Гээгдүүлсэн картаас ₮2.3 саяыг завшчхаад, давж заалдан хэргээ хүндрүүлжээ
Шүүгдэгч нь худалдааны төв дотор хохирогчийн гээгдүүлсэн ... банкны цахим картыг олж, тус картыг АТМ-д уншуулан өөрийн данс руу 2,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 3 болгон өөрчилж, шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, тухайн хугацаанд ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, хохирогчийн 2,300,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцэлд: “... Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хохирогч банкны картаа хаяж гээснээс бус өөрийн эзэмшилд байсан мөнгийг гээсэн үйлдэл биш юм. Шүүгдэгч нь хохирогчийн гээсэн эд зүйл болох “...” банкны картыг олж авч, уг картыг ашиглан хохирогчийн дансанд буюу өмчлөлд нь байсан мөнгөнөөс 2,300,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан“ гэжээ.
Хяналтын шатны шүүхээс шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.
Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдаг бол мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.
Шүүгдэгч нь бусдын гээгдүүлсэн банкны цахим картыг олж авч, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр өөртөө үлдээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тэрбээр уг картыг АТМ машинд уншуулж, түлхүүр кодыг тайлан банкны харилцах дансанд хууль бусаар нэвтэрч, улмаар мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулснаар тухайн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулсан буюу илүү хүнд гэмт хэрэг рүү шилжсэн гэж үзнэ.
Шүүх Эрүүгийн хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаанд хамаарах бөгөөд мөн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно хэмээн шийдвэрлэжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэнэгүүд өөрсдийгөө л зөв гэж боддог хүний эд зүйл санаатайгаар авчихаадаваад байхдаа яахав дээ ялаа хүндрүүлдэг тэнэг
ТӨЛЦЫШТ СҮРТЭЙ ЮМ БЭ? БИ ХАРИН ХОХИРСООН АРХИДААД ХҮҮХЭНДЭЭД АЛИНГАА АЛДСАН ХАМГИЙН ГЭЦҮҮ НЬ ТЭМБҮҮ ЧААСАН БЫСДА ТЭР МУУ ГАНГАН БУДМАЛ ХҮҮХНИЙГ ЯАЖ МЭДЭХ ЮМ ШАЛДЛААД ХАЖУУГААР НЬ ХЭВТЭХЭД ШПРОТ ШИГ ҮНЭР ГАРАХААР НЬ МУНАГТААЛ ДҮРСЭН ШӨНӨЖИНГӨӨ ДҮРСЭН ОДОО НОГООН ИДЭЭ ЦУВААД ХАМАР УНАЛАА ШАЛ ДЭМИЙ КАРТ ОЛЛОО .НАДАД МААШ ГЭЦҮҮ БАЙНА БООВ БАЙНГА БОСООТОЙ ККК ГЭЖААВАЛ АЛАВАА
ЭЭ ХҮҮРЭЭ
Хотод төрж өссөн эрүүл ухаантай хүн бол хэзээ ч ийм зүйл хийхгүй. Хөдөөний эргүү м�##�, золбин хүүрнүүд л ийм бодлогогүй юм хийнэ . Сүүлийн үед хөдөөнөөс хотод орж ирсэн өмхий тамхи баагиулж, гудамж т�##�байд шүлсээ хаясан хөдөөний золбингуудыг яг шүлсээ хаясан газарт нь нам буудах хэрэгтэй.
Их тэнэг хүн юмаа хүний мөнгийг авчихаад
Харин тиймээ
Ямар банкны карт нь нууцл�##�гүйгээр мөнгө авчиж болдог байнаа
Хөдөөний хүн гэхээр тэнэг байдаггүй юм
Анх ажил хийж байхдаа маш их мөнгөтэй цүнх олоод эзнийг нь олж өгөөд 1кг чихрээр шагнуулж билээ.Энэ үед бүх хүн миний тэнэгийг гайхаж байсан. Яагаад өгөв өө , хайран мөнгө , бидэнтэй хуваасангүй, ХӨДӨӨНИЙ тэнэг гэх мэтээр ...
Хаана төрсөн өссөн ерөөсөө хамаагүй цаг үе нь хэцүү байлаа гээд хөнгөн хийсвэр бодолд автлаа гээд хүн чанар гэрийн суурь хүмүүжил сайтай байх хэрэгтэй юм.
Ийм үзлийг надад итгэж байсан хүн минь мөн хэлсэн учраас хамт амьдр�##�аа эхлүүлэхээс татг�##�заж с�##�сан хүн байна .
Би ч гэсэн буцааж өгөх л байсан. Ямар нөгөө хагас тэрбумын машин унасан улсын мөэнө хулгайлдаг баячууд л хаясан байв гэж. Хөөрхий эзэндээ маш хэрэгтэй болоод л яарч сандраад авч яваад гээгээ л байлгүй. Хэн нэгэн нь нэг юмны төлбөр хийх гэж яваад маш их өрөнд орох байсан ч юм билүү, авсан биш дотроос хүн чанар зулгаагаад насаараа өөдлөхгүй зүгээр. Эцэг эхийн ачаар эрүүл саруул л явж байгаадаа т�##�архаад л явж бай.