Т.Доржханд: Эрчим хүчний шилжилтэд яамны ажиллах хүч хүрэхгүй тул хороо байгуулан ажиллаж байгаа
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/07/dorjhand-1.jpg)
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хууль тогтоомжид зааснаас бусад яамдын чиг үүрэгтэй давхацсан зөвлөл, хороо, комис төв гэх мэт байгууллагуудыг татан буулгаж чиг үүргийг холбогдох яамдад шилжүүлэх УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн саналыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Хэдүүлээ төр данхайж байна. Төрийн байгууллага олширч байна. Хэмье, цөөрүүлья гэж яриад байгаа мөртлөө энэ санал маань Төсвийн байнгын хороон дээр уначихсан. Төрийн бодлого боловсруулах ажлыг яамдууд хариуцаж байгаа. Тэр дундаа Эрчим хүчний сайд байгаад байхад Эрчим хүчний реформын зөвлөл гэх шиг тийм юм байгуулж байгаа юм. Орон сууцны яам байсаар байхад дахиад орон сууцны зөвлөл байна. Сүүлийн үед төрийн албаны босго давдаггүй. Эргээд ийм хүмүүсийг цуглуулдаг. Яамдуудын хийсэн ажлыг бичиг явуулж авдаг. Авсан ажлаа пи ар болгож хэлдэг. Ийм зөвлөл, хороо, комис юуг ч хурдлуулдаггүй, бүтээмжгүй бүтээмжийн төвүүд байна. Энэ эргээд төрийн албыг муухай харагдуулж байгаа шүү. Бас яамдуудыг ч муухай харагдуулж байна.
Шадар сайд, УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Би тодорхой байр сууриа хэлэхгүй бол болохгүй байна. Эрчим хүчний яам салбарын ажлаа хийж байгаа. Гэхдээ 2030 онд цэвэр эрчим хүчний эх үүсвэртэй болно гэж баталсан. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд хороо ажиллаж байгаа. Ногоон шилжилтэд гаднын хөрөнгө оруулагчид орж ирж байгаа. Тэд стандарт хүсэж байна. Тэр стандартыг хийхийн тулд Эрчим хүчний үндэсний хороо ажиллаж байгаа. Ногоон шилжилтийг хийхэд Эрчим хүчний яамны ажиллах хүний нөөц байхгүй. Тиймээс хороо салбар дундын зохицуулалтын хүрээнд ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Доржхандад эрх мэдэл өгвөл улс орныг бүхэлд нь самарч ч чадах этгээд байна шүү!!!
Тэнэгээ бага ч гэсэн нууж бай!
Жинхэнэ төрийг самрагч
энэ х�##�тар царайт цахилгааны үнийг 2 дахин нэмсэн гол хүн дээ,тэгээд бас 30 хувиар нэмсэн гэж ард олныг хуурна,маш муу хүн дээ
Энэ eрөнхий сайд хүн танихдаа муу хүн байхаа очиж очиж энэ эвгүй гарыг шадар сайд болгоу байдаг Өөрийг чинь цаашлаад улсыг самарна даа.наад Доржханд чинь