Улс төрийн мэдээ

Б.Энхбаяр: Засгийн газар төсөв дээрх попорлоо одоо татмаар байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.12.11/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар Төслийн 1 зүйлийн 12 дахь хэсгийн тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийлгэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах хуулийн этгээдийг Засгийн газар тогтооно гэснийг хасах санал хураалт явууллаа.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал үг хэллээ.

Тэрбээр,  “Өнгөрсөн хугацаанд 122 компаниас дөрөвхөн байгууллага олон улсын аудит оруулж байсан түүхтэй юм байна лээ. Бусад төрийн өмчийн компани хэзээ ч оруулж байгаагүй. Яагаад гэвэл алдагдалтай ажиллаж байгаа. Засгийн газар юмандаа эзэн болох ёстой. Тэгэхээр бид аудит оруулах эрхийг Засгийн газарт өгөөд, алдагдалтай ажиллаж байгаа компаниудын жагсаалтыг гаргаж байгаад олон улсын аудит оруулах ёстой. Тэгж байж компаниудыг нэгтгэх үү, татан буулгах гэдгийг баримжаагаар биш бодитойгоор шийдвэрлэнэ. Олон улсын аудитыг найрч болдоггүй болохоор энэ чухал заалтыг нь үлдээчхэж байна” гэсэн юм.

Харин ажлын хэсгийн гишүүн Б.Энхбаяр:

-Шуудхан хэлэхэд Засгийн газар төсөв дээр попролоо татчихмаар байна. Яагаад гэвэл энэ заалт хуульд байсан байгаагүй Засгийн газар төрийн өмчийн компаниудын хувьцаа эзэмшигчийн хувь олон улсын дотоодын аудит хяналт шалгалтыг хийдэг. Хийсээр ирсэн. Угаасаа хийх үүрэгтэй. Энэ заалт л орж байж аудит хийнэ гэсэн юм байхгүй. Хэрэв олон улсын аудит хийх гэж байгаа бол улсын төсөв дээр мөнгөн дүнгийн тавьдаг. Гэтэл олон улсын аудит хийлгэе гэж төсөвт нэг ч төгрөг оруулж ирээгүй шүү дээ. Энэ гарзгүй заалт. Тэгэхээр энэ попролоо болих хэрэгтэй. Надад бол энэ заалт ямар ч батгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 12, 2024 06:15

Төсвийн хүрээнд сан�##�
- Эмч багшаас бусад орон тоо нэмж болохгүй
- эмч багшаас бусад төрийн �##�быг ирэх онд 20% аар цомхотго
-Төрийн �##�баны болон мэргэжлийн ш�##�г�##�тыг бүгдээс нь ав. Цүнх баригчидаас с�##�
- Төрийн үйлчилгээг цахимжуул
- Яам, агентлагийн чиг үүргийн давхардлыг арилга
- Агентлагуудыг нэгтгэ
- Төрийн байгууллагад автомашин худ�##�дан ав�##�тыг 100% хас.
- Гадаад томилолтыг 100% хас
- Дотоод томилолтыг 80% хас
- Тавилга хөрөнгө худ�##�даж авахыг зогсоо
- Автомашин унадаг мяндагтнуудыг эхний ээлжинд 50% цөөл бензиний лимитийг 50% бууруул түгжрэл буурна
-Утасны болон аар саар зардлыг 100% байхгүй болго
-

Холбоотой мэдээ

Back to top button