Top StoriesНИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Тогны үнэ өссөний маргаашаас талх 100 төгрөгөөр нэмэгджээ

Цахилгааны дундаж, тариф 1кВт.ц тутамд 216 төгрөгөөс 280 төгрөг болж шинэчлэгдээд 20 орчим хоног өнгөрч байна. Гэтэл нэмэгдсэн өртгөөр эхний төлөлтөө хийсэн Үндэсний томоохон үйлдвэр, импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирэн худалдаа эрхэлдэг байгууллагууд үнээ хэдийн нэмээд эхэлсэн байна.

Бид тогны үнэ нэмэгдэх шийдвэр гарснаас хойших энэ хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд хэрхэн өөрчлөлт орсон талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.  

Өдрийн 13.00 цаг. "Дэнжийн 1000"

Энд тэндхийн хашаан завсраар нохой хуцаж, нааш цааш усны тэрэг дээрх хоосон савны дуу, хөлийн чимээнээс өөр дуулдах нүргээн үгүй. Хэд хэдэн дэлгүүрээс үнийн мэдээлэлтэй холбоотой тодруулга өгөөч хэмээн асуухад лангууныхаа араар бултаж "Биднийг ажилгүй гэж бодоо юу" хэмээх олон ч дараах хоёр дэлгүүрийн худалдагчтай цөөн хором ярилцаж амжив.

Биднийг дэлгүүрүүдээр орох үеэр хүн багатай байсан бөгөөд бэлэн мөнгө тоолж зогсох хижээл насны эмэгтэй худалдагчид хандан "Бас л үнээ нэмжээ дээ" хэмээсээр гар сарвайж сүү, талх, боорцог зэргийг сугандаа хавчуулсаар гарч одов.

-"Дэнжийн 1000"-д байрлах хүнсний Дотно дэлгүүрийн худалдагч Д.Лхагвабаяр: Гэр хороололд амьдардаг хүмүүс хүүхдийн мөнгө орох, эсвэл цалин нь буух үеэр л мөнгөтэй болж өрөө нимгэлдэг-

-Танай дэлгүүрт худалдаалж буй бараа бүтээгдэхүүний үнэд сүүлийн 20 хоногийн хугацаанд өөрчлөлт орсон уу?

Яг одоогоор манай дэлгүүрт зарагдаж байгаа бараануудаас талх 100 төгрөгөөр нэмэгдэж ирсэн байна. Цахилгааны үнэ нэмэгдэж байгаа учир он гармагц ус, ундаа, сүү зэрэг бусад бүтээгдэхүүн нэмэгдэнэ гэж нийлүүлэгч байгууллагын зүгээс бидэнд хэлсэн.

Ер нь цахилгаан зарцуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагууд бүгд л үнээ өсгөх тухайгаа мэдэгдэж байна. Гэхдээ үнээ нэмлээ гээд иргэд хүнс, бараагаа авахгүй гэх зүйлгүй шүү дээ. Хүний өдөр тутмын хэрэглээ учир авах л байх. Харин өмнөхөөсөө худалдан авалт буурах төлөвтэй байна.

Гэр хороололд амьдардаг хүмүүс хүүхдийн мөнгө орох, эсвэл цалин нь буух үеэр л мөнгөтэй болдог. Тэгээд л дэлгүүрээс сарын туршид зээлж авсан өртгөө төлдөг. Энэ нь нийт орлогынх нь 40-50 хувь, харин үлдсэн хэсгээрээ амьдралаа болгож л явдаг. Удахгүй шинэ жил баяртай холбоотой зардал ихэснэ. Дээрээс нь тогны үнийн нэмэгдэлтэй холбоотойгоор энэ сарын зардал хүмүүсийн амьдралд хүндээр нөлөөлөх байх гэж харж байна.

-Танай дэлгүүрт өрийн дэвтэр байгаа юу. Эргэн төлөлтийн хувьд?

-Юмны үнэ нэмэгдсэн энэ үеэр дэлгүүрүүд зээлээр бараа бүтээгдэхүүнээ өгөх юм бол өөрсдөө хаалгаа барих дээрээ тулна. Иймд зээл өгөхгүй байхыг л бодож байна. Гэхдээ манай дэлгүүрт дэвтэр бол байгаа, нэг сараас хойш хөтөлсөн гэхэд нэлээд зузаан. Олон жил худалдаа хийж байгаа хүмүүстээ өгөхгүй гэх арга байдаггүй. Бид чинь дэм дэмдээ л амьдардаг улс. Гэр хороололд ямар баян чинээлэг хүмүүс амьдрах биш дээ.

Төлөлтийн хувьд 50 хувьтай л байна. Зарим нь бүр өгөхгүй "алга" болно шүү дээ. өөр газар руу нүүх эсвэл зориуд утсаа салгах гэх мэт.

-"Таны дэлгүүр"-ийн худалдагч Батболд: Тухайлбал талх 200 төгрөгөөр, хиам кг тутамдаа 2 мянган төгрөгөөр нэмэгдэж ирсэн-

"Үнэ нэмэгдсэн бүтээгдэхүүнийг нэрлэ гэвэл талх, хиам хоёр л байна. Тухайлбал талх 200 төгрөгөөр, хиам кг тутамдаа 2 мянган төгрөгөөр нэмэгдэж ирсэн. Бусад барааны үнэ өөрчлөгдсөн зүйл одоогоор байхгүй. Хэрэв цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан бусад нэр төрлийн барааны үнэ өсөх юм бол үйлчлүүлэгчийн тоо буурах байх" хэмээв.


Бид цааш Нарантуул 2 худалдааны төвийг зорив. Гэр хорооллын гудамжнаас ялгаатай нь энд холхих хүн олон байсан ч тор дүүрэн худалдан авалт хийсэн нэгэнтэй ер таарсангүй. Тус худалдааны төвд лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг хүмүүстэй ийн ярилцав.

-Нарантуул 2 худалдааны төвд худалдаа эрхлэгч Доржпагам: Иргэд үнээ нэмчихлээ гээд бидэнд бухимдлаа гаргаж байна-

Цахилгааны үнэ нэмэгдэх шийдвэр гарснаас хойших энэ 20 хоногт бараа бүтээгдэхүүнүүд үнээ нэмээд эхэлчихсэн л байна. Жишээ нь Талх чихэр ХК-ийн талх 100 төгрөгөөр, Өгөөж чихэр боов ХК-ийн нарийн боов 200-300 төгрөгөөр нэмэгдэж ирсэн байна.

Хүмүүсийн худалдан авах чадвар өмнөх жилүүдээс эрс муудсан нь харагдаж байна. Аль болох хамгийн хямдаас нь сонгож авч байгаа хүмүүсийг хараад их өрөвддөг. Өдөр тутмынхаа хэрэглээний бараагаа зээлж аваад дараа төлье, тэтгэвэр, цалингаа буух үеэр өгнө гээд бичүүлээд авдаг хүмүүс их л байгаа. Гэхдээ дэлгүүрийн өрийн дэвтэр шиг зузаан биш ч 10-20 хүн тогтмол өглөгтэй хэвээр.

Үнээ нэмчихлээ гээд бидэнд бухимдлаа гаргаж байна. Гэвч бид өнөөдөр гэнэт зохиомол үнийн хөөргөдөл гаргаагүй шүү дээ. Бидэнд нийлүүлсэн үнэ дээр багахан нэмэгдэлтэйгээр л худалдаалж байна.

-Нарантуул 2 худалдааны төвд худалдаа эрхлэгч Мөнх-Эрдэнэ: Иргэдийн зүгээс харахад үйлдвэр, худалдаа эрхлэгч нар аль аль нь үнээ нэмчихвэл яаж худалдан авалт хийх юм бэ-

Цахилгааны үнэ нэмэгдэх сургаар томоохон газрууд үнээ өсгөөд эхэлчихсэн. Жишээ нь өнөөдөр л гэхэд Өгөөж чихэр боов ХК-ийн нарийн боовнууд нэмэгдсэн өртөгтэйгөөр лангуун дээр өрөөстэй л байна. Тодруулбал,

  • Жимст боов -6,700
  • Баялаг-6,600
  • Жижиг еэвэн-5,800
  • Жимстэй мөөхий-5,550 төгрөг болчихсон. Уут тутамдаа л 200-300 төгрөгөөр өсчихсөн л гэсэн үг.

Харин талхны тухайд Атар талх 100 төгрөгөөр, бусад хувийн үйлдвэрүүд үнээ нэмээгүй байдалтай байна.

-Үнийн нэмэгдэл иргэдийн худалдан авах чадварт хэр нөлөөлж байна вэ?

-Иргэдийн худалдан авах чадвар маш муудсан. Жишээ нь 15 ширхэг атар талхыг нэрийн бараанаас бөөндөж авчирлаа гэхэд 7-8 ширхэг нь үлдэж байна шүү дээ. Мөн бусад нэр төрлийн бараанууд ч гүйлгээ муутай, үлдэж байна.

Шалтгаан нь ердөө тогны үнийн өсөлт. Миний хувьд олон жил лангуун дээр худалдаа эрхэлж байна. Гэтэл энэ жилийнх шиг худалдан авалт муутай байхыг ер хараагүй. Дээрээс нь лангууны түрээс нэмэгдэх тухай яригдаж байна. Хэрэв нэмчихвэл бид ч үнээ нэмнэ. Үгүй бол яаж амьдрах билээ. Гэтэл иргэдийн зүгээс харахад үйлдвэр, худалдаа эрхлэгч нар аль аль нь үнээ нэмчихвэл яаж худалдан авалт хийх юм бэ.

-Нарантуул 2 худалдааны төвд худалдаа эрхлэгч Энхтуул: Хэрэв лангууны түрээсийн төлбөр нэмэгдвэл бид дагаад л үнээ нэмэхээс өөр сонголтгүй-

"Одоогоор манай лангуун дахь барааны үнэнд өөрчлөлт ороогүй байна. Харин лангууны түрээс нэмэгдэх сураг сонсогдох боллоо. Хэрэв лангууны түрээсийн төлбөр нэмэгдвэл бид дагаад л үнээ нэмэхээс өөр сонголтгүй"

-Нарантуул 2 худалдааны төвд худалдаа эрхлэгч Анхзаяа: Өглөөнөөс хойш ямар ч худалдаа хийсэнгүй. Ёстой л байж болох хамгийн муугаараа л ажиллаж байна-

"Бүх бараанд л цахилгааны тарифн өсөлт шингэж байна. Хүүхдийн памперс, нойлын цаас, угаалгын нунтаг, саван гээд манай лангуун дээр зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнүүд 20-50 хувиар өссөн. Энэ өсөлтийн талаар нэрийн бараа нийлүүлэгч нараас асуухад "тогны үнэ өсчихсөн" гэх хариултыг бидэнд өгч байна. Мэдээж агуулах, төхөөрөмж, үйлдвэр зэрэг бүгд л цахилгаанаар ажилладаг. Үнэ нэмэгдсэн бүтээгдэхүүнээс онцолбол,

  • Шингэн Persil вок өмнө нь 28 мянгаар зарагдаж байсан бол одоо 34 мянга болж
  • Хүүхдийн Pampers живхний тухайд уут тутамдаа 2-3 мянгаар нэмэгдсэн байна.

Энэ нэмэгдэлтэй холбоотойгоор бараа худалдаж авах иргэд байхгүй болж байна. Өнөөдөр л гэхэд өглөөнөөс хойш ямар ч худалдаа хийсэнгүй. Ёстой л байж болох хамгийн муугаараа л ажиллаж байна.


Цахилгааны үнийн өсөлттэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь иргэдийн амьдралд хэр жин дарж байна вэ, энэ талаар бид иргэдээс тодрууллаа.

-Иргэн Ёндон: Цахилгааны тариф нэмлээ л гэнэ. Үүнийг дагаж хөөсрөх үнэ нэг бүр иргэдийн халаасийг хоослох дээрээ л туллаа-

Эрчим хүчнийхээ нөөцөө өөрсдөө бүрдүүлэх нөөц байсаар байхад түүнийг зөв зохистой ашиглаж, засгийн бодлогоор аливаа асуудлыг шийдэх хэмжээний толгойтой хүн манай төрд алга. Аль болох ард иргэдээ татвараар мөлжиж зардлаа нөхөх гэсэн сэтгэлгээ ноёлж байна шүү дээ. Тэтгэврийг нэмлээ л гэнэ, үүнд нүд л хууртана, дагаад бүх бараа, үйлчилгээ нэмнэ.

Цахилгааны тариф нэмлээ л гэнэ. Дан ганц энэ нэмэгдлийг төлөөд зогсохгүй, үүнийг дагаж хөөсрөх үнэ нэг бүр иргэдийн халаасыг хоослох дээрээ л туллаа. Угаас Монголд нэмэгдсэн үнэ буурна гэж байдаггүй шүү дээ. Энэ нь жам ёсны л санагдах болж дээ.

-Иргэн Соёлмаа: Үнэ нэмнэ гэх сургаар өдөр тутмын хэрэглээний бараа бүгд өссөн харагдсан-

"Саяхан дэлгүүр ороод харахад манай өдөр тутамдаа авч хэрэглэдэг хүнс, барааны үнэ цөм тодорхой хэмжээгээр нэмэгдсэн харагдаж байсан. Гэтэл цахилгааны үнэ нэмлээ гэж хэлснээс хойш эхний төлөлтөө хийж амжсан эсэх нь бас тодорхойгүй. Тэнд л нэмнэ гээд дуугарчихвал энд дагаад хөөсөрчихдөг байдлаа л болих хэрэгтэй.

Он гараад дахин нэмэгдэх байдалтай байна. Тэгвэл одоогийн хэцүү гэж нэрийдээд байгаа бидний амьдрал шал дагах дээрээ л тулна. Миний хувьд хувиараа бараа бүтээгдэхүүн худалдаалж, түгээлт хийдэг. Дэлгүүрүүдээр явж бараа бүтээгдэхүүн түгээх үеэр иргэдийн худалдан авалтыг ажиглахад аль болох хямд үнэтэйг л сонгож байна. Үнэнийг хэлэхэд чанартай, сайн бүтээгдэхүүн авах чадвар байхгүй л байна шүү дээ.


Бяцхан тооцоолол хийж үзье

Бид бүхэн ажлаа тараад харих замдаа ойрын хэрэгцээт зүйлсээ базаадаг шүү дээ. Тэгвэл хүүхдийн памперс, цайны сүү, талх, боорцог, хиам болон угаалгын шингэн вок, нойлын цаас зэргийг худалдан авлаа гэж бодъё.

Хамгийн бага өртгөөр буюу захын үнээр тооцвол

  • Миний Монголын сүү- ₮4,500
  • Атар талх- ₮2,550
  • Өгөөжийн жимст боов - ₮6,700
  • Нойлын цаас 1ш- ₮2,000
  • 1кг төмс - ₮1,418
  • 1кг лууван - ₮2,418 гэсэн өртгөөр худалдан авах боломжтой. Дээр дурдсан зургаан нэр төрлийн барааг худалдан авлаа гэж бодоход нийт 19,586 төгрөг зарцуулна гэсэн үг юм.

ҮСХ-ноос гаргасан энэ долоо хоногийн үнэ ханшийн мэдээлэл

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 4, 2024 10:28

Манайд байнга өсөлттэй бууна гэж байхгүй хөгийн шдээ

Зочин
Зочин
12 сар 4, 2024 10:39

Ямар хэцүү юм бэ

Зочин
Зочин
12 сар 4, 2024 10:59

Хасагднаа л гэж байхгүйм даа

Иргэн
Иргэн
12 сар 4, 2024 11:23

Бараг бүх хүнсний үнэ нэмэгдээд байхад төр засгаас тэтгэвэр тэтгэмжинд нэг ч төгрөг намэх т�##�аар огт ярихгүй тэгсэн байтлаа татвар торгууль нэмэхээ л яриад байх юм ард иргэдээ яаж амьдар амьд яв гээд байгаа юм болоо!!!!!!!

Иргэн
Иргэн
12 сар 4, 2024 11:30

126 гишүүн , Ерөнхийлөгч, ЕС, УИХ-ын дарга гээд төр улсын маань удирдагчид юу бодож боловсруулж, төлөвлөж байна вэ??? Ард түмнээ бодох цаг болоогүй юу??? Хариулт өгөх хүн байна уу?????Бараг Бүх юм болохгүй болж бүтэж байгаа юм �##�га байна даа!!!!!

Baljmaa
Baljmaa
12 сар 4, 2024 14:06

Үйлдвэрээс нь 1, 1 ээр нь зөөж ирдэг юм байхдаа, аймаар нэмэх юмаа

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү
12 сар 5, 2024 07:00

Имарт гхэд өөриин цехиин үйлдвэриин т�##�хаа 400 төг.өөр нэмээд удаж бна..л�##�арууд.

Холбоотой мэдээ

Back to top button