Нийгэм мэдээ

"The MongolZ" түүхэнд бичигдлээ

The MongolZ баг "HEROIC" багийг 2-1 гэсэн харьцаатай буулган авч, плей-оффт шалгарлаа. Ийнхүү Ази тивээс анх удаагаа Мэйжорын плей-оффын шатанд шалгарч байгаа баг нь "The MongolZ" боллоо.

Тухайн тоглолтын талаарх мэдээллийг хүргэвэл, эхний тоглолт "Mirage" дээр болоход "HEROIC" ялсан ч "Anubis", "Ancient" дээр "The MongolZ" дараалан ялж, дараагийн шатны эрхээ авав.

Аварга багийг тодруулах плей-оффын шат арванхоёрдугаар сарын 12-ны өдөр эхэлнэ.

Цахим спортын "CS2" төрлийн дэлхийн аварга гэгдэх PGL Major Copenhangen энэ сард Шанхай хотноо эхэлсэн. Уржигдар буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хасагдах шатны тоглолтууд эхлээд байна.

Энэхүү тэмцээнд манай улсын "The MongolZ" баг цор ганцаараа Ази тивээс өрсөлдөж байна.

"The MongolZ" баг түүхэндээ хоёр дахь удаагаа хасагдах шатанд шалгарч, Ази тивээс хамгийн өндөр амжилт үзүүлж байсан Хятадын "TYLOO" багийн амжилтыг дахин давтаж байгаагаараа онцлог юм.

Одоогийн байдлаар "The MongolZ" баг 3-0 гэсэн амжилттай явна.

Плэй-Офф энэ сарын 12-нд 18 мянган хүний багтаамжтай Шанхайн Oriental Sports Center-д зохион байгуулагдана.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 6, 2024 21:57

З�##�уу х�##�аа болсон амжилт ололтоор дүүрэн яваа охид, хөвгүүддээ баярл�##�аа. Үе тэнгийнхэнээ түүчээлж, дүү нараа үлгэрлэн дагуулаарай.

Зочин
Зочин
12 сар 7, 2024 13:51

Монголд гэрэл асаасан з�##�уустаа баярл�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button