НИЙГЭМНийгэм мэдээ
71 мянган хүн гарын үсэг зурж, утааны сонсгол хийх боломж бүрдлээ
Иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдөл гомдлын системд "Утааны сонсгол хийцгээе! төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая!" цахим гарын үсэг цуглуулж байгаа юм.
Цахим өргөдөлд хамгийн багадаа 70 мянган хүн оролцож, гарын үсгээ зурсны дараа энэ асуудлаар Хяналтын сонсгол зохион байгуулах боломжтой болох юм.
Тэгвэл цахимаар 71.184 хүн гарын үсэг зураад байна. Гарын үсэг цуглуулах хугацаа арванхоёрдугаар сарын 27-нд дуусна.
Утааны эсрэг тайван жагсаал Сүхбаатарын талбай дээр зохион байгуулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.