Нийгэм мэдээ

"ШТС-ын дэргэд тамхи татаж болохгүй" гэж шаардлага тавихад хутга гарган танхайрсан иргэнийг шалгаж байна

Өнгөрсөн шөнө цахим орчинд нэгэн этгээд хутга гаргаж, иргэн рүү далайж буй бичлэг цацагдаж, олны анхаарлыг татаад байгаа. Түүнийг ШТС-ын дэргэд тамхи татаж байхад нь шаардлага тавьсны улмаас маргаан гарсан гэж бичсэн.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас "Энэ сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн долдугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн орчимд байрлах М-ойл шатахуун түгээх станцын гадна "Хутгатай хүн танхайраад байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгалтын явцад иргэн Б нь тус ШТС-ын хажууд тамхи татаж байхад нь түгээгч тамхи татаж болохгүй гэх шаардлага тавихад эсэргүүцэн хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутга гарган танхайрсан үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж албан мэдээлэл өгчээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ш�##�гах бишээ....шууд арга хэмжээ ав......эсвэл шууд хорь.....

Зочин
Зочин

ХИЧНЭЭН Ч ХҮН ХУТГАЛЖ АЛАХ БАЙСАН ЮМ ЦАГ АЛДАЛГҮЙ ЛАЛАРЫГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ ЭНЭ ОДОО ХАНЫН МАТЕРИАЛЫН ХУТГА ХҮРЛЭЭ БИШ БИЗ ТЭР ХЭРВЭЭ МӨН БОЛ ШТС н ТҮГЭЭГЧ ЧИ АЗТАЙ БАЙНА НААД ЭРГҮҮ ЧИНЬ ШУУД ХАТГАДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ ДАН ГОШНОГО РУУ НЬ ХАТГАДАГ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үхсэн гэж дуулдсан

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү
Reply to  Зочин

Сүнс нь гсээн..

Зочин
Зочин

Нэг новш автобусны бууд�##� дээр манай танилаас тамхи асуухад нь татдаггүй гэхэд нь гэдэс рүү нь хутга шаагаад �##�га болсон тэр �####� байж магадгүй сайн ш�##�га

Холбоотой мэдээ

Back to top button