УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Сайжруулсан түлшийг солих зоримог шийдвэр гаргахаар төлөвлөсөн

Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой хэд хэдэн асуудлаар мэдээлэл өгч байна.

-Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар С.Одонтуяа, нарийн бичгээр нь би ажиллана-

Тэрбээр "Нийт агаарын бохирдлын 56 орчим хувийг гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа эзэлж байна. 29 орчим хувийг тээврийн хэрэгсэл. Үлдсэн 16 хувийг уурын зуух болон цахилгаан станцуудын агаарт ялгаруулж байгаа утаа эзэлж байна. Энэ дүнг 2022 оны судалгаагаар хийсэн. Үүнээс хойш дахин нарийн судалгаа хийгдээгүй.

Бид агаарын бохирдлыг бууруулах урт болон богино хугацааны төлөвлөгөөг гаргаж ажиллах чиг үүрэг бүхий ажлын үндэсний хороог өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар байгууллаа. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог албан тушаалын дагуу БОАЖ-ын сайд С.Одонтуяа ахалж, би нарийн бичгийн даргаар нь ажиллана.

Нийслэлд 198 мянган ширхэг яндан байна гэдэг тоог 2024 оны долдугаар сард тоолж, гаргасан. Эдгээр яндангууд жилд дунджаар 520-540 мянган тонн сайжруулсан түлш түлж байгаа гэсэн мэдээлэл бий. Нийслэлийн зүгээр агаарын бохирдлыг үүсгэж байгаа хоёр хүчин зүйл дээр ямар арга хэмжээ авахаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Утааг үүсгэж байгаа гол хоёр хүчин зүйлийн нэг нь тээврийн хэрэгсэл.


-Зуух нь элэгдэж, ашиглахад хэцүү болсон 84 мянган айлын зуухыг шинэчлэхээс өөр арга байхгүй-

Улаанбаатарт өнгөрсөн онд 325 мянган автомашин байсан. Гэвч энэ онд 804 мянга болсон байна. Камерт бичигдсэнээр өдөрт 350-400 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаа. Мөн Тээврийн цагдаагийн газрын хяналт шалгалтаар зориулалтын яндангүй замын хөдөлгөөнд оролцож байгаа машин олон байгаа нь илэрсэн. Ялангуяа приус машинууд яндангаа зарчхаад яндангүй замын хөдөлгөөнд оролцож байна.

Мөн гэр байшингаа дулаалаагүй 60 мянган айлд гэрээ дулаалах зөвлөмж нийслэлээс өгсөн. Тэдгээр айлуудаас утаа хамгийн их гарч байгаа. Үүнээс гадна 84 мянган айлын зуухыг солих шаардлагатай болоод байна. Айл өрхүүд өөрсдөө зуухаа солих шаардлагатай гэхдээ удаа дараа шаардлага тавиад зуухаа солихгүй байгаа. Зуух нь элэгдэлд орчихсон 84 мянган айлын зуухыг нийслэл сольж өгөх шаардлага үүссэн.

Би өнөөдөр шахмал түлшний чанарын талаар ямар ч тоон мэдээлэл хэлэхгүй. Учир нь нүүрсийг мэргэжлийн байгууллагууд шинжилж үзээд шинжилгээний хариуг нь манай веб сайтуудад нээлттэй тавьсан байгаа. Тэндээс харж болно.

Сүүлийн үед зуухны асуудал дээр зарим улс төрчид шүүмжлэл хэлээд байгаа. Өнгөрсөн жил агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос миний нэр дээр бичиг ирсэн. “Айлуудын зуухыг шинэчлээч” гэж. Гэхдээ өнгөрсөн жил хэрэгжүүлээгүй. Шаардлага үүссэн тул энэ жил хийхээр болсон. Энэ ажил зуухаа шинэчлээгүйгээс болж угаартаж байгаа хүмүүсийг хохироохгүй байх эцсийн зорилготой ажил гэдгийг ойлгох хэрэгтэй.


Утааг бууруулах хүрээнд бид эхний ээлжид төр хувийн хэвлэлийн түншлэлийн гэрээний хүрээнд 20 мянган айлыг газ руу шилжүүлнэ. Энэ ажлын цагаан сараас өмнө бэлэн болгоно. Мөн бид газны үйлдвэр байгуулж дундын станц байгуулаад дахин 80 мянган айлыг газын шилжилт рүү шилжүүлнэ. Энд хамгийн хүндрэлтэй байгаа асуудал хэрэглэгчдийн төлөх төлбөр. Тэгэхээр бид хэрэглэгч дааж давшгүй төлбөрт унахаас сэргийлж энэ асуудалд их тооцоотой хандаж байгаа.

Сая Нийслэлийн ИТХ-аар газын шилжилт хийх тусгай компанийг байгуулсан. Энэ компани нь газын чиглэлээр ОХУ болон БНХАУ-ын энэ чиглэлийн компаниудтай холбогдож хамтран ажиллах гэрээ хэлэлцээ яриад явж байгаа. Бас бид сайжруулсан түлшийг дахин сайжруулах судалгаа хийж байгаа. Өмнө нь нэлээд их судалгаа хийгдэж байсан юм байна лээ. Тиймээс бид цаашид хаанаас аль нүүрсийг нь авах талаар зоримог шийдмэг ажил хийх төлөвлөгөө гаргасан.


-25 жил яригдсан V цахилгаан станцыг барихад хөрөнгө оруулах сонирхолтой гурван газар гарч ирсэн-

Нийслэл одоогоор зургаан ширхэг эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр болоод байна. Зарим станцын техник эдийн засгийн үндэслэл батлагдсан. Заримынх нь боловсруулагдаж байгаа. Энэ төслүүдэд хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Тухайлбал, Бидний сүүлийн 25 жил ярьсан 5 дугаар цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийх сонирхлоо ААН, байгууллагууд илэрхийлээд байна. Дараагийн шатны хэлцлүүд хийгдээгүй тул одоогоор хөрөнгө оруулагчийн улс орон, нэршлийг хэлэх нь зохимжгүй. Байршлын хувьд 5 зугаар ЦС-ыг 2 дугаар цахилгаан станцын үнсэн санг түшилгэж барихаар ярьж байна. Мөн шинэ зуун мод хотын ДЦС-ын ажил яригдаж байна. Бас Эмээлтийн эко аж үйлдвэрийн паркийн ДЦС-ыг гурван ч хөрөнгө оруулагч сонирхож байгаагаа илэрхийлсэн. Улаанбаатар хоёр хогийн цэг түшиглэж тус бүр 18 мвт-ын цахилгаан гаргадаг хог шатаах үйлдвэр барих чиглэлд олон ААН байгууллагууд хамтран ажиллах санал илэрхийлээд байна. Энэ мэтчилэн бид зөвхөн нүүрсээ сайжруулж, газ руу шилжинэ гэхээс илүү эрчим хүчний, эдийн засгийн өсөлтөө хангасан хөрөнгө оруулалтын хэд хэдэн төслийг сая гадаад руу хийсэн хэдэн томилолтынхоо хүрээнд яриад ирлээ.


-Бөөрөлжүүтийн ЦС энэ сард багтаж төсийн шугамд 150 мвт-аар эрчим хүч нийлүүлнэ-

Миний бие нийслэлийн Засаг даргаар томилогдоод жил гаруй болж байна. Би томилогдсоноосоо хойш 200 мвт-аар эх үүсвэр нэмэгдүүлье гэсэн төсөл танилцуулж байсан. Тэгвэл сая 10-аад хонгийн өмнө Багануурын 50 мгв-ын станц ашиглалтад ороод хэвийн горимоор ажиллаж байгаа. Гэсэн ч шөнө, оройдоо тогны хязгаарлалт хийж байгаа. Бид 40 жил эрчим хүчний салбарт нэг ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Энэ салбарт нэг ч ДЦС бариагүй. Энэ онд нийслэл Бөөрөлжүүт ЦС-д хөрөнгө оруулалт хийсэн. Бөөрөлжүүт дээр техникийн комисс ажиллаж дууссан. Одоо улсын комисс ирэх долоо хоногт ажиллаад дуусна. Улсын комисс ажиллаж дуусаад энэ сард багтаад 150 мвт-ыг төвийн эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлнэ. Станцад гарсан эвдрэлийг бүрэн засаж дууссан.

Мөн Цэвэрлэх байгууламжийг барьж байгаа ААН байгууллагуудтай нэмэлт гэрээ байгуулж лаг хатаах үйлдвэр бариулахаар ярьж байгаа. Энэ хэлэлцээг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү ахлан ажиллаж байгаа. Түүнчлэн татвар нэмж байгаатай холбоотой замын сангийн хөрөнгө нэмэгдэж байгаа тул замын сангийн мөнгө нэмэгдсэн. Тиймээс түгжрэлийг бууруулах хүрээнд замын төсвийг ирэх онд бүтэн тавьсан. Тойрог замын тендерийг зарлаж дууссан.


-Метро барих санхүүжилтыг Их Баританийн Сангийн яамнаас өгөхөөр болсон-

Харин метротой холбоотой санхүүжилтийн асуудал шийдэгдсэн. Энэ долоо хоногт Их Британийн Сангийн яамнаас 3 тэрбум фунт стерлинг 15 жилийн хугацаатай Засгийн газрын метроны төсөлд гаргах баталгааны бичиг манайд ирэхээр болсон. Би сая очиж уулзаж нэлээд яриа хэлцэл хийсэн. Ингэснээр манайд зарлагдаад байгаа метроны тендерийг зогсоох, хойшлуулахгүйгээр явуулах боломж бүрдэж байгаа гэж ойлгож болно.

Одоо бид гаднын банкнуудтай уулзалтууд хийхээр төлөвлөж байна. Би гадаад томилолт авахаар шүүмжлүүлээд төвөгтэй байгаа болохоор банкнуудтай онлайн уулзалт хийж, Улаанбаатарт урих талаар ярилцаж байгаа. Би хоёр сар хэвлэлд гараагүй. Би хоёр сарын хугацаанд нийслэлийн 2028 он хүртэлх том бүтээн байгуулалтын ажлууд ялангуяа агаарын бохирдлыг бууруулах, орон сууцжуулах,  түгжрэлийг бууруулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүд гаргах, түүнтэй холбоотой санхүүжилт, схем гаргах, хөрөнгө оруулагчдыг татах, төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох төлөвлөгөөт ажлуудыг хийлээ.

Нийслэл анх удаа магадгүй Монгол Улс анх удаа хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил төр хувийн хэвшлийн түншлэлийн танилцуулгыг Бээжин хотод зохион байгууллаа. Бид уг уулзалтад 100-150 бизнесийн төлөөлөл ирнэ гэж тооцоолж байсан ч 459 байгууллага ирсэн. Хаалт болох үед 500 ААН, байгууллага манай арга хэмжээнд оролцсон. Давхардсан тоогоор 40 орчим уулзалтуудыг миний бие ААН, байгууллагуудтай хийсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 18, 2024 12:47

Сайжруулсан шахм�##� түлшийг зоригтойгоор солино гэхийм? Буцаад түүхий нүүрсэндээ орох гэж байгаан болов уу? Одоо юу ч түлээд өнгөрсөн байх өө!

Зочин
Зочин
12 сар 18, 2024 13:07

МОНГОЛЫН ИРГЭД ҮНЭХЭЭР БАЯН ДЭЭРЭЭС НЬ ҮХЭР ШИГЭЭ МААНАГ ТЭНЭГ ЮМ ДАА БЫСДА 2011 ОНООС ХОЙШ ЗУУХТАЙ ЭВЛЭРЭШГҮЙ ДАЙН ЗАРЛАЖЭЭ ЭНЭ ДАЙНД ҮЕИЙН ҮЕИЙН ШИЙДВЭР ГАРГАЧИД ДАНДАА ЯЛАГДАЖ ИРЖЭЭ.УТААГҮЙ ЗУУХ ГЭХЭЭР Л ИРГЭД ХЭЛСЭН ҮНЭЭР НЬ АВСАН УТАА УЛАМ ИХЭССЭН ОДОО ДАХИН ЗУУХТАЙ ДАЙН ЗАРЛАВ.ЭНЭ НЯМБААТАР УИХ н 126 ГИШҮҮНД НЭГ БҮР НЬ 800 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БЭЛЭГ ТАРААСАН ЭНЭ МӨНГӨӨ БАРЬЖ АВАХНЭЭ ГУЙЛГАЧИНГААСАА ДЭЭРЭМЧИН НЬ ГЭЖ ХАРИН ТЭР БӨК БИЧИГ ҮСГИЙН ЧАДВАРГҮЙ МААНАГТАЙГАА БАЙСАН БОЛ АРАЙ ДЭЭР БАЙСАН ЮМ УУ? ХӨӨРХИЙ ТЭР МИНЬ ХААЛТАА ХААЖ НЭЭГЭЭД АРАЙ Ч ИНГЭЖ УЛААР НЬ ЭРГҮҮЛЭЭГҮЙ.ЗАМЫН АШИГЛАЛТЫН ТӨЛБӨРИЙГ НЭМСНЭЭР МУУСАЙН ХУЛГАЙЧУУДЫН ЗАМ БАРЬСАН МӨНГӨ БОЛОН БУСАД ЗАРДЛАА НӨХӨЖ БАЙНА.ИРГЭДЭЭ ХАЙРЛАХ НЬ БАЙТУГАЙ ГУЙЛГАЧИН БОЛГОЖ САНАА НЬ АМРАХ АЦНУУД ЮМАА.ЭНЭ ИХ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛД ИРГЭД НЭРВЭГДЭЖ УТААНД ОЛОН НЯЛХ БАЛЧИР ҮРС ХОРДОЖ НАСТАНГУУД ДАРАЛТ НЬ ИХСЭЭД НҮД НЬ БҮЛТЭГНЭЭД ТҮРГЭН ИРЭХЭЭС ӨМНӨ ЧАДАРМАА БОЛЖ БАЙНА ИРГЭДЭЭ ЯАГААД ИНГЭЖ БИОЛОГИЙН ЗЭВСГЭЭР АЛААД БАЙГААН ЭМНЭЛГҮҮДЭЭ ОЧООД ХАРААЧ ТЭНД ЖИНХЭНЭ ГАМШИГ БОЛЖ БАЙНА ЧАДАХГҮЙ БОЛ ЗҮГЭЭР Л ТОНИЛООД ӨГЧИХӨӨЧ

Зочин
Зочин
12 сар 18, 2024 13:18

,zuuh solino geed chichreed dairchiimaa nemergui geed bhad

Бодит үнэн
Бодит үнэн
12 сар 18, 2024 13:19

Тээврийн хэрэгсэлээс утаа гардаг нь үнэн гэхдээ агаар болон хүний аминд хүрэх. Хэмжээнд өндөр хувь бишшүү. Гэр хорооллоос зуухнаас байнга гарч байгаа утаа юм. Хэрэв авто тээврээс болж байгаа бол яажиж маск зүйсэн замын цагдаа нар эхнээсээ үхнэ биздээ . Ингэж тэнэгтэхээ больвол яасан юм. Юманд бодит байлдаа . Метро барихыг хэнч хориглоогүй шүү

Зочин
Зочин
12 сар 18, 2024 13:38

ярих нь сайхан шүү энэ нөхдүүд. гацангүй, ээрч муурахгүй, ичиж зовохгүй ярих юмаа. ажил болгох нь арай, арай

Тэнгэр
Тэнгэр
12 сар 18, 2024 14:05

Нүүрсний 5 том ченж нар Хотын дарга нямбаатар г дийллээ одоо түүхий нүүрсээ түлэх хэрэгтэй гэж бодож байгаа нь ухр�##�т байна

irgen
irgen
12 сар 18, 2024 14:12

Зормиог шийдвэр гэж яг хэлээд байна?

Зочин
Зочин
12 сар 18, 2024 14:37

1. Нүүрсэн яндангүй тээврийн хэрэгсэл жолоодохыг эрүүгийн хуульд оруулах
2. Гэр байшинг газаар х�##�аах дэд бүтцийг яар�##�тай шийдэж, сайжруулсанч бай үгүй ч бай нүүрс оруулахыг бүрмөсөн хориглох
3. Цахилгаан машиныг хямд оруулж ирэх боломжийг бүрдүүлэх. Цахилгаан машин хэрэглээг урамшуулж дэмжих, жишээ нь цэнэглэгч станцуудыг улсын төсвөөр байгуулах, зогсоолд үнэгүй байрлуулах, бага татвартай байлгах зэрэг

Зочзин
Зочзин
12 сар 18, 2024 14:41

Юун зуух хуцаачээ

Баатар
Баатар
12 сар 18, 2024 14:43

Gazruu shiljihgui bol delhii buruu bid zuv yvj bn gesen ug har m#laa hurungu oruulaad bariad ugie gevel hurdan hiilgeech chi bas idesh haraa yu

Зочингггггг
Зочингггггг
12 сар 18, 2024 15:19

Мммм

Зочин
Зочин
12 сар 18, 2024 15:35

40 жил танай нам эрх барьсан.юу ч хийгээгүй.иргэд олноор угаартаж нас барсан.утааны мөнгө хаачив

Зочин
Зочин
12 сар 18, 2024 15:42

Ха ха үеэлүүд ч амны хэмжээгээр хуцан дөө.

Нүхэн жорлон,утаа 2 оосооо эхлээд салаа сал
Нүхэн жорлон,утаа 2 оосооо эхлээд салаа сал
12 сар 18, 2024 17:30

Юу гэж англичууд очиж очиж чамд май гээд мөнгө өгөх вэ дээ...тэд коммунистуудтай хэзээ ч хамтарч ажилладаггүй юм аа...тарвага минь

Зочин
Зочин
12 сар 18, 2024 17:37

Энэ бид хоёр зоримог, давс шорвог гэж цээжилсэн хэдэн үгээ зөв утгаар нь ч хэрэглэж чадахгүй олимпиадчин юмаа

Зочин
Зочин
12 сар 18, 2024 18:49

Сая гаран хүн �##�аачээ. Утаа, түгжээгүй болно.

Зочид
Зочид
12 сар 18, 2024 19:18

Энэ ням хэн билээ энэ чадахгүй ээ худлаа гар

Зочин
Зочин
12 сар 18, 2024 19:35

5-р цахилгаан станц барина гэж хэдэн цахилгаан станцын мөнгийг �##�га хийсэн бол! Ёстой юм хийдэггүй сонин төртэй улс шүү. Хэрэв олон жил амаараа барьсан цахилгаан станц чинь ашигл�##�танд орчихсон бол цахилгааны хэмнэлттэй х�##�аагуураар �##�ь эрт
хотын утаа, иргэдийн эрүүл мэнд, орон сууцны асуудлыг шийдэх байлаа. Ярихаас өөр юм хийж мэддэггүй худ�##�ч, хулгайч нарыг сонгодоггүй болохсон!

Зочинзочин зочин
Зочинзочин зочин
12 сар 18, 2024 21:13

Би би би бүхнийг ярьсан .Би би би ганцаараа бүхнийг хийсэн. Та нар бүх тавьсан өрийг төлнө. Би би би бүхнийг хийж бна. Ха ха ха

Зочинзочин зочин
Зочинзочин зочин
12 сар 18, 2024 21:24

Хот нэг хүний тоглоом боллоо

Зочин байна
Зочин байна
12 сар 18, 2024 23:01

Машины утаа их гээд байх юм тэгвэл зун яагаад утаагүй байдаг юм бэ ам ангайх болгондоо дандаа худлаа бурж байх юм

Зочин байна
Зочин байна
12 сар 18, 2024 23:15

Төр нь сайн юмаа.Төр дотор ажиллаж байгаа хүмүүс ам нь худлаа, ажил нь урагшгүй шун�##�ын сэтгэлтэй нөхдүүд байх юмаа

Зочин
Зочин
12 сар 18, 2024 23:41

Оюунэрдэнээ энэ Нямбаатар чинь ямар мэргэжийн хүн болоод үлгэр яриад бдаг юм бэ? Та 2 ШУ гэдэг ойлголт байдагийг мэдэх үү?

Зочин мөнхөө
Зочин мөнхөө
12 сар 19, 2024 00:03

Хааис-н эрдэмтэд-н бүтээлд найдаарай

Зочин
Зочин
12 сар 19, 2024 00:20

Метро уул нүхлэх эд асар их мөнгө айхтар улсуудаас зээлж оронд нь хамаг баялагаа цөлмүүлж зүгээр л тарж амьдарцгаа .газар нутаг эзгүйрч байна

Иргэн
Иргэн
12 сар 19, 2024 14:27

Зүгээр л төвийн шугам татаад оронсуучуул !!!!!!! манайхан үмхий нүүрсэн угаартсан - опро хиын түлх бүр чадахгзй - Гэр хороолол нул тамхины г�##� шүү дээ !!!!!!!!

Зочинзочин
Зочинзочин
12 сар 20, 2024 00:00

Супербаатармен болчих юм даа.

Гэрэл
Гэрэл
12 сар 20, 2024 07:58

Нямбаатар хотын дарга болсоноос хойш маш их ажлууд нүдэнд үзэгдэж гарт баригдахаар хийгдэж байгааг үгүйсгэх аргагүй юм.ийм их бүтээн байгуул�##�т ойрын 30 жилд хотод огт хийгдээгүй шүү.ядаж л өвөлдөө дулаан автобусаар зорчиж байгаа шүү дээ.Хотын даргыхаа ажилд нь өндөр амжилт хүсьё

Зочин
Зочин
12 сар 21, 2024 15:06

Яндангүй болгоочээ гэр хороололд дулааны шугам сүлжээ тавиач дулааны станц эрчим хүчинд шинэчлэлт бүтээн байгуул�##�т хийж болдоггүй юм бхдаа

Зочин
Зочин
12 сар 21, 2024 18:09

Манайхаан утаа . Түгжрэл хэзээд арилахгүй өөрсдөө дуу хоолойгоо? Дараа дараагийн з�##�уу Үе
. Эд нар тэтгэвэртэй гараад өгнө

Зочин
Зочин
12 сар 21, 2024 18:45

Утаа. Түгжрэлд . төсөвлөсөн мөнгөө . 100000 айл орон нутаг руу нүүж магадгүй . Суд�##�гаа увуулаач? ТЭГВЭЛ яаах бол . Бод бод дарга нараа. 100.000 100.000

Холбоотой мэдээ

Back to top button