эхлээд бүх зүйлээ нэг бүрчлэн дарааллын дагуу заалгаж байгаа учир маш гоё санагдаж, ажилдаа хурдан дасаж байгаа.

Би Улаанбаатар хотоос ажилдаа ирдэг. Хотоос ирээд Цогтцэций суманд байрлах Галерей кемпэд байрладаг. Кемпэд байрлах хугацаанд эрүүл хоол нь бэлэн хувцсаа хүртэл өгөөд угаалгаж болдог нь тухтай санагдсан. Бас манай компани ажлын байран дээр ажилчдынхаа эрүүл ахуй, тав тухтай байдлыг хангахад их анхаардаг нь гоё санагддаг.

Мөн дээрээс нь залуус ажилд орохдоо зөвхөн цалин харахаас гадна тухайн ажлын нөхцөл байдлыг хардаг. Түүнээс хамгийн чухал нь эрүүл мэнд. Энержи Ресурс ХХК-ийн хувьд бүхий л ажилтнууддаа тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж өгөхөөс гадна ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг нь миний энэ компанийг сонгох нэг шалтгаан болсон.

Энержи Ресурс ХХК монголын тэргүүлэх компаниудын нэг. Залуус маань монголын тэргүүлэх компаниудад орохыг тулд заавал гадаадад суралцаж, мэргэжил дээшлүүлсэн байх шаардлагатай гэж үздэг. Харин Энержи Ресурс ХХК шинэ төгсөгчдийг туршлага харгалзахгүй ажилд авч байгаа нь надад таалагдсан. Энэ нь манай шинэ төгсөгчдөд маш таатай том боломжийг олгож байгаа хэрэг. Үүний дагуу ажилд орж чадсандаа баяртай байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bi Z yein zaluusiig ajild avahaa bolison. Unen gonshignuur yu ch chadahgui bj tom tom yum yrina. Buh zuiliig amar hylbaraar tusuulnu Bitgii ene yeiin zaluusiig ajild avaarai. Haramsana shuu
Haha tegeed odoo ene uy chin daragin ajillah huch baihad yahavdee yr ni uyiin ylgaa gehes iluu uurtei chn taaraldsan humuus l hun muutai baijdee
Зүгээр л нүүрс ухдаг л компани ш дээ. Залуусаа шинэ т?хник т?хнологи д суралцуулж чадваржуулахад анхаараад.
Зарим компани Шинэ төгсөгч залуусыг ажлын туршлага гэж ядаргаатахгүй ажилд авч байгаа нь сайхан санагдаж байна
Татаастай нөхдүүд сайхан яриад л... Залуус болгоныг ингэж авахгүй, гонжийн жоо
заавал татуулж орох ёстой юмуу яахаараа ийм арчаагүй сэтгэхүйтэй байдаг бнаа
shaa
Үнэмшилгүй байна татаас түлхээсгүй байна
Гэж байхгүй нийгмийн хариуцлагатай компани
Болж харагдах гэж хичээж байна хамгийн ноотой
Компануудын нэгдээ
Яагаад заавал татаас түлхээс байна гэж
saihan gazar shvv