Нийгэм мэдээ

Осол гаргаж, дүрэм зөрчиж, торгуулиа төлдөггүй жолооч нарын даатгалыг 40 хувиар нэмлээ

Жолоочийн хариуцлагын даатгал 700 мянган төгрөг болж нэмэгдсэн гэх мэдээлэл олны анхаарлыг татаж, иргэд нийгмийн сүлжээнд эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж байна.

Нягтлан мэдээлэхэд, жолоочийн хариуцлагын даатгалын хураамж 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 40 хувиар нэмэгдэх шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхлээд байна.

Ингэхдээ, жолооч сүүлийн нэг жилийн дотор

  • согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан
  • хурд хэтрүүлж, зам тээврийн осол гаргасан, замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, зохицуулагчийн дохиог зөрчин осол гаргасан
  • замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн үедээ зам тээврийн осол гаргасан тохиолдолд өмнөх даатгалын хэмжээг 0.4 пункт буюу 40 хувиар нэмэгдүүлж даатгуулах юм байна.

Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, осол гаргасан, торгуулиа төлдөггүй жолооч нарын хариуцлага нэмэгдэж, Санхүүгийн зохицуулах хорооноос баталдаг жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журамд өөрчлөлт орж байна.

Шинэ журмаар хариуцлагагүй жолоочийн даатгал нэмэгдэх бол авто замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцож дүрмээ баримталдаг жолооч нарын төлөх даатгалын хураамжийн хэмжээг бууруулах зохицуулалт ч оржээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Muu orkiudad tootsoh hariutslagiig ulam changatgah heregtei. Mashin bur unuulmaargui bn

Иргэн
Иргэн

БАЯРАЛЛАА ХАЙРТ НАМ ЗАСАГТАА ХАЙР ИВЭЭЛЭЭ ҮРГЭЛЖ ХҮРТЭЭЖ БАЙДАГТ

Зочин
Зочин

Зөв

Back to top button