Хамгаалалтын ажилтан ажлын байран дээрээ хамт архидан согтуурсан хүнийхээ аминд хүрчээ
Иргэн Д хамт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнтэйгээ маргалдаж улмаар толгой тус газар шаазан эдлэлээр цохиж хүнд гэмтэл учруулж хүний амийг хөнөөсөн байна.
Тодруулбал, Хамгаалалтын ажил эрхэлдэг 63 настай Д ажлын газрынхаа хашаанд хохирогчтой хамт архидан согтуурч “чи намайг агсан зантай гэж хүмүүсийн дэргэд хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, толгой тус газарт хүнд гэмтэл учруулжээ. Үүний улмаас хохирогч Э ГССҮт-д хүргэгдэж хагалгаанд орсон ухаан оролгүй долоо хоносны дараагаар амиа алдсан байна.
Цагдаагийн мөрдлөг, гэрчийн мэдүүлэг, хэргийн газарт хийсэн шинжилгээ зэргээр хамгаалалтын ажилтан Д-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон байна.
Улмаар Шүүх байгууллагаас хамгаалагч Д-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн жилийн хорих ял оноожээ.
Холбогдсон хэргийн хуулийн заалт
Эрүүгийн хууль 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
- 2.1.онц харгис хэрцгийгээр;
- 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
- 2.3.захиалгаар;
- 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
- 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
- 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
- 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
- /Энэ заалтын "бага насны хүүхэд," гэснийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хассан./
- 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
- 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
- 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
- 2.11.бүлэглэж;
- 2.12.эрүүдэн шүүж;
- 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
- 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай төрийн тусгайгийхан гэж ийм л ноход байдагий мдаа, эднийхний бие биенээ �##�сан хэргийн тоог нэгтгэ эд нэг хараарай, т�##�ийж өгсөн байгаа шүү !!!
Хамга�##��##�тын ажилтан 63 настай Д ... Ажлын газрынхаа хашаанд гэх мэтийг уншаад тэтгэвэртээ гарсан иргэн харуул хамга�##��##�тын компанид ажилд оржээ гэдгийг мэдмээр юм