Улс төрийн мэдээ

Б.Энхбаяр: Төрийн албанд тэнцээгүй хүмүүсийг ажиллуулж, сард 4.5 сая төгрөгийн цалин өгдөг хороо, зөвлөлүүд байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Хууль тогтоомжид зааснаас бусад яамдын чиг үүрэгтэй давхацсан зөвлөл, хороо, комисс төв гэх мэт байгууллагуудыг татан буулгаж чиг үүргийг холбогдох яамдад шилжүүлэх УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн саналыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулж, санал уналаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Хэдүүлээ төр данхайж байна. Төрийн байгууллага олширч байна. Хэмье, цөөрүүлья гэж яриад байгаа мөртлөө энэ санал маань Төсвийн байнгын хороон дээр уначихсан. Төрийн бодлого боловсруулах ажлыг яамдууд хариуцаж байгаа. Тэр дундаа Эрчим хүчний сайд байгаад байхад Эрчим хүчний реформын зөвлөл гэх шиг тийм юм байгуулж байгаа юм. Орон сууцны яам байсаар байхад дахиад орон сууцны зөвлөл байна. Сүүлийн үед төрийн албаны босго давдаггүй. Эргээд ийм хүмүүсийг цуглуулдаг. Яамдуудын хийсэн ажлыг бичиг явуулж авдаг. Авсан ажлаа пи ар болгож хэлдэг. Ийм зөвлөл, хороо, комис юуг ч хурдлуулдаггүй, бүтээмжгүй бүтээмжийн төвүүд байна. Энэ эргээд төрийн албыг муухай харагдуулж байгаа шүү. Бас яамдуудыг ч муухай харагдуулж байна.

Шадар сайд, УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Би тодорхой байр сууриа хэлэхгүй бол болохгүй байна. Эрчим хүчний яам салбарын ажлаа хийж байгаа. Гэхдээ 2030 онд цэвэр эрчим хүчний эх үүсвэртэй болно гэж баталсан. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд хороо ажиллаж байгаа. Ногоон шилжилтэд гаднын хөрөнгө оруулагчид орж ирж байгаа. Тэд стандарт хүсэж байна. Тэр стандартыг хийхийн тулд Эрчим хүчний үндэсний хороо ажиллаж байгаа. Ногоон шилжилтийг хийхэд Эрчим хүчний яамны ажиллах хүний нөөц байхгүй. Тиймээс хороо салбар дундын зохицуулалтын хүрээнд ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Энэ гурван сарын өмнөх Т.Доржханд бол биш байгаад байна. Энэ өөр хүн ороод ирчихсэн юм биш үү. Эсвэл өөрийгөө хувилчихсан юм уу. Би бол танихгүй л хүн байна. П.Сайнзориг гишүүн их үндэслэлтэй юм ярьж байна. Би анх удаа төсвийн ажлын хэсэг ажиллаж үзлээ. Энэ үеэр хэд хэдэн гишүүдийн хамт орон тооны давхардал ямар болчихсон юм гэдгийг мэдэх гэж Сангийн яамнаас цалин хөлс авч байдлаар бүх байгууллага, хороогоор нь танилцсан. Засгийн газар энэ дээр маш том улс төрийн дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Дүгнэлт хийхгүй бол төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх хаврын чуулган дээр энэ маш том асуудал болж босож ирнэ. Энэ дээр аягүй бол сонсгол хийгдэх юм шиг байна.

Яагаад гэвэл энэ асуудал дээр хуульд байхгүй 40 гаруй хороо, зөвлөл байгуулаад сарын дунджаар 4.5 сая төгрөгийн цалин олгодог юм байна. Ингэхдээ төрийн албаны шалгалт өгөөгүй хүмүүсийг хяналтгүй ажиллуулаад хув хувьсгалын янз бүрийн үнэтэй оффисуудад түрээсийн мөнгө төлүүлээд ноцтой асуудал байгаа юм байна лээ. Ажлын давхардал ярих юм бол нэг ажил дээр таван ажлын алба байгуулчихсан ч байх шиг. Энийгээ Засгийн газар өөрсдөө эхлээд дотроо яриад эмхлэх бололцоог бүрдүүлэх үүднээс сая ажлын хэсэг тэнсэнгийн хугацаа өгсөн шүү.

Үндэсний хороо зөвлөл гэдэгт УИХ-ын гишүүдийг авлигадах байдлаар оруулдгаа нэн даруй зогсоо. УИХ-ын дарга ч энэ асуудалд анхаарч буцааж татмаар байна. Яагаад гэвэл Үндсэн хуульд зааснаар УИХ-ын Засгийн газрын гишүүнийг хавсрахаас өөр үүрэгт ажил хийхийг хориглосон байдаг шүү. Үндсэн хууль зөрчиж байж гишүүд маань эргүүлж татуулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 11, 2024 18:47

Сайн зориг, Б энхбаяр хоёр маш зөв сан�##� ярьж байна яагаад гишүүд дэмшихгүй байгаа нь гайхамшиг бна. Гишүүд төсөв таних т�##�аар ярих биш хувийн эрх ашгаа урьт�##� болгохоо болимоор байна даа

Иргэн
Иргэн
12 сар 11, 2024 18:52

Ер нь доривтой ажил төр засаг, эдийн засаг, ард иргэдэд хэрэгтэй зүйл хийдэгүй ц�##�ин авч иргүй зард�##� гаргадаг элдэв хоро,зөвлөл. төв гэх мэт байгууллагуудын ихэнхийг татан буулгаж цэгцэлэх нь ЗГ-ын эн тэргүүний зорилт болгох нь чух�##� юм.

Зочин
Зочин
12 сар 11, 2024 19:31

Сайнзориг, Энхбаяр гишүүд маш зөв асууд�##� хөндсөн. Энэ олон яамнаас гадуур байгуулагдсан үндэсний хороо, зохицуулах зөвлөл, реформын хороо гэх мэт давхардсан үүрэгтэй өндөр санхүүжилттэй байгууллагуудыг татан буулгаж цомхотгох хэрэгтэй. Хэмнэлтийн хууль. Төр цомхон оновчтой бүтэцтэй байх ёстой гэдэгтэй огт нийцэхгүй бна.

Холбоотой мэдээ

Back to top button